🅵🅸🆅🅴

2.2K 301 18
                                    

Хичээл тарахад хөвгүүд шийтгэлээ хүлээн ангиа цэвэрлэхээр үлдлээ. Үнэхээр хогоо шүүрдээд л гармаар санагдсан ч их цэвэрлэгээний өдөр учраас яах ч аргагүй байдалд оржээ. Жонгүг санаашран хүрмээ тайлаад цамцаа шуухад Тэхён түүнийг толь мэт л дуурайна. Хөвгүүд тал талаас нь сандлуудыг ширээн дээр тавьж дуусаад хоёр талаас нь дамжин бүгдийг нь ангиас гаргав.

"Ширээгүй байхдаа их том юм аа."

Жонгүг уулга алдахад Тэхён мөхөөлдөс харсан хүүхэд аятай шүлсээ гоожуулж

"Жийлцэхэд ёстой урамтай байхдаа?" гэх нь тэр.

"Цк цк..."

Тэхён өөрийг нь үл тоосонд бухимдсан бололтой хөмсгөө зангидаж, ангиас гаран явахад зөрөн Мину орж ирлээ.

"Энэ хачин хүн бүр явж байгаа юм уу?"

Минугийн гайхширсан асуултанд Жонгүг мөрөө хавчин ярвайснаа

"Сураагүй биш явж байгаа юм байлгүй." гэв.

Жонгүгийг гуйж ч амжаагүй байхад Мину ханцуйгаа шуучихсан хана таазнаас эхлэн угааж үнэхээр их тус болж байлаа. Хамтдаа ширээнүүдийг угааж дуусгаад шалаа толь шиг гялтганатал нь зүлгэв.

"Дунд сургуульд байхдаа их цэвэрлэгээг үзэн яддаг байж билээ. Яагаа вэ, түүхийн Сун багшийн жижүүртэй өдөр байж таараад, арай хийж цэвэрлэж дуустал Тэхён цэцгийн сав хагалаад завааруулаагүй юу?"

Мину эртний явдалд бухимдаж байгаа бололтой хөмсгөө зангидан хүнд хүнд амьсгалахад Жонгүг шоолон инээв.

"Одоо хүртэл мартаагүй юм уу?"

"Яаж мартах юм? Давтлагаасаа хоцроод тэгээд загнуулаад, гэртээ харьж аавд халбагаар өгзөг рүүгээ цохиулаад хэд хоног сууж чадахгүй байсан юм чинь."

"Бөгстэй ч юм шиг."

Жонгүгийн үгэнд Мину айхтар том харснаа барьж байсан хувинтай усаа цацчих нь тэр.

"Ээ бурхан минь."

Гэнэтийн хүйтэн усанд Жонгүг цочирдон уулга алдсан ч хэтэрхий хүйтэн байсан учраас чичирч эхлэв.

"Ямар азаар цэвэр ус юм бэ тэ?"

Мину инээд алдан хэлэхэд Жонгүг дагз руу нь нэг сайн хусаж аваад анги руугаа орон нойтон дүрэмтээ тайллаа.

"Пээ Базарсад минь! Одоо бүр садар самуун сурталчлах нь уу?"

Жонгүг Минугийн хорон хэрнээ хөгжилтэй үгнүүдэд тэсэлгүй чанга чанга хөхрөх бөгөөд цүнхнээсээ бэлтгэлийн хослолоо гаргаж ирэн өмсөв.

Хөвгүүд хонгилд өрж гаргасан ширээгээ буцааж ангидаа оруулаад их ажлын ард гарсан өөрсдөөрөө бахархана.

"Хөөе! Энэ байдлаараа тэр тэнэг хөлдүү арай байнга ингээд яваад байх юм биш биз дээ?"

Минугийн хэлсэн тэр тэнэг хөлдүү нь мэдээжийн Тэхён байх агаад шийтгэлээ хүлээхгүй явах эсэхт нь Мину санаа зовж байв.

"Үгүй байлгүй дээ..."

Жонгүг ийн хэлээд автобусны буух товчыг даран Минуд баяртай гэж хэлэн буулаа.

Тэднийг нэг буудлыг зайтай бөгөөд өглөөдөө уулзаад явдаг ч оройдоо Жонгүг түрүүлж буудаг заншилтай.

Бор үст ядарсан биеэ чирж ядан өрөөндөө орж ирээд орон дээрээ уналаа. Тэгээд өрөөгөөрөө дүүрэн байх хэн нэгний зургийг ширтэнэ.

"Миний амттай мөрөөдөл..."

|Жонгүг гаж до---- -- -----....

⍟Sweet Dream⍟||Taekook\Completed\Where stories live. Discover now