19.100

282 18 0
                                    

100.

-

Гадаа жихүүн ч гэлээ бидний хоорондох зай дулааныг солилцож байв.Хэдхэн хоромд болж өнгөрч байгаа инээд,хөтлөсөн гар,халуун тэврэлт энэ бүгдийг дулаан болгож байгаа юм шиг.Бас энд байгаа бүх хүмүүст дулаан бэлэглэж буй мэт.

    Нүдээрээ дүүрэн жаргал агуулж,хоосон орон зайг ч адил дүүргэх шиг.Хамтдаа байхдаа хэзээ ч даарахгүйгээр байж чадах юм шиг.

    Хүүхдээ тэвэрсэн эгч хажуугаар зөрөхдөө утсаа унагаачихав.Бид зэрэг хойш харсан ч Тэхён түрүүлэн очоод утсыг нь авч өглөө."Баярлалаа хүү минь"Тэхён тэндээ зогсоод байсан учраас намайг очиход тэр хүүхдийг саатуулан инээлгэж байв."Жижигхэн гарыг нь хараач ээ,эгдүүтэй юм"хүүхдийг тэвэрч байсан эгч Тэхён руу хачин хараад байхлээр нь түүнийг салгахаар би очлоо."Тэхён энэ эгч яараад байх шиг байна"

"За ойлголоо"гэж над руу хэлчихээд тэдэн лүү гараа даллан"Баяртай"гэж хэлэхэд өнөөх эгч өөдөөс минь далласаар цааш явлаа.

    Тэхён англиар ярихдаа жоохон мааруухан учраас хүүхэдтэй солонгосоор ярисан гэдэгт нь би итгэлтэй байна.Тэгээд л тэр эгч гайхсан байх."Ямар гээчийн харийн хэл вэ?"гэж л бодсон байх.Удалгүй бид алхасаар гэртээ ирчихсэн байлаа.Тэхён орсон даруйдаа буйдан дээрээ гадуур хувцсаа шидчихээд хананд өлгөөтэй байх календэр руу харснаа дараа нь над руу харцаа шилжүүлэн хөөрхөн инээчихээд буйдан дээр суув."Яагаад байгаа юм?"би түүний хажууд суун шоолонгүйгээр асуухад Тэхён ядрангуй царай гаргаснаа"Мэдэхгүй байнаа"гэж хэлэн өвөр дээр минь хэвтлээ.

    Гэнэт л их сургуулийн дурсамж толгойд харваад ороод ирчихэв.Тэхён яг ингэж хэвтээд"Зөвшөөрөх эсэх чинь хамаагүй ээ,ингээд л байж байя"гэж хэлж байсан.Би тэр үедээ өвөр дээр минь хэвтэх залууд ухаангүй дурласнаа ойлгож билээ.Хэнэггүй ч хүүхэд насны минь анхны хайр Ким Тэхён.

      Тэхён инээж байгааг минь анзаарсан бололтой"Сайхан зүйл болоо юу?"гэж асуув."Би чамтай мөргөлдсөндөө одоо хүртэл баярладаг"

"Гэхдээ чи их хэрүүлч охин байсан"

"Хөөе,хэрүүлч байгаагүй бол чамтай өдийд ингээд явж байхгүй байсын.Ойлгов уу?"намайг түүнд ингэж хэлэхэд Тэхён"Намайг хүргээд өгий гэхэд чи дургүйцаад над дээр буцаж ирсэн дээ?"

"Чамайг байсан юм чинь очихгүй гээд яах юм?"

"Тэгээд л машинд сууснаас чинь хойш би чамд аль хэдийн татагдаад эхэлчихсэн байсан"

[Completed]Hardmen||KthWhere stories live. Discover now