06.Хүсэл

484 30 4
                                    

Хүсэл.

-

"Анхнаасаа чамайг өөрийн болгохыг хүссэн юм"

-

Тэхён доод өрөөнөөс намайг дуудсаар би өрөөнөөсөө гарлаа."Явцгаах уу?"Тэхёныг ингэж хэлэхэд би толгой дохиод хоёул гэрээсээ гарцгаалаа.

Алхаж байх зуур Тэхён зогсоолд байх машинаа асаасаар хаалгаа онгойлгон зогсоно.Би машины хажууд үүргэвчээ зууран ирсээр машинд орон суулаа.

Тэхён ч машинаа хөдөлгөж,харин би цонхоор гадаахыг харсаар чимээгүй явах аж.

Сургуулийн үүдэнд ирээд хэлэх үг олдоогүй учраас шуудхан явах гэтэл Тэхён гарнаас минь зуурав."Өчигдөрийн хэлсэн үгнээс болж ингэж байгаа бол-"

"Зүгээр дээ"би түүнд тайван ингэж хэлээд түүнээс гараа аван холдлоо.Одоо энгийнээр нөхөрлөж чадахгүй нь.

-

Санаа алдсаар дэвтэр дээрхээ бичин сууж байтал Намжүүн намайг хараад нэг л тавгүй царай гарган сууна.

"Хичээлдээ яагаад төвлөрч чадахгүй байгаа юм?"гэж надаас асуухад би хөнгөн амьсгаа аван"Мэдэхгүйнээ"гэж хэлээд ширээ дэрлэн суулаа."Хэцүү зүйл тохиолдоо юу?"

"Үгүй ээ"

"Надтай ярилцмаар байна уу?"Намжүүн байгаад талархая.

Саяхан ангид маань шилжиж ирсэн догь сурагч байгаа юм.Миний хажууд сууж,надад хичээл заадаг нэгэн.

Бас надад их санаа тавьдаг.Тэхёнтой нийлсний дараахан ирсэн шинэ сурагч.

Яджил тэр хүүхэд ялгаварлаж харьцахгүй,ангийнхаа хамгийн ухаантай нэгэн.Тэгээд л надтай ингэж харьцдаг юм.

Завсралгааны хонх дуугарч,Намжүүн ангиас гарахгүйгээр надтай үлдэв."Намжүүн,эмэгтэй сайн найз чинь чамд сэтгэлээ илчилвэл чи зөвшөөрөх үү?"

"Би үгүй гэж бодож байна"

"Яагаад ?"

"Салсны дараа хамгийн ойр дотны нэгнээсээ холдоно гэдэг аймшигтай зүйл шүүдээ,ялангуяа хамгийн сайн нь байхын бол,Салчих юм бол буцаад найзууд байхад бэрх.Би тэгж л боддог.Яасан найз чинь үеэрхий гэж гуйгаа юу ийм зүйл асуугаад л"

"Үгүй ээ"Энэ үнэн байх.Хэцүү байх байхдаа.Сэтгэлийг нь хүлээн зөвшөөрчихвөл.Гэхдээ яагаад нэг нэгэнтэйгээ ойртож чадахгүй гэж?Бусад нь амархан л учраа олчихдог шүүдээ.

[Completed]Hardmen||KthWhere stories live. Discover now