🆂🅸🆇

2.2K 291 18
                                    

Маргааш нь амралтын өдөр байсан учраас үд өнгөрсөн ч Жонгүг орноосоо босоогүй байлаа. Жон хатагтай гарынхаа хоолыг хийх бол аав нь сонин гарчиглан сууна.

"Хүүгийн багш нь над руу яриад"

Ээж нь хэлэх эсэхдээ эргэлзэв бололтой дуугаа хураахад ноён Жон шилээ доошлуулан хараад ярихыг шаардлаа.

"Цүнх шалгасан чинь Жонгүгийн цүнхэнд хиймэл хөх байсан гэсэн."

Хатагтай яриагаа дуусгасныхаа дараа сандарч

"Өөрөөс нь асуусан чинь нэг хүүхэд хийчихсэн байсан гэсэн. Тэгээд хамт шийтгэл авсан юм байх."

Саяхан л нүүр нь улалзаад, амьсгал нь хүндэрч байсан аав нь гүнзгий амьсгаа аван санаа алдаж

"Чи тайлбарлаж хэлээгүй бол Жонгүгийг зодох байлаа." гэх нь тэр. Гэхдээ аав нь чадахгүй шүү дээ. Хэдий хаашаа ч эргэж болох өсвөр нас ч тэр хүүгээ мэднэ. Мэддэг болохоороо дэмждэг. Бүх талаар нь.

Гэнэт хонх дуугарахад Жон ноён босоод дурангаараа харлаа.

"Хэн билээ?"

Харилцуурын цаанаас бүдүүвтэр сөөнгө хоолой дуулдаж

"Жонгүгийн найз?" гэв.

Тэр дурангаар бүр сайн харлаа. Харсан ч юм шиг... Үгүй ч юм шиг. Тэгээд сая л санав бололтой хаалгаа тайлж хүүг орууллаа.

"Сайн байна уу? Жонгүгийн ангийн Ким Тэхён байна."

Тэхён доош бөхийн мэндлэхэд Жонгүгийн ээж аавыг нь тохойгоороо нудрав.

"Мөн үү?"

Жон хатагтай нөхрийнхөө чихэнд шивнэхэд нөхөр нь мөрөө хавчлаа.

"Жонгүгаа! Нөгөө Тэхён билүү? Найз чинь иржээ хө!"

Дөнгөж нүдээ нээсэн Жонгүг чихэндээ ч итгэсэнгүй орноосоо үсэрч босоод өрөөгөөр нь дүүрэн байгаа хэн нэгний зургийг хураах гэж оролдлоо. Гэхдээ энэ тийм ч сайхан санаа байсангүй шатны хяхтнах чимээ улам наашилна.

Аварга биет алхаж байгаа аятай пид пад хийх чимээ хаалганд нь тулж ирэхийг Жонгүг мэдэрлээ. Угаалгын өрөө орж бие засмаар ч юм шиг айдас түүнийг бүчин авав.

"БОЛОХГҮЙ ЭЭ~!!!!!"

Хаалга аажмаар нээгдэж Тэхён орж ирлээ.

"Сайн уу? Жо-"

Жонгүг бүх үнэнийг алдах вий гэсэн айдастаа дарагдаж, гартаа байсан цамцыг Тэхёны толгойд углан ханцуйг нь зангидчихав.

"Яаж байгаа юм?"

"Т-тэр нөгөө б-би... Үсээ самнаагүй, тийм... Би муухай болохоор чи дараа ир тэгэх үү?"

Тэхён Жонгүгийн гуйлтыг үл ойшоон хөхрөөд

"Эр улсууд байна даа" хэмээн толгойдоо байгаа цамцыг тайлах гэж оролдлоо.

Ингээд л түүний хоёр жил гаруй цуглуулж ирсэн амттай мөрөөдлийнх нь чихэрлэг зургууд...амттай мөрөөдлийн нүдэнд ил болох нь. Бор үст хоёр гараараа нүүрээ таглан газар суулаа. Хэсэгхэн хормын дараа гэхэд л түүнийг үзэн ядсан үгс чихэнд нь ирэх байх. Хэдхэн секундын дараа түүний хорон санаатай мөртлөө яагаад ч юм цаанаасаа чихэрлэг залуу нь түүнийг орхиод явна байх.

"Шөнөжин пабжийдаад царай чинь авах юмгүй болчхоо юу? Юундаа нуугдаад, ичиж мичиж маяглаад байгаа юм?"

Тэхён анзаараагүй мэт царайлав уу, үнэхээр анзаарсангүй юу Жонгүгтай яриа өрнүүлэхэд бор үст үнэхээр гайхаж байлаа.

"Чиний өрөө бүр яг шүтэн бишрэгч охидын өрөө шиг юм." Тэхён үнэхээр сайн тогтож хараагүй болохоор өрөө дүүрэн байгаа зургуудын талаар ярьж эхлэв.

"Гарч цай ууцгаая. Эсвэл амттан ч юм уу? Ямар нэг зүйл хийцгээе. Гэхдээ энэ өрөө л биш!"

Жонгүг Тэхёний гараас зуурахад Тэхён эвтэйхэн гараа салгаж аваад нүдэнд туссан зургийг илүү ойртон харах нь тэр. Хэсэг нам гүм... Жонгүг анх удаа өөрөөсөө ичиж байв. Тэр ер нь юу бодож байсан юм бэ?

"Ээ бурхан минь." Тэхён өрөөг тэр чигт нь тойруулан харахдаа уулга алдсан нь энэ байлаа.

|Амттай мөрөөдөл нь чихэрлэг залуу байжээ.

⍟Sweet Dream⍟||Taekook\Completed\Where stories live. Discover now