11.Битгий өд

341 20 14
                                    

Битгий өд.

-

Тэхён бид 2 сургуулийн гадаа ирээд машинаасаа буун хашаа луу орлоо.Хичээл орох болоогүй байсан тул бид 2 энд тэндхийг харангаа хөтлөлцөөд алхална.
 
      Түүнийхээ халуун гаранд миний гар бүлээцэж,бас түүнийхээ инээмсэглэлд миний сэтгэл уужирч байлаа.

     Хамтдаа юм ярисаар хүүхдүүд ч ихсэж хонх ч дуугарав.Нэг нэгнээсээ холдох шаардлага гарахгүй учраас түүнийхээ гарнаас хөтөлсөөр анги руу орлоо.Жимин ирчихсэн,бас Жин ч ирчихсэн харин Эрим,Хусог хоёр харагдсангүй.

      Би бас Тэхён хамтдаа сандалдаа суун хойш харан нөгөө хоёртой мэндлэн бас Эрим,Хусог хоёрыг ч асуугаад амжив.Харин тэр хоёр инээлдсээр"Өчигдөр хамтдаа хоносон гэсэн"гэж хэлээд бие биенлүүгээ инээхэд Тэхён мэдсэн юм шиг л бас дагаад инээж эхлэх нь тэр.Би харин гайхсаар тэр гурвыг харан том нүдэлсээр үлдэв.

   Тэхён хичээлийн дундуур намайг огтхон ч зүгээр суулгасангүй.Гарыг минь бариад л эсвэл удаан хараад хацар дээр минь байн байн үнсэж,гараар минь тоглон нэг бол"Тоохгүй байх юм"гээд балыг минь булаагаад авчихана.Түүнийг яг байгаа байдал нь ахлах сургуулийн сурагч шиг харагдах ч,дотроо яг л бага сургуулийн жаал шиг.Эсвэл надад л тэгж санагддаг байх.Гадуур гараад л яг л нэг эрийн цээнд  хүрчихсэн юм шиг мөртлөө надтай байхдаа эрхлээд байдаг юм уу,яадаг юм.Үнэхээр жоохон хүүхэд шиг болчихдог.
     
      Тэхёнтой зууралдсаар байтал хонх дуугарч,би түүнээс өшөөгөө авахаар шийдээд түүнд наалдлаа.Уруулыг нь хурдан үнсээд,гуяыг нь илэхэд Тэхён сонин царайлсаар над руу харах аж.Харин би түүний сонин царайнд нь инээгээд Тэхёноос холдоход тэрээр гүнзгий амьсгаа аваад чихэнд минь ойртсоор"Мундаг байх чинь.Өшөөгөө авж байгаа хэрэг үү?"гээд инээсээр холдоход нь"Дараагийн цаг дээр тайван суулгахгүй бол энэнээс ч долоон дор болгоно гэж мэдээрэй"гэж хэлээд түүнээс холдон суулаа.Харин Тэхён урагшаагаа хараад суучихав.Би сайн ч өшөөгөө авлаадаа.

-

  Дараагийн цаг завсарлаад Тэхён болон нөгөө хоёртой хоолны заал ороход Жонгүг аль хэдийн ирчихсэн урдаас минь тосж авлаа.Тэхён луу харахад тэрээр муухай харсаар залхсан царай гарган гарнаас минь атгав.Жонгүг урдаас минь инээсээр ирэхэд Жимин гарыг нь барилцан мэндлээд хүзүүгээр нь тэвэрсээр цааш харуулан ширээ лүү дагуулан алхав.Би Тэхёны царай луу харахад тэрээр өөдөөс минь хараад хацар дээр минь үнслээ.Хамгийн сүүлд ширээнд бид хоёр ирэхэд Жонгүг намайг хараад инээсэнд Тэхён Жонгүг луу харан"Хараал идсэн нүдээрээ миний охин луу харахаа больж үз"гэж хэлэхэд Жонгүг худлаа инээн"Миний буруу байсныг мэдэж байна аа.Гэхдээ тэр уйлах гээд байсан болохоор-"

[Completed]Hardmen||KthWhere stories live. Discover now