🆃🅷🅸🆁🆃🅴🅴🅽

2.3K 307 14
                                    

Тэр өдрөөс хойш Жонгүгтэй уулзах байтугай барааг нь ч харсангүй. Мину найзыг нь дахиад гомдооно гээд ямархуу байдалтай байгааг нь ч хэлж өгөхгүй юм.

Саяхан Минугийн яриаг санаандгүй сонсчихсон юм л даа. Жонгүг аль болох ганцаараа байхыг хүсч, улам дотогшоо болсон гэж. Надаас болсон болохоор цаанаа л нэг санаа зовоод байх юм.

Өнөөдөр жаахан эрт тарсан болохоор Жонгүгийн гэрт очдог юм уу гэж бодлоо. Гэхдээ түүнийг дахиад бухимдуулбал өөрийгөө лав уучилж чадахгүй биз.

"Багшаа, Жонгүг хэзээ хичээлдээ ирэх вэ?"

Кан багш гайхсан нь илт. Юундаа гайхаа вэ?

"Жонгүг шилжчихсэн."

Бурхан минь. Энэ үгийг олон сонсож байсан ч, Минуг байгаа болохоор тайван байсан юм сан. Жонгүг хэзээ ч Минугүйгээр шилжихгүй.

Би үүднээс гадуур хувцсаа аваад хальт угласан болчхоод Жонгүгийн гэр лүү гүйлээ. Хэдхэн хоноод зул сарын баяр. Ядаж түүнд бэлэг ч болтугай өгөхийг хүссэн юмсан.

Хаалгыг нь удтал нүдсэний эцэст нойрмог ах гарч ирлээ. Тэр надаас нилээн ах гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ энэ бүхэн огт хамаагүй учраас Жонгүгийн өрөө рүү ортол хэн ч алга. Бүх зүйл нь эмх цэгцтэй, алга болчихсон байсан миний зургуудыг буцаагаад наажээ.

"Хүүхдээ, Жонгүг байхгүй ээ."

"Хаачсан юм бол?"

"Тэр аав ээжтэйгээ америк явсан. Одоо Форт ландад байгаа биз. "

Залуу ингэж хэлэхдээ мөрөө бага зэрэг хавчиж, дараа нь надад шүүс аягалан өгөв.

"Түүний эд зүйлийг үзвэл үз дээ."

Урам минь ихэд хугарч, түүнийг олохоосоо өнгөрчээ гэсэн бодол биеийг минь бүчин авна. Сонирхлыг минь өөрийн эрхгүй татсан миний зурагтай тэмдэглэлийн дэвтрийг би олж харлаа.

•Sweet Dream• гэж нямбайлан гарчигласан дэвтэр. Муу муухай тэнэг зүйл бүрийг минь умартан, өөрийн өнцгөөсөө бичсэн өөрийнх нь дэвтэр. Жон Жонгүг. Би чамайг ямар их санаж байгааг чи мэддэг ч болоосой.

Тэхён харц доош Жонгүгийн гэрээс гарлаа. Өмнө нь ямар ч үед Жонгүгтэй ойр байх боломж байдаг бол энэ удаад бүр боломжгүй мэт санагдана. Хаа байсан нөгөө тив шүү дээ. Уул, ус, далай, тэнгэр, тэр ч байтугай агаар хүртэл биднийг зааглачхаж, тийм үү?

Гэртээ ирлээ. Гэр шүү дээ. Эцэг эх, ихэр дүүс минь намайг угтаж авдаг хайртай гэр минь. Гэсэн ч энэ удаад хэтэрхий хоосон санагдлаа. Яагаад ч юм анх удаа, ээжийн минь баяртайгаар мишээх, аавын минь сонины мэдээ ярих гэж ирэх байдал, хөлөөс зүүгдэж чихэр авчирсан эсэхийг асуух дүү нар минь гээд. Анх удаа би ганцаараа байхыг хүсэв.

Амрах тухайгаа хэлчхээд өрөөндөө орлоо. Цүнхээ тайлж шидээд орондоо хэвтэв. Түүнийг санаад байгаа эд эс минь амьгүй болчихсон бололтой. Ямар ч амьдралын идэвх зүтгэл алга. Нулимс минь өөрийн эрхгүй урсаж, түүнийг гомдоосон хором мөч бүрийг би үзэн ядна. Миний хулчгараас л болж байгаа юм.

Хаалга тогших чимээ гарч ээж орж ирэв. Тэр миний сэтгэл санаа мууг дор нь ойлгож надад ногоон цай авчиржээ. Энэ надад ямар их тайвшралыг мэдрүүлдэг гээч. Ээжид баярласнаа хэлэн цайг ойчлоо.

"Нөгөө, чиний хичээлүүд яаж байна? Дүн энэ тэр чинь гайгүй гарч байгаа юу?"

Би дуугүй л толгой дохилоо. Би хэт ачлалгүй хүү гэдгээ мэднэ. Манайх гаднаа төрөл бүрийн хүлэмж, цэцэрлэгтэй байшинд амьдардаг. Эцэг эх минь ургамал, жимс ногоо тарих дуртай хүмүүс. Гэсэн ч оффисын ажлаа хойшлуулалгүй давхар хийдэг болохоор энэ бүхэн надад их дажгүй санагддаг.

"Энэ жилийн зул сарыг яаж хийхээр төлөвлөж байна?"

Ээжийн асуултанд хариулах олигтой үг байсангүйд мөрөө хавчив. Үнэндээ миний зул сарын утга учир надаас хэдэн мянган бээрийн зайд байна шүү дээ.

"Дүү нар чинь авга ахындаа очмоор байна гээд. Тэгээд чиний бодол санааг тодруулах гэсэн юм."

Авга ах гэхээр... Аавын дүү Согжин ах. Тэднийх чинь...

"Тэднийх чинь Америкт биз дээ?"

|Зиа. Та нар группд ороорой. Окэй.  Энэ удахгүй дуусна шүү.

⍟Sweet Dream⍟||Taekook\Completed\Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα