05.Өөр мэдрэмж

439 37 3
                                    

Өөр мэдрэмж.

-

Цонхоор салхи салхилж хөшиг салхины аясаар дэрвэнэ.Гэрлээ цонхны минь завсраар оруулах гэж байж ядаж буй саяхан мандсан нар.Энэ бүгд өглөө болж байгааг илтгэх шиг.

Хурц гэрлэнд нүдээ анивчаж,саяхан сайхан зүүдэндээ умбан гүн нойрсож байсан намайг сэрээж орхив."Нар минь чи хүртэл надад ингэж хатуу хандаж байгаа хэрэг үү?"нүдээ хурдан хурдан цавчсаар хэдий сонсохгүй ч гэлээ наранд хандаж ийн хэлэв.

Нарны халуу төөнөсөн хурц гэрлэнд бууж өгөн нүдээ дутуу нээсээр өндийх гэж оролдов.Даанч намайг нэг зүйл дарчихсан бололтой.

Дөнгөж ухаанаа арай гэж тал оруулчихаад хажуунаас минь төөнөх халуун амьсгалд нүдээ том болгон хажуу тийш харлаа.

Тэхён тайван гэгч нь унтаж байх нь тэр.Бас зүгээр ч нэг биш намайг тэврээд.Би гарыг нь тавиулах гэж оролдсон ч бүтсэнгүй.

Намайг тас тэвэрчихэж.Би Тэхён луу дахиад л харцаа тусгалаа.Тэрний унтаж байгаа нь өглөө сэрсэн арзгар надаас царайлаг байлаа.

Бурхан шудрага бус юм.Зарим нэг нь унтаж байхдаа хүртэл ийм царайлаг байхад,зарим нь өглөө босохдоо хүртэл хаана ч явсан царай муутай байх гэж.

Түүн лүү ширтээд удаач үгүй байхад Тэхён сэрчихэв.Би сандарсандаа толгойгоо тааз луу чиглүүлэв."Би царайлаг байна уу?"Тэхён надад ингэж хэлэхэд би бантсандаа ярианы сэдвээ өөрчлөв.

"Хичээлдээ явахгүй бол хоцорхоно"би ингэж хэлэхэд Тэхён"Амралтын өдөр хүртэл хичээл ордог байхнээ"гэж хэлэн саяхан намайг тэвэрч байсан гараа суллахад би гүнзгий амьсгаа авлаа.

Өглөө сэрүүлэг дуугарахгүй,би сэрүүлгэнд сэрээгүй,нар бас мандчихсан байсан нь амралтын өдрийг илтгэж байсан байна.

Чи ч сайн чадууллаа даа На эүн.Тэхён орноос өндийхөд би хөнжилдөө шурган бантсандаа хэлэх үггүй хоцрон байж байхад Тэхён хөнжлийг минь сөхөөд мөрөн дээр минь гараа тавив.

"Чи юу бодож байгаа юм?"гэж хэлэхэд би тоосон шинжгүй улайсан хацраа халахлах гэж хичээн"Юу ч биш ээ"гэж хэлээд хөнжлөө буцаан татлаа.

Одоо л орноосоо босохгүй бол үхсэн амьд нь мэдэгдэхгүй хэвтээд байх юм бол амьдрал өрнөхгүй.Таг зогссоор л байх болно.

Саяхан бантснаас болоод,хөнжил дотроо бүтээд үхчихсэнгүй.Гүнзгий гэг чинь амьсгаа аваад,шинэ өдрийг эхлүүлэхээр орноосоо өндийлөө.

[Completed]Hardmen||KthWhere stories live. Discover now