15.Хүрээд ир.

339 22 1
                                    

Хүрээд ир.

-

Eun's P.O.V

"Тэхён?"

   Түүнийг харсан даруйдаа би харцаа өөр тийш нь шилжүүллээ.Удаан хараад байх юм бол би тэвчихгүй байх.

   Гүнзгий амьсгаа аваад гарах гэж байсан нулимсаа цааш залгиад хажуугаар нь зөрлөө.Тэхён гарнаас минь зуурахад би эргэж харан санаа алдлаа."Юугаа хийгээд байгаа юм?"би түүнд ингэж хэлээд гараа хүчтэй сэгсэрж аван түүнээс холдов.

   Гэрийнхээ хаалгыг онгойлгон дотогш ороод би нөгөө л нэг урсчихдаг нулимстайгаа таарах аж.Дэндүү их гомдож байсан ч буцаад очихыг хүсээд байсан учраас би хаалганаас түргэн зайлсхийв.Магадгүй бид 2 таталцаад байдаг соронз шиг юм.

  Нулимсаа бушуухан шиг бугуйгаараа арчин тайван байхыг хичээв.

     Эмээ өрөөнөөсөө гарж ирэн намайг хараад"Өө чи ирчхээ юу?Яасан орой явж байх юм?"гэж хэлэх зуураа надад цай аягалж өгч байлаа."Харин ээж дээврээс юм аваад ирээрэй гээд.Нөгөө зурагныхаа албумыг мартчихаж.Юнги ахад үзүүлэх гэсэн чинь олдодгүй.Тэгээд мартчихсан байналээ"

"Аан,Юнги ирчихсэн хэрэг үү?"

"Тийм ээ,өнөөдөр ирсэн"

"Цаадхыгаа манайхаар ороод гар гэж хэлээрэй дээ,намайг мартчихаагүй байлгүйдээ"гэж хэлэн эмээ инээд алдахад би даган хөнгөн инээхийлэв.

    Эмээ маань намайг явсны дараахан аялалаасаа ирсэн юм.Тэгээд энд байх болсон.

"Сая чамайг нэг залуу асуугаад байсан.Найз залуу чинь юм уу?"

"Үгүй ээ"

"Тэр яах гэж ирсийн бол?"

"Мартдаа,эмээ"би ийн хэлэн сандлаасаа босоод дээврийн өрөө лүү явлаа.Орж ирээд буланд байх хуучин шүүгээнээс албумаа аван доош буув.Эмээ хоол хийж байх ба намайг хараад"Оройтчихсон юм чинь хоноод яв.Харанхуйд хамаагүй ганцаараа явж болохгүй"

"За,ойлголоо"би буцан ширээний ард суун албумаа эргүүллээ.Эхний хавтсыг нээсэн даруйд Тэхён бид хоёрын инээлдсэн зураг гарж ирэхэд би буцаагаад албумаа хаав.Би мартчихаж.Тэхёны өгсөн юмнуудыг би хаясан ч зургаа мартчихаж.Би буцааж нээгээд Тэхён бид хоёрын авхуулсан бүх зургийг аваад гарлаа.

   Тэхён толгойгоо хоёр гараараа барин доош харан суусан байх бөгөөд одоо хүртэл яваагүй байх аж.Би ойртож очоод"Гал байна уу?"гэж хэлэхэд тэрээр толгойгоо огцом өндийлгөөд"Яах гэж байгаа юм?"гэх аж.

[Completed]Hardmen||KthWhere stories live. Discover now