14.Ирэв үү?

313 27 1
                                    

Ирэв үү?

-

Ширүүн борооны шаагисан чимээ,хүмүүсийн амандаа үглэх үгс,машины чанга дуу тэгээд тэнгэрийн аянгатай холилдон илүү их шуугиан үүсгэх ч гагцхүү ганцхан хүнд л хамгийн сайхан намуун ая  сонсож буй мэт шүхрээ барисаар удаан алхан хааяадаа толгойгоо гудайлгаж тэнгэрийг тайван ширтэх ажээ.Тэрээр хоосон ертөнц лүү харах тоолондоо илүү их гэмшсэн мэт харц нүүрэнд нь тодроно.Хэн ч түүнийг мэдэхгүй бас харахгүй,сонсохгүй.Тийм ч учраас түүнд хамгийн хачин гэмээр хоосон мэдрэмжийг мэдрэх ч түүнд энэ л таатай юм шиг удаанаар алхална.

    Удалгүй явж байсан газраа таг зогсчих нь тэр.Шүхэр нь удаанаар гарнаас нь суларч аяандаа сүүдэрт харагдахгүй байсан царай нь нулимсаар дүүрч орхисон байлаа.

   Энэ байдал нь хэтэрхий гэмээр өрөвдөлтэй харагдах ч яг одоо түүнийг тайвшруулах хүн байхгүйд илүү их нулимс унагаах аж.

    "Надад буцаад хүрээд ирээч,гуйя"амандаа дахин дахин ийн үглэх бол түүний гар нь нүднээс гарсан нулимсыг арчих бүртээ илүү нэмэгдэж байлаа.Яг л дуусдаггүй карантны ус шиг.

   Даарснаас болоод уу?эсвэл уйлсандаа болоод уу?гар нь маш их чичигнэж,бас түүний хувцас нь бараг л нороод дуусч байв.

    Урд нь хэн нэгэн ирэхэд л нүдээ дээшлүүлэн түүнийг харав."Туслаж болох уу?"эеэлдэгхэнээр ингэж хэлэн шүхрээ толгой дээр минь байрлуулж,борооноос хамгаалав.Хөмсгөө зангидсан дургүй нь хүрж байгааг нь мэдсээр байж түүнд туслахыг оролдон нэг гараа сунгалаа."Надад хүрэх гэсний хэрэггүй"тэрээр ингэж хэлээд урдаас нь холдон зөрлөө."Сайн байгаа юм шиг жүжиглэж,бас зам дээр ганцаараа уйлаад зогсоход чинь надад ямар хэцүү байдгийг мэдэх үү?"өнөөх залуу араас нь чанга дуугаар хэлэх бол эмэгтэй эргэж харлаа."Чи намайг тайтгаруулах ёстой хүн нь биш ээ,удахгүй Тэхён над дээр буцаад л хүрээд ирнэ.Тэр үед би түүнийхээ энгэрт наалдаад дэргэд нь байхдаа би хэзээ ч уйлахгүй.Зүгээр л энэ удаадаа л би сул дорой харагдаж байгаа юм.Дараа ахиж ингэж сул дорой байхгүй"эмэгтэй түүнд ингэж хэлэхэд аль хэдийн нөгөө залуу нь урд нь ирчихсэн зогсож байв."Эүн,чи худлаа яридаг тийм биз дээ?Өчигдөр л надад ингэж хэлсэн.Тэгсэн мөртлөө л яг л урьдных шигээ уйлаад л зогсож байна"

"Өөрийнхөө аясаар л нулимс минь асгараад байхад би яах ёстой юм?Нулимсандаа тушаа-"

[Completed]Hardmen||KthWhere stories live. Discover now