02.Бусдаас булт.

812 43 2
                                    

Бусдаас булт.

-

   Гэрийнхээ хаалгыг онгойлгон дотогш орохдоо нүүрээ үрчийлгэн муухай харан зогсох намайг ээж минь угтав."Энэ охин чинь уурлаа юу даа?"ээжийнхээ хоолойг сонсох төдийд л уурлаж байсан би тэр дороо тайвширлаа.

   Энэ хүн миний хувьд тайвшрал бэлэглэгч,алдаж болохгүй эрдэнэс шиг хүн.Та нар мэднэ дээ?Хүн болгоны хувьд эцэг эх гэдэг хамгийн чухал хүмүүс.Хүмүүсийн адилаар надад ч бас ээж,аав хоёр минь үнэт зүйл минь байсаар ирсэн.

   Хэрвээ эцэг эх гэж энэ хорвоод байдаггүй байсан бол бид үгүй ээ,хүн төрөлхтөн оршин тогтнох байсан болов уу?

   Би инээмсэглэн ээждээ очиж тэврүүлэхдээ халуун энгэрээс нь маш их хайрыг мэдэрч байлаа.Үр хүүхдээ гэх хайр.

   Би сулхан инээмсэглээд ээждээ өрөөндөө орж амрах талаар хэлчхээд дээш гарлаа.

   Өрөөрүүгээ алхах зуураа Тэхён бодогдоод эхлэх нь тэр.Тэрний бүх зүйл бодогдоод байлаа.Үзэсгэлэнтэй царайлаг төрх,урт хуруунууд бас гүн хоолой тэгээд тэрний өрөөсөн давхраатай гүн бор нүд.

   Уулзсан ямар ч эмэгтэйдээ тэр ингээд л сэтгэгдэл үлдээдэг болов уу?

   Би түүнийг бодох зуураа хөнгөн инээмсэглээд авав.Яагаад инээснээ өөрөө ч мэдэхгүй байлаа.

   Тэрний хэлсэн тэнэг зүйлд нь үү?Эсвэл толгойд бодогдох тэнэг үйлдэлд нь үү?

-

   Өглөө хичээлдээ явж байхдаа бодож эхлэв.Тэхён хаа нэгтэйгээс гараад ирэх юм биш биздээ?

-

   Өглөө болоход би сэрүүлэгнээсээ өмнө сэрж амжсандаа баярлаж байлаа.Мэдээж Тэхёныг ирэхээс өмнө явах хэрэгтэй.

   Хувцсаа дутуу янзлаад бага саг үсээ янзлан,өглөөний цайгаа ч ууж амжсангүй.Нүүрээ будахад их цаг ордог учраас би нүүрээ буддаггүй.

   Картаа мартаж болохгүй.Шүүгээгээ ухан картаа авчихаад шууд л явлаа.Энэ удаад дахиж хохирохыг үнэхээр хүсэхгүй байна.

   Гадаахыг ажиглахад хүн битий хэл амьтан ч харагдахгүй байлаа."Хурдхан шиг л явах минь"амандаа ийн бувтначхаад түргэн түргэн алхан нарийн гудамж руугаа орохдоо л амьсгаа авлаа.

[Completed]Hardmen||KthWhere stories live. Discover now