09.Үнсэлт биш.

364 28 4
                                    

Үнсэлт биш.

-

           
     Их завсралгаан болоход 2 минут дутуу байлаа.Тэхёнтой нэг ангид сурдаггүй болохоор хичээлийн цагууд миний хувьд цаг яваад байгаа нь мэдэгдэхгүй,яст мэлхий шиг өрнөсөн.
    
     Юм бодож байх хойгуур 2 минут аль хэдийнээ өнгөрч хонх дүнгэнэж эхлэхэд ангийн хүүхдүүд бүгд дэвтэр номоо орхин ангиас гарцгаалаа.Багш харин толгой сэгсэрсээр тэдний араас гарах аж.Би багш нарыг яагаад хичээл орох дуртай байдгийг мэдэхгүй ч,би багш нарыг үзэн яддаг.

   Тэхён завсралахаар хоолны заал руу ороод ирээрэй гэсэн учраас би яаралгүйгээр дэвтэр номоо цүнхэлчихээд ангиас гарлаа.

     Хоолны заал руу ороход хамгийн түрүүнд харсан зүйл минь Тэхён ширээний ард ангийнхаа хөвгүүдтэй юм ярилцан инээлдэн сууж байгаа нь харагдлаа.Олуулаа байсан учраас би очих биш зүгээр л зурвас бичихээр утсаа гаргалаа."Тэхён,би хоолны заалны үүдэнд байна,чи хүрээд ирээч"би түүн лүү ингэж биччихээд Тэхён луу харахад тэрээр утсаа гаргаж ирэн уншиж байснаа утсаа далд хийгээд хамт сууж байсан хүүхдүүддээ юм хэлчихээд наашаа явлаа.Би ирж байгааг нь харчихаад эргэн тойрноо хараад зогсож байтал ардаас минь хүн тэвэрхэд гайхан эргээд хартал Тэхён байлаа."Ороод ирэхгүй яасан юм?"Тэхён ингэж хэлээд хацар дээр минь үнсэхэд би зүгээр л үг дуугархыг хичээн зогсож байлаа."Чамайг ангийнхаа хүүхдүүдтэй байсан болохоор ичээд очиж чадаагүй юм аа"би түүнд хурдан хэлэхэд Тэхён гарыг минь хөтөлсөөр хоолны заал руу орлоо."Хөөе яах гэж байгаа юм?"би Тэхёнд том нүдлэн хэлэхэд Тэхён эргэж хараад"Ийм хөөрхөн найз охиныгоо найзууддаа танилцуулий"тэрээр ингэж хэлэн хамрыг минь зөөлхөн чимхэхэд би худлаа инээсээр түүний гарнаас зүүгдэн Тэхёны сууж байсан ширээнд ирлээ.Тэхён суухад би хажууд нь суулаа."Тэхён,энэ охин чинь хэн билээ?"урдаас минь харж суусан онигор нүдтэй залуу асуусны дараа дахиад нэг том алаг нүдтэй залуу"Тэхён хён,танилцуулахгүй юм уу?"гэж хэллээ.Зарим нь Тэхён луу асуулт эрсэн харцаар харах аж.Тэхён над руу харж гарыг минь атгасаар"Одоо ойлгов уу?"гэсээр над руу улам ойртлоо.Нөгөө том алаг нүдтэй залуу"Тэгэхээр Тэхён хёны найз охин байхнээ?"гэсээр"Танилций,Жонгүг-Тэхён ахын дүү,доод анги нь"гэж хэлээд гараа сунгалаа.Би өөдөөс нь гараа сунгахад Тэхён гарыг минь буцааж татаад"Хүрэлтгүйгээр танилцаж болох уу?"гэж хэлэхэд Жонгүг гараа урамгүйхэн татсаар"Хартай ч ах болдоо"гэж амандаа үглээд амжлаа.Дараа нь онигор нүдтэй залуу нь"Жимин,Тэхёны анги-сайн найз нь"гэж хэлээд гараа сунгахад Тэхён"Би дахиад хэлэх ёстой юу?"гэхэд Жимин"Арай эелдэг биздээ?Би яав л гэж"гэж хэлэхэд би гараа сунган гар барилцлаа.Дараа Жин сууж байсан болохоор танилцах шаардлага байгаагүй ч түүнтэй мэндлээд авлаа.

[Completed]Hardmen||KthWhere stories live. Discover now