01.Анх танилцсан нь.

1.6K 46 5
                                    

Анх танилцсан нь.

-

  Энэ бүхэн намайг Ким тэхёнтой танилцуулсан түүх.Яагаад ч юм тэр үед дэндүү гэнэн байсан болоод тэр үү?Шалтгаанаас болсон уу?Мэдэхгүй юм.Тэхёны машинд сууснаас болж тэр чигтээ миний амьдрал орвонгоороо эргэсэн юм.Чамайг надаас холдох хүртэл чинь...

-

   Зүгээр нэг жижигхэн зүйлээс болж маргаад танилцснаа санаж байна.Ѳчүүхэн алдаанаас болж амаа хататлаа хэрүүл хийж билээ.

   Ахх...Тэр үед ч надад мѳн ч эвгүй байсан.Сургуулийн кордироор дүүрэн орилсноос болоод сургуулийн бүх хүүхдүүд бидэн дээр нүдээ тусгачихсан байсан.

   Ичгэвтэрт байдалд оруулчихаад сургууль тарах үеэр чи олж ирчхээд"Хүргээд өгий"гэж танихгүй нэгэндээ санал тавьж байсансан."Ѳѳ хэрэггүй дээ,би ѳѳрѳѳ явчихъя"би үнэхээр ойлгохгүй байсан л даа.Яагаад хэрүүл хийж хийчхээд гэнэтхэн хүргээд ѳгий гэж шалаад байсныг нь ойлгохгүй байсан юм.  

   Гэхдээ дараа л би буруу хэлсэндээ гэмшсэн юм даа.Автобусны картаа гэртээ яарч гарч явснаасаа болоод мартчихсандаа харамссан юм.Тэгээд буцаад сургууль дээр ирсэн чинь чи намайг мэдсэн юм шиг л хүлээгээд л зогсож байсан.

   Тэгээд би яваад очсон чинь"Яасан автусны карт чинь алга уу?"гээд намайг шоолоод инээж байхад нь"Чи миний автусны картыг туучхаа юу?"намайг ингэж хэлэхэд тэр инээж байснаа түр зогсоод"Би тийм хулгай хийчхээр юм шиг харагдаж байна уу?"сонсож байгаачлан тэр баян айлын хүүхэд.Харваас царайлаг,түүнд байхгүй юм гэж байхгүй болохоор.Гэхдээ би тэр танихгүй залууг царайлаг гээгүй.Зүгээр л хүмүүс түүнийг тэгж яридаг юм.

   Би санаа алдан зүгээр толгойгоо сэгсэрээд"Чи шалтгааныг минь мэдчихсэн"би тэгээд цаашаагаа үг дуугарж зүрхлээгүй юм.Би ямар саяхан ѳѳ,хэрэггүй дээ гэчхээд одоо болохоор хүргээд ѳгѳѳч гэж хоёр хариулт хэлэхийг хүсээгүй."Аан хүргээд ѳгѳѳч гэж үү?"тэрээр бодож байсан зүйлийг минь хэлэхэд би зүгээр л удаанаар толгойгоо дохилоо.

   Нэгэнт алхахаас л амар шүү дээ.Ямар ч тохиолдолд би алхаж хѳлѳѳ зовоохоос илүү түүний машинд суугаад явсан дээр гэж бодсон юм.Хѳлѳндѳѳ хайртай хүн бол тэгж таараа."Эхлээд надтай танилций гэж бодохгүй байна уу?"тэрээр тайван гэгч нь над руу удаан ширтээд байсан болохоор би нэрээ хэлж орхисон.Охх хэлчихсэндээ одоо харамсаж байна."На Эүн"

[Completed]Hardmen||KthWhere stories live. Discover now