08.Хайр

412 25 2
                                    

Хайр.

-

Утсаа гартаа чанга атган,хөмсгөө хэтэрхий их зангидан,дахиад л утсаа асаан түүн лүү залгалаа."Тэхён байгаа газраасаа хүрээд ир,би чамайг санаад байна"удалгүй авахад нь би түүнд ингэж хэлэхэд Тэхён хоолойгоо зассаар удаж байгаад хариу өгөв."За одоо очлоо"хоолойг нь сонсоход хэтэрхий залхчихсан мэт өнгө аястай надад хэллээ.

Орон дээрээ хөлөө тийчлэн,бараг л нойрмоглож байхад Тэхён өрөөнд минь орж ирэв."Ггүг"Тэхён дуугарахад би толгойгоо дээшлүүлэн түүнийг харчихаад нүдээ анилаа.Одоо босоод загнамаар байгаа ч миний нойр намайг дийлчихлээ.Тэхён орон дээр минь суун намайг мөрөн дээрээ наагаад"Унтчихсан уу?"гэж асуулаа.Би толгой дохихоос өөр арга хэмжээ авч чадсангүй.Тэхён хөнгөхөн инээд алдан духан дээр минь үнсчихээд намайг аяархнаар хэвтүүлэн бослоо."Хөөе хаачих гээв?"Тэхён эргэж харан"Унтаагүй байсан юм уу?"гэж асуухад би"Намайг унтуулж яах гээв?"гэж түүнд хэллээ.Тэхён хажууд минь ирж суугаад"Унтахаар чинь л явах гээд"

"Хаашаа?"

"Гэр лүү гээ"

"Үгүй ээ,энд унт миний хажууд"Тэхён хэлсэн үгэнд минь инээн үсийг минь хойш илсээрг адуур хувцсаа тайлан хажууд минь хэвтлээ."Чи сая хаанаас ирж байгаа юм?"Тэхён толгойгоо гилжийлгэн нүдээ анихад би боссоор түүний хоёр хацрыг шахлаа."Золиг минь хэл"Тэхён гарыг минь салгах гэж оролдох бол би түүнээс хариу автлаа салгахгүй хэмээн хэлэх аж."За за,ойлголоо хэлий"Тэхён ингэж хэлэхэд би гараа сулруулан түүний цээжийг дэрлэн буцан хэвтлээ."Сая..."

"Хэл гэж байна шүү!"

"Хэлэх гэж л байнашдээ"Тэхён гарыг минь атган намайг зогсооход би хөдөлгөөнөө саарууллаа."Энийг сонсоод уурлахгүй гэвэл хэлий"

"Зааа уурлахгүй ээ"Тэхён санаа алдан намайг улам тэвэрлээ."Аав ирчихсэн,намайг хүнтэй үеэрхэж байгааг асуугаачгүйн байж нэг охин дагуулаад ирчихсэн байсан.Би гайхсан л даа.Тэгээд энэ учрийг нь ааваас асуутал аав энэ охин чиний сүйт бүсгүй болно гэж хэлсэн.Аавын авчирсан охин Сүён байсан"

"Сүён гэж хэн юм?"

"Бид 2 урьд нь үеэрхэж байсан юм аа"

"Бурхан минь,ааваас чинь айчихлаа.Тэгээд чи тэр Сүён гэдэг охинтойгоо цуг болзоонд яваад намайг ярихад цаг хугацаа өгөхгүй байсан байхнээ!"

"Гэхдээ шахалтаар,аав л яв яв гээд байсан болохоос биш би явий гээгүй.Үнэндээ миний уур маш их хүрсэн.Яаж би салсан хүнтэйгээ болзоонд явахдаа дуртай байхвээдээ,тэглээ ч би ийм үзэсгэлэнтэй найз охинтой шүү дээ!"Тэхёны ярисанд хацар минь халуу дүүгэж эхлэхэд гэнэтхэн л уур минь хүрээд явчихав."Өөдгүй амьтан,чи зүгээр л надтай ярьж болох байсан.Чи найз охинтой гэдгээ мэдэж байж"би Тэхёны энгэрээс салан нуруугаа харуулан хэвтлээ.Тэхён мөрийг минь үнсэн дараа нь хацар дээр минь үнсэхэд уур минь гарчихав.Би зүгээр л ийм хурдан уур минь гардагт дургүй минь хүрж байна.Төмөр шиг байж болоогүйн байхдаа."Чи мэдэж байгаа,би ганцхан чиний залуу,бас чинийхээ хайрладаг нэгэн,зүрхний чинь эзэн шүү дээ.Тийм учраас Сүён хэн ч биш"Тэхён надад ингэж хэлээд бэлхүүсээр минь гараа оруулан тэвэрлээ.Түүнийг"Ганцхан чиний залуу"гэж хэлэхэд яагаад ч юм би үнэхээр их догдолдог.Тийм шүү дээ,ганцхан миний залуу гэдэг нь үнэн юм чинь.

[Completed]Hardmen||KthDove le storie prendono vita. Scoprilo ora