🅾︎🅽🅴

4.6K 358 15
                                    

Овоорсон их ажлын дундуур утас нь дуугарч бүсгүй санаа алдан чихэндээ наалаа.

"Сайн байна уу? Жонгүгийн ээж үү?"

"Тийм ээ."

"Жонгүг халуураад байна л даа танд ирэх боломж бий юу?"

Бүсгүйн нүд нь томорч сандарсан нь илт мэдэгдэх ажээ. Тэгээд арван минутын дотор очихоо хэлээд машиныхаа түлхүүрийг аван ажлаасаа гарлаа. Эд өвлийн хүйтэн айлчилж тачигнатал жавартай салхи үлээнэ. Цас ч их орсон болохоор уу, зам хүртэл сайн харагдахгүй байсанд жаахан удлаа.

Цэцэрлэг дээр ирэхэд Жонгүг байдгаараа хөлөрчихсөн хэвтэж байх нь тэр. Багш бүсгүй санаа зовсон байртай нүдээ гурвалжин болгосноо

"Өчигдөр жаахан даарсан бололтой." хэмээхэд оройжин хүйтэн шалан дээр хөл нүцгэн гүйсэн хүүгээ дэмий л ширтэнэ.

Бүсгүй хүрмээ тайлан Жонгүгийг тэврээд хөхөө хөхүүлэн суулаа. Жонгүг хэдий таван нас гарсан ч одоог хүртэл хөхнөөс гараагүй. Ээж нь ч мөн түүнийг өөрөө хөхөхөө болих хүртэл гаргахгүй гэж боддог нэгэн. Хөхний сүүнд ямар их амин дэм байдаг билээ дээ.

Амралтын өрөөний шилэн хаалгаар нэг бяцхан хүү хамраа наагаад харах бөгөөд Жонгүгийг их л сониучхан ширтэж байлаа.

Удалгүй Жонгүгийн халуун буухад аав нь ирж тэд цэцэрлэгээсээ чөлөө аван харив.

---

Цэцэрлэг тарахад бүх хүүхдүүд жагсан гарч аав ээж рүүгээ гүйлдэнэ.

"ТЭТЭ!"

"ЭЭЖ!"

Бяцхан хүү гараа дэлгэн ээжийнхээ энгэр лүү тэмүүлж удахгүй дулаан тэвэрт нь умбах нь тэр.

Тэхён мөөгөн халимаг үсээ нүднээсээ холдуулан янзлаад

"Ээж ээ?" хэмээн цангинасан хоолойгоор дуудав.

"Яасан миний ханхүү"

"Ямар хүүхэд мөөм иддэг юм?"

Ээж нь багахан инээвхийлээд

"Жаахан хүүхэд л мөөм иддэг байхгүй юу, миний хүү шиг том залуу бол хоолоо л иднэ."

Тэгвэл Жонгүг жаахан юм уу? Уг нь адилхан настай биз дээ? Үгүй юм болов уу?

"Тэгэхээр Жонгүг жаахан юм уу?"

Тэхён учраа олохгүй байгаа бололтой гайхаж, нүдээ бүлтийлгэхэд ээж нь

"Танай ангийн Жонгүг уу? Мөөмөө идэж байна уу?" гэхэд Тэхён дэмий л толгой дохино.

"Тэгвэл эрхийн тэнэг юм байгаа биз"

|Ээлжит миний Тэгүг та нар дээр ирлээ. *Баярын бүжиг*

⍟Sweet Dream⍟||Taekook\Completed\Where stories live. Discover now