13.Бодол

296 22 0
                                    

Бодол.

-

Ахлах сургуулийн тарах хонх.Энэ л бидний хамгийн сонсох дуртай зүйл.Сэтгэл сэргээд л,тарна гэж бодохоор л сайхан санагддаг.Би хэсэг хугацаанд ингэж боддог байсан ч Тэхёнтой нэг ангид сурдаг болсноосоо хойш надад аль аль цаг нь жаргалтай өнгөрдөг.

Гэвч Сүёныг ирэхээс өмнө шүүдээ.

Тэхён Жимин хоёртой ангиас гараад явж байтал Сүён хүрээд ирэв.Тэрээр Тэхёны хажууд ирж зогсоод шуунаас нь бага зэрэг татснаа"Тэе,хамтдаа манай машинаар цуг явцгаах уу?"гэж хэлэн гар нь Тэхёны гар луу нь дөхөх аж.Би хардаж байсандаа болоод Тэхёнийг түүнээс салгалаа."Чамд Тэе гэж дуудах ч эрх байхгүй.Түүнд битгий хүрээд бай"

"Намайг харамлах хүн энд байгаа учраас одоо зүгээр л явчих"

"Чадахгүй ээ,Тэе-"

"Би чамайг битгий Тэе гэж дуудаад бай гэж хэлж байна"би түүнд ууртай хэлээд Тэхёны урд зогсох бол Сүён худлаа инээн үсээ чихнийхээ ардуур хийснээ"Чамд миний Тэе зохихгүй"

"Хайранд зохих зохихгүй нь ямар хамаатай юм?"гэнэт л ардаас танил хоолой сонсогдоход би эргэж харлаа.Жонгүг хармаандаа гараа хийсээр хажууд минь ирж зогсоод"Асуултанд минь хариулахгүй юм уу?"гэхэд Сүён хоёр гараа чанга атгсаар"Чамд ямар ч хамаагүй Жонгүг.Замаас зайлж үз"гэж хэлэхэд Жонгүг урагшиллаа."За байзаарай.Чамд чинь бардам зан суучхаа юу даа?"гэж хэлэн түүнийг тойрж байснаа мөрнөөс нь базаад"Надтай үеэрхдэг байхдаа ийм байсан үгүйг чинь мэдэхгүй юм"гэв.Би сонсоод л гайхширч орхив.Тэгэхээр Тэхёноос салаад Жонгүгтэй үеэрхсэн.Тэгээд салаад Тэхён дээр буцаж хүрж ирж байгаа юм байхдаа.Заваан юм аа.

Сүён хэлэх үггүй болоод доошоо харан зогсоно.Харин Жонгүг зэвүүн ч гэмээр харцаар түүн лүү харах аж.Би түүний үерхэлийн пракцыг сонссондоо түүнээс харин жийрхэж байлаа.Хоёр найзын дундуур орсон,муу алиа салбадай.

Тэхён харин юу ч хийхгүйгээр над руу л харан зогсоно.Тайвнаар.

Taehyung

Ангиас гарахад л Сүён урдаас хүрээд ирэв.Надтай ойртон дүрэмт хувцасны минь ханцуйнаас зуурахад миний охин уурлаж байсан."Чамд Тэе гэж дуудах ч эрх байхгүй.Түүнд битгий хүрээд бай"гэж хэлэхэд нь үнэхээр өхөөрдөм санагдаж байлаа.Хартай охин.

Би үгийг нь гүйцээн түүнд хүнийх гэдгээ хэлсэн ч Сүён шазруун зантай учраас Эүний өөдөөс сөргөлцөнө.

[Completed]Hardmen||KthΌπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα