🆃🆆🅴🅻🆅🅴

2.2K 292 13
                                    

"Миний хүү шилжих юм уу?"

Үнэндээ Жонгүг бүтэн хоёр сар хичээлдээ явсангүй. Аль хэдийн цас хүртэл ороод, сахал үсэндээ баригдсан бүрэг амьтан болжээ. Уйтгарын их далайд, ганцаардлын хар шуургатайгаа хамгийн гүн рүү нь, хамгийн хар бараан руу нь тэр шигдээд орчихож.

Арван нэгэн сар гудамж бүрийг бүрхээд, өдөр бүр хөвсгөр цагаан цас хэрхэн хотыг нөмөрч байгааг тэр цонхоор тольдон сууна.

"Тэгье ээ, шилжье. Дахиад үргэлжлүүлж чадахгүй нь. Гадаад байсан ч яахав."

Мину түүн дээр өдөр бүр ирдэг байлаа. Жонгүгийн байдлыг хараад л санаа алдаж, хаад нэг сахлыг нь авч өгөөд явдаг. Жонгүггүйгээр ямар их ганцаардаж байгаагаа, Тэхён яаж өөрчлөгдсөн талаар, хэдэн охинтой үерхээд салсныг ярьж дараа нь амаа дарна.

"Жонгүг~аа, үнэндээ чамайг ийм байдалтай байгаад байхаар хэлж чадахгүй байсан юм. Аав чинь гурван жилийн хугацаатай Форт ланд руу томилогдсон. Тэгэхээр бид ч бас нүүх болж байна. "

Ээжийн хэлсэн үг надад үнэхээр сайхан сонсогдож байв. Түүнд хэзээ ч үзэгдэхгүй тийм хий үзэгдэл байхыг би хүсч байсан. Харин одоо л тэр хүсэл минь биелэх шиг. Бүр мөсөн ангижирч байгаа мэт, энэ яг л усанд орохтой адилхан.

Нүүнэ гэж бодох тусам догдлолоор дүүрч, дүүрэх тэр агшинд сэтгэл минь хоосорч байгааг мэдэрч байлаа. Хэдэн сар шигдсэн савладаг сандлаасаа өндийж, ээжийн зааварласнаар хувцсаа бэлдэв. Үнэндээ авч явахыг хүссэн зүйлс огт байсангүй. Би зүгээр л гэрийнхээ халатыг өмсөөд онгоцонд суумаар байна. Гэсэн ч энэ бүдүүлэг хэрэг болох учраас зохих зүйлсийг цүнхэндээ нямбайлан хийв.

Ээж аав хоёр минь намайг боломжит хэмжээнээс хэт их эрхлүүлдгийг би мэднэ. Хэлсэн бүхнийг минь хийж, бодол санааг минь хүндэтгэж, сонирхлыг минь дэмжиж, ам руу минь хоол зутгахаас наагуур байдаг хүмүүс. Харин энэ удаад тэдний хүсэлтээр би явж байна.

Тэр өдрөөс хойш өдөр бүр, хоног тоолонд, хором мөч бүрт би түүнийг санасан. Ирээсэй гэж тэсэн ядан хүлээсэн. Гэхдээ тийм зүйл болсонгүй. Харин маргааш гэхэд би түүнтэй нэг агаараар амьсгалахаа болино. Америкийн агаар Солонгосоос өөр байх.

---

Аав, ээж, бид гурав нэг нэг тээш чирэн онгоцны буудал руу такси барьлаа. Байшингаа яасан бэ гэхээр аавын дүү нь амьдрахаар болсон. Тэр ер нь дажгүй хүн ч хэтэрхий жаргалтай харагддаг болохоор заримдаа харахад хэцүү байдаг юм. Тэхён намайг энэ удаад хайж ирэхгүй гэдэгт нь би итгэлтэй байлаа. Үнэндээ миний амттай гэж бодож явсан мөрөөдөл үнэхээр шорвог байсан учраас одоо цэвэр ус уух хэрэгтэй биздээ.

Минуд явахаа хэлтэл тэр үнэхээр их гонсойсон. Бид бараг бага сургуулиасаа хойш нэг ч удаа ингэж салж байсангүй. Хэрвээ би тэнд ганцаардвал Минуг үнэхээр их санах байхдаа.

Эцэст нь онгоцны буудал дээр ирлээ. Өмнө нь онгоцонд сууж байгаагүй болохоор аль болох тайван байхыг хичээж, айдсаа давахыг хүснэ. Би хэт өндрөөс айдаг, тиймээс ороод л унтчихъя. Нам унтахад л болно.

Шалган нэвтрүүлэхээр орж, виза, паспорт оо шалгуулж, бие, ачаа тээш гээд бүх зүйл минь үзлэгт орлоо. Хэн нэгэн миний биед хүрэхэд би дургүй ч, ээж томоотой байгаарай гэж сануулсан учраас онцын зүйлгүй онгоцондоо орж суулаа.

Онгоц хөөрөх тэр агшинд хамаг уушги зүрх амаар гарах гэж байгаа мэт хачин мэдрэмж намайг бүрхэж би нүдээ анив. Унтахыг хүссэн  ч санаснаар огт болсонгүй. Эцэст нь санаа алдаад нүдний даруулгаа аван цонхоор харлаа. Тийм ээ, энэ чинь л мөн. Үүлэн чөлөөний үзэсгэлэн төгөлдөр байдал, түүний энэ их хязгааргүй эрх дах гээд л. Би ийм л амгалан тайван байдлыг хүсч байна.

|Гоё сэтгэгдэл

⍟Sweet Dream⍟||Taekook\Completed\Onde as histórias ganham vida. Descobre agora