🅴🅻🅴🆅🅴🅽

2.2K 299 12
                                    

Жонгүг долоо хоног орноосоо боссонгүй. Эцэг эхийнхээ санааг зовоохгүйн тулд хоолоо сайн идэж, сайн хүү мэт авирлаж байгаа ч, аажим аажмаар өөрчлөгдөж байгаагаа мэдэрнэ. Саяхан л Ким Тэхёнд дурласан арван долоон наст өнөөдөр бүхнийг хогийн саванд хийчихээд сууж байдаг.

"Миний хүү хичээлдээ явахгүй юм уу?"

Жон хатагтай лимоны шүүс, амттантай авчирч өгөхдөө ийн асуувал Жонгүг утсаа оролдсон чигтээ толгой сэгсрэв.

"Ээж ээ, жаахан л... жаахан л харж үзээч, гуйя. Хэдхэн хоног. Бүхнийг цэгцэлэхэд хугацаа хэрэгтэй."тэр аргадангуй харцаар ээжийнхээ ширтэж, дараа нь шүдээ ярзайлгаан хөөрхөн инээмсэглэлээ.

Хатагтайг доод давхарт бууж ирэхэд нөхөр нь их л бодол болон үүдний камерийг харан зогсоно. Тэгснээ эхнэрээ анзаарсан бололтой гараа ойртохыг дохиод

"Оруулах уу? Яах уу?" хэмээх асуув. Үүдэнд Тэхён дуран руу нэг харж, хаалганы бариулыг нэг татаж үзээд, хаалгаа яагаад онгойлохгүй байгаа талаар асууж байлаа.

"Жон хатагтай, түүнийг оруулж болно оо." гэж Жонгүг шатан дээр зогсчихсон тоглоом хийн хэлээд гал тогоо руу орж зайрмаг, зүсэм бялуутай авч хөргөгчний хаалган талд хийсэн лаазтай ундаанаас хоёр савыг авлаа. Түүнтэй зэрэгцэн Тэхён орж ирэх бөгөөд Жонгүг тоосон ч үгүй, удаанаар өрөө рүүгээ явахад Тэхён ч бас даган алхана. Тэгээд идэх зүйлсээ түрүүн ээжийнхээ оруулж ирсэн жигнэмэг, жимснүүдтэй нийлүүлж тавиад компъютерийнхаа хамгийн урт товчийг товшив.

ASMR бичлэг эхэлж Жонгүг амттангуудаа яг л бичлэг хийж байгаа аятай идэж эхлэх нь тэр.

~~~Тэхён~~~

Бүлтгэр нүдээрээ дэлгэцийг цоортол тасралтгүй ширтэж, том жигнэмэг амаараа дүүрэн хийчхээд зажилж ядан суух бяцхан залууг орж ирснээсээ хойш ширтлээ.

Өчүүхэн миний ертөнцөд гэрэл болж орж ирсэн хүүхдийг бүрхэг хар үүлээрээ үргэлж хааж байдаг би бол нүгэлтэн. Хайрлах нүгэл бус үүнийг хиртүүлж байгаа миний сэтгэл зүрх өөрөө нүгэл юм. Тэнгэр дэх оддоос хамгийн тод үүрийн цолмон шиг гялалзан алаг нүдээрээ миний дэлхийг цоо хатган харваад ороод ирсэн чамайг манарсан утаан дунд угаартуулсанд уучлаарай. Надаас болж өрөө чинь хүртэл хоосорчхож. Илүү олон шархлахгүйн тулд энэ чигээрээ дуусцгаая, Жонгүг-аа...

Ирсэн шалтгааны хэлэхийг хүссэн ч хэрэггүй үед цувраад байдаг цэцэн мэргэн үгс ходоод руу орчхов. Амаа ангалзуулан суухыг минь анзаарсан бололтой над руу харж, юу болсон талаар асуулаа.

"Түүхийн багш чамайг сар хичээлдээ ирэхгүй байж магадгүй болохоор намайг хичээлүүдийг чинь хийгээд шалгуулаарай гэсэн. Тэгээд дэвтрийг чинь авах гээд. Бас..."

"Бас юу гэж?"

Дүүрчээ, дүүрч. Өмдөндөө л тусаачихгүй бол хэлэх гэснээ хэлчхээд явъя.

"Үнэхээр их уучлаарай. Би давсыг огтхон ч төлөвлөөгүй байсан шүү. Тэр хэд л гаргаад ирж. Би анхандаа гурил байна гэж бодсон ю-" үг минь дуусч амжаагүй байхад Жонгүг ам нээлээ.

"ЯВ!"

Би буруу юм ярьчихсан уу?

"Уг нь уучлалт гуйвал баярлах байх гэж бодсон юм..." намайг суудлаасаа өндийн доош харан зогсоход Жонгүг үсээ хойш нь янзлаад санаа алдав. Би түүнийг хэт их бухимдуулчих шиг боллоо. Хэрэггүй ирж, Минуг л явуулдаг байж.

"Шалтаачид шалтаг мундахгүй гэж. Өөрийгөө өмөөрөх гэж ирсэн бол яг одоо гар!"

Өө~ тийм л дээ. Уучлалтыг ингэж гуйдаггүй бололтой.

---Бичээч---

Тэхёнийг гундуухан өрөөнөөс гарахад Жонгүг хэзээ ч амьсгалж байгаагүй хүн шиг хүнд хүнд амьсгална. Ертөнц багтдаг бор нүднээс нь бороо үерлэн гарч ирэхэд Жонгүг хөнжилдөө шурган чимээгүйхэн мэгшлээ. Ким Тэхён муу азгүй амьтнаас арай л их зүйл горьдчихож.

|Өчигдөр орой бичсэн боловч гэснээс та нарт гарчиг нь харагдаж байгаа юу? Би янз бүрийн хэлбэрээр бичээд харагдахгүй байна уу?

⍟Sweet Dream⍟||Taekook\Completed\Where stories live. Discover now