🅴🅸🅶🅷🆃

2.1K 293 18
                                    

"Надад сайн юм уу? Айн?"

Жонгүг үг дуугарч чадалгүй хоол авахаар барьж байсан төмөр паднусаа унагаж, хамаг амьтны анхаарлыг өөр дээрээ татчихав. Улайсан нүүрээ нуухын тулд доош суун паднусаа аваад нүүрээ таглачих нь тэр.

"Харагдаад байна. Чих чинь хүртэл улайчхаж."

Тэхёний халуун амьсгалаас зугтахын тулд Минугийн нурууг товшин дуудах ч өнөөх нь өнөөдрийн хоол хэр амттай болсон талаар тогоочтой чалчаад үнэхээр завгүй байлаа.

"Тэгээд? Тэгээд яах юм? Өглөө сүрчиг түрхчихсэн болохоор харшил өгч байгаа юм! Бас чамд сайн...БИШ!"

Бор үст хоолоо ч авалгүй цайны газраас гарлаа. Ким Тэхён түүнийг байж суух газаргүй болгож байна гээч. Цүнхээ ч авалгүй сургуулиасаа гарч зайрмагны мухлагт орж ирэв.

"Надад хамгийн амттайгаас нь."

Худалдагч түүнийг сайн таньдаг бололтой хачин инээмсэглэж

"Чиний мөрөөдөл шиг амттай байхгүй л болов уу?" гэлээ.

"Тэгвэл би манготойгоос нь авъя."

Бүсгүй түүнд гурван давхар манготой мөхөөлдөс өгөөд

"Нөгөө нэг чалчаа чинь хаачсан юм?"

"Би хичээл дундуураа гараад ирсэн. Бас та ойрын хэд хоног юу болоод байгааг ч төсөөлөхгүй дээ. Тэхён намайг өөрийнх зургийг өрөөндөө битүү өлгөдгийг мэдчихсэн."

Эгчийн царай хувьс хийж, илт гайхсан нүдээр ширтэн

"Ээ, балраа... Тэгээд юу болсон." гэхэд Жонгүг зайрмагаа долоохоо больж

"Намайг өөрөөс нь ичээд байгаа юм уу? Гэсэн. Би бүр газар ухаад бүр халуун лав руу нь орсон ч ичиж үхэхээ больж чадахааргүй байхад... "

Эмэгтэй түүнийг шоолон чанга чанга инээж

"Тэгээд?" гэлээ.

"Түрүүн чихэн дээр наалдчихаад 'Надад сайн юм уу? Айн?' гэдэг юм даа. Би яаж шууд сайн гэх юм. Тэгээд 'чих чинь хүртэл улайчихсан байна.' гээд инээж ирээд бүр намайг булшлах нь ээ."

"Бүр инээсэн юм уу?"

Жонгүг хурдан хурдан толгой дохиход зайрмагны эгч алгаа ташин

"Чамд ч бас сайн юм биш үү?" гэх нь тэр.

Хэсэг нам гүм байдал ноёрхож, зайрмаг нь урсаж эхлэхэд л Жонгүг дэлхий дээр эргэн ирэв.

"Би дараа ирнэ ээ, нүүна."

"Мм, тэгээрэй."

Жонгүг зайрмагны дэлгүүрийн гадаа үнэхээр удаан суулаа. Хэрвээ Ким Тэхён зайрмагны эгчийн хэлснээр өөрт сайн бол яах вэ? Хаанаас нь эхлэх юм? Үерхэх үү? Үнсэх үү? Энэ бүхэн түүний бяцхан тархинд дайтаж байгааг Жонгүг мэдэрч байлаа.

Үнэхээр л түүний амттай мөрөөдөл төсөөлсөн шиг амттай байж чадах болов уу? Бодсон шиг нандин байж чадах уу? Зүүд шиг үзэсгэлэнтэй байх боломжтой гэж үү?

Ким Тэхёныг хэн байсныг өөртөө нэг санууллаа. Гэхдээ л тэр хайрласан тэнэг. Хамгийн тэнэг нь. Эсвэл хайраасаа болоод тэнэг болчихсон.

Жонгүг бодол дундаасаа арайхийн сугарч, удаанаар алхсаар анги руу гаа буцлаа. Бүх хүүхдүүд түүнтэй зөрөн өнгөрөх нь аль хэдийн тарчихсаныг илтгэх биз.

Бор үст шатаар өгсөж, булан эргэн ангийнхаа үүдэнд ирэн түгшүүр, догдлол мэдрэх нь тэр. Мину англи хэлний давтлагатай учраас явчихсан. Харин Тэхён. Түүний мэдэхээр Тэхён өнөөдөр нэмэлт цаггүй. Тэгэхээр хаалганы цаана байж ч болно. Эсвэл явчихсан.

Хаалганы бариулыг атгасан чигтээ хүчтэй даран онгойлгоод нүдээ аних шахам ангид орж ирэв. Хэн ч байхгүй бололтой.

Гэнэт ардхан талд хоолой засах чимээ гарч

"Би яг цүнхийг чинь яах вэ? Гээд бодож байлаа." гэх нь тэр.

Тэр бодно. Асуух эсэхээ? Цүнхээ аваад харих уу? Асуух уу?

Жонгүг өөр лүү нь сунгасан Тэхёний гарт байх цүнхний нэг талаас атгахдаа зориг гарган ам нээлээ.

"Чи ч бас надад сайн юм уу?"

|Цаачин мэдэхгүй ээ

⍟Sweet Dream⍟||Taekook\Completed\Where stories live. Discover now