🅵🅾︎🆄🆁

2.3K 306 11
                                    

Шинэ хичээлийн жил эхлээд нэг долоо хоног өнгөрч, Жонгүг Мину хоёр шинэ сургуульд орсон атлаа буцаад л хуучных шигээ ээдрээтэй, хачин хоногуудыг өнгөрүүлэх болжээ.

Жишээлбэл дөнгөж түрүүхэн Тэхён, Жонгүгийн хувцас руу улаан өнгийн будгаар шүршчихсэн. Харин үүнийг нь Жонгүг их дуртайгаар хүлээн авсан юм. Шүршсэн будаг нь Жонгүгийн хувцсыг илүү гоё харагдуулаад байсан юм хойно.

Хөвгүүд яагаад ийм хачин хүн өөрсдийг нь ингэж зовоогоод байгааг огтхон ч ойлгохгүй байлаа. Жонгүг ширээндээ суун дараагийн хичээлд бэлтгэв. Ширээн доорхоо янзлаад дуусаагүй байтал Математикийн багш орж ирэн урт саваа модоороо самбар нүднэ. Түрүүнд нь ангийн дарга босч мэндлэх тушаал өгч дараа нь хүүхдүүд нэгэн дуугаар багштайгаа мэндлэх нь тэр.

"Хичээл орохоос өмнө захирлын тушаалаар бүх хүүхдүүдийн цүнхийг шалгана. Манайх бол Сөүлийн их сургуулийн харьяа ахлах сургууль. Хэн ч зүй бус үйлдэл гаргадаггүй байх ёстой. Бүгд цүнхээ ширээн дээр тавиад ангийн хойшоо зогс."

Хүүхдүүд бөөгнөрөн зогсоход багш цүнх болгоны эзнийг дуудаж өөрсдөөр нь шалгуулж байлаа. Охидод нуух зүйл арай олон учраас тэр нээх сүртэй шалгасангүй. Харин хөвгүүдийн цүнхэн дээр их л нухацтай хандана.

"Жон Жонгүг."

Жонгүг их л бахдалтай цүнх рүүгээ явлаа. Тэр тамхи татдаггүй, ямар нэг бэлгэвч гэх мэт зүйл байхгүй учраас томоос том инээмсэглэн цүнхээ нээв.

"Санаа зоволтгүй дээ Кан багшаа. Би сайн хүүхэд шүү."

Жонгүг гараа оруулан номуудаа гаргаж ирэн харуулаад ширээд дээрээ тавив. Тэгээд үргэлжлүүлэн нэг том зүйл бариад авлаа.

"Энэ кет бололтой."

Түүнийг кет гэх зүйлээ гаргаж ирэхэд багш золтой л ухаан алдчихсангүй. Ангийнхан уулга алдаж, Жонгүг өнөөхийг юу болохыг гайхан харж байлаа.

Хэн нэгэн түүний цүнх рүү хиймэл хөх хийчихжээ. Ойлгомжтой, тэр хэн нэгэн нь Ким Тэхён.

"Жонгүг яг одоо менежерийн өрөөнд!"

Бор үст санаа алдан ангиас гарлаа.

"Ким Тэхён!"

Түүний цүнхнээс vape, асаагуур гээд олон хачирхалтай зүйл гарч ирсэн учраас бас менежерийн өрөө рүү явлаа.

Тэд хоёул менежерийн өрөөний үүдэнд өвдөг сөгдөн суухад Жонгүг ам нээв.

"Одоо бүр хиймэл хөх үү? Юуны тулд тийм юм хийсэн юм?"

Тэхён инээснээ

"Өглөөнөөс хойш л цүнх шалгана гээд хүүхдүүд яриад байсан юм. Би чамайг хорлох гэсэндээ ч наадахыг чинь аваагүй юм. Хэрвээ чиний цүнхэнд хийгээгүй бол ганцаараа сахилгын шийтгэл хүртэх гээд байсан болохоор л."  түүнийг ярьж дуусахад Жонгүг санаа алдан турхирлаа.

"Чи зүгээр менежерт бүх үнэнийг хэлж болно шүү. "

Математикийн багш болон ангийн багш хоёр ирж тэднийг дагуулан өрөөнд оров.

Кан багш болсон явдлыг ярихад Үн багш, Ха менежер хоёр ихэд цочирдож хөвгүүд рүү айхтар харна.

"Жон Жонгүг чи чинь юугаа бодож!" ангийн багш хэлэх ч үггүй болсон бололтой санаа алдаад сандалдаа суулаа.

Тэхён үнэнийг хэл гэж сануулсан ч Жонгүг гүрийсээр л байх агаад амандаа дахин дахин уучлалт гуйсаар л байв.

"Та хоёр улирал дуустал ангиа болон биеийн тамирын талбай цэвэрлэнэ!!! Бас ойрын хэд хоногтоо эцэг эхээ дууд!"

Хөвгүүд толгой дохин бөхийгөөд өрөөнөөс гарахад Тэхён Жонгүгийг толгой руу цохиод авав.

"Намайг ховлочихсон бол юу гэж шийтгүүлэх юм!"

"Бид тийм ч сайхан холбоотой улсууд биш! Битгий сахиусан тэнгэр шиг аашлаад бай!"

|Зааа тэгээд эхэлж байна даа хахаха

⍟Sweet Dream⍟||Taekook\Completed\Where stories live. Discover now