04.Тэврэлт

491 38 2
                                    

Тэврэлт.

-

A/N: Бас энийг ч мөн адил нэг хэсэг дээрээ оруулчихсан байсан❤~

-

Цаг ямагт бид алдаа гаргаж,түүнийгээ хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй.Хийсэн алдаандаа харамсаж,санаа зовж,энэ бүхнийг хийх гэж байсан үерүүгээ буцаж очоод дахиж шийдвэрлэхийг хүсдэг.

Цаг хугацааг ухрааж болдог бол энэ алдаагаа засахсан гэж хүмүүс яридаг ч,яриснаар нь цаг хугацаа ухарддаггүй нь харамсалтай.Байнга урагшилж,алдааг илүү хүнд болгож биднийг соридог.

Тэхёнд хайртай байсан минь миний алдаа байсан байх.Эсвэл үгүй.

Гэхдээ цаг хугацаа өнгөрхийн хэрээр,алдаа биш би түүнийг хайрлах гэж ирсэн нэгэн гэдгээ ойлгосон ч,надад хорвоо үнэхээр хатуу хандаснаас болоод энэ хайрыг дахиад л алдаа гэж
ойлгосон.

Хэрвээ цаг хугацаа ухардаг байсан бол...

Тэхёнтой өнгөрүүлсэн хором мөч бүрээ дахиад амсахыг хүсч байна.

-

Тэхён эгц дээрээс минь ширтэн намайг ажиглаж байлаа.Бүх зүйлийг минь.

Тэрээр нүд рүү минь эхлээд ширтэж дараа нь чийг даасан уруулыг минь удаан ширтлээ.

Тэрэнд одоо юу бодогдож байгаа бол?Надтай адилхан догдлоор сандарлаар дүүрэн байгаа болов уу?Эсвэл тэр зүгээр л ажиглахыг хүссэн юм болов уу?
Нүдээ дээш чиглүүлэн дахиад л нүдрүү минь ширтлээ.

Над руу ширтэж эхлэхэд нь яах ч аргагүй би хүчээ алдчих шиг болов.Хамаг бие минь хөнгөрч,түүний нүдэнд хүчээ соруулаад байгаа юм уу?гэлтэй.

Нүд нь далай тэнгис гол горхиноос гүн байх ба би бараг л живж байлаа.Гэхдээ цэнгэг гүехэн нүд дотор.Тайван амгалан сэлж үнэхээр чадсангүй.

Тэхён бараг л намайг ховсдож байлаа.Яг сэхээ авхааргүй болтлоо түүнд ховсдуулж байхад Тэхёны"Эүн?"гэж дуудснаар амь орох шиг болов."А-Айн?"сандарсан хоолойгоор түгдчин хэлэхэд Тэхён нүдээ онийлгон инээмсэглэчихээд дээрээс минь босчихов.

Би гүнзгий амьсгаа аван аль хэдийн халаад эхэлчихсэн хацраа гараараа сэвэн өөрийгөө тайвшруулж байлаа.Харин намайг улаасан хацраа дарах гэж хичээж байх үед Тэхён өрөөг минь сонжин,энд тэндхийг сонирхон явж байв.

[Completed]Hardmen||KthWaar verhalen tot leven komen. Ontdek het nu