18.Төрсөн өдөр

271 17 0
                                    

Төрсөн өдөр

-

"Өдөржингөө л цонх руу ширтлээ.Одоо над руу харж болох уу?"бороо орж байсан болохоор би гадаах байдалд автчихсан байлаа.Үзэсгэлэнтэй,ертөнц үзэсгэлэнтэй байна.

Өглөөнөөс хойш бороо орсон учраас би гадаахыг ажиглан зогсож байхад Тэхён надад гомдоллон ийн хэлэх аж.Хичнээн бороотой байдлыг удаан хармаар байвч би Тэхёныгаа гомдоохыг хүссэнгүй.Одоо түүндээ анхаарал тависан нь дээр байх.

Би санаа алдчихаад буйдангийн толгой дээр уруулаа байдгаар нь унжуулчихсан залуу дээр очин хошуун дээр нь нэг үнсээд түүнийхээ хажууд суулаа.Тэхён урдаас минь харж суугаад"24 цагийн ихэнх цагийг хоосон цонх ширтэж өнгөрүүлж байхаар хажуудаа байгаа энэ залууг сайн хар гэж хэлмээр байна"

"Ойлголоо"би Тэхёнд инээмсэглэж урдаас нь хэлчихээд түүнийг тэвэрлээ."Ингэхэд бид хэзээ буцах юм?"

"Чамайг хүсэж байвал хэзээ ч байсан яахав"үнэндээ надад хариулт олдсонгүй.Буцмаар байгаа боловч эндээ үлдмээр санагдаад.Энд байхаар буцмаар санагдаад.Үнэхээр юу гэж тайлбарлахаа ч мэдэхгүй юм.

Жонгүгийг явснаас хойш Тэхён бид хоёр буцаж нийлэхэд эвгүй байсан ч одоо бол дасчихсан.Хэдийн ард минь хэцүү,гунигтай дурсамжууд зөндөө байгаа ч энэ бүхэн ардаа л үлдээсэй гэж хүсч байна.Дахиад тийм зүйл болохгүй байхад л болно.

Магадгүй хурдан бүх зүйлс өнгөрөөд байна ч гэж бодогдох байх.Гэхдээ надад цаг хугацаа хэтэрхий удаан байгаад байгаа юм шиг санагддаг.Өнгөрсөн,одоо болж буй бүх зүйл хэтэрхий удаан өрнөөд байгаа ч юм шиг.

Урьд нь удаанаар цаг хугацаа өнгөрдөгт дургүй минь хүрдэг байсан.Хичээл орж байхад,уйлж байхад,ямар нэгэн зүйл хийж байхад,Тэхёнд уур минь хүрж байхад гээд л.Хэтэрхий удаан.Цаг нь ч явж өгөхгүй.

Одоо удаан байгаа нь харин надад сайхан байна.Тэхёнтой жаргалтай байх мөчүүд хурдан биш удаан өнгөрөөсэй гэж хүсээд байх шиг.

Тэхён удирдлагаа хий дэмий оролдож,би оройныхоо хоолонд бэлдэнэ.Удалгүй Тэхёны дургүй нь хүрсэн бололтой удирдлагаа шидчихээд над дээр ирэв."Эүн?"

"Мм?"

"Уйтгартай байна аа,хоёулаа хамт хоолоо хийх үү?"

"Тэгвэл явж будаа агшаа"

"Үгүй ээ,будаа биш чиний хийж байгаа юмийг хийе"

"Тэгвэл би явж будаагаа агшаалаа"би түүнд ингэж хэлчихээд угааж байсан ногоогоо түүнд өгтөл Тэхён толгойгоо сэгсэрсээр"Хамт ногоогоо угаая"гэж хэлэн ханцуйгаа шамлана."Саяхан 20 хүрсэн байж жоохон хүүхэд шиг юм аа"би түүнд санаа алдан хэлэхэд Тэхён ногоондоо хамаг анхаарлаа төвлөрүүлчихсэн зогсож байв.

[Completed]Hardmen||KthWhere stories live. Discover now