🅽🅸🅽🅴

2.2K 306 13
                                    

"Чи ч гэсэн надад сайн юм уу?"

Тэхёны нүд бүлтрэх шахам томорчээ. Тэгснээ гэнэт Чарльз Чаплины цуврал үзсэн хүн аятай тас тас хийтэл хөхөрч, элгээ барин ангиас гарахдаа

"Мөрөөдчихсөн мөөм бэ?" гэх нь тэр.

Жонгүг санаа алдлаа. Анхнаасаа л ойлгомжтой байсан шүү дээ. Юу гэж л Ким Тэхён түүнд сайн болж байх юм. Энэ бол байж боломгүй асуудал.

Арван долоон насанд энэ хайр, амттай мөрөөдөл гээд бүх зүйл хэтэрхий ахадсан байх л даа. Охидыг хэзээ ч тоож хардаггүй атлаа охин шиг зан гаргадаг нь түүний өөрийгөө алдсан гэдгийг илтгэх шиг.

Бор үст гүнзгий амьсгал аван инээж эхлэлээ. Энэ бүгд түүнд хэтэрхий хэцүү байгаа болохоор...инээгээд ч атугай нимгэлэх хэрэгтэй.

Тун удалгүй ангид мэгших чимээ цуурайтаж эхлэлээ.

---

"Хоол болчихсон Жонгүг."

Жон хатагтай түүний өрөөнд орж ирэхдээ ихээхэн гайхлаа. Учир нь Жонгүг өрөө дүүрэн байдаг тэр нэгэн хүүгийн зураг луу ихээхэн гунигтай ширтэж байх нь тэр. Өмнө нь Жонгүг дандаа л догдлол дүүрэн гялалзсан нүдээр ширтэж, ичсэндээ хацар нь улайн суудаг байсан сан.

"Ямар нэг зүйл болоо юу? Хонгор минь."

"Мөрөөдөл яагаад ийм хэцүү, яагаад ийм гашуун байгаа юм? Тэр надад эрч хүч өгч, өөр лүү нь тэмүүлэх хүсэлтэй болгох ёстой атал яагаад ингэж бууж өгмөөр... Шантармаар, ийм их өвдөлттэй байгаа юм?"

Жонгүг уйлж эхлэн цээжээ дэлдэхэд ээж нь нулимс унагаан хүүгээ тэвэрлээ.

"Хонгор минь, чи тэр мөрөөдлийг амсаж үзээгүй атлаа юунд ингэж өнгөц дүгнэлт гаргана вэ? Чи зүгээр л түүн рүү алхах замдаа ганц хоёр бүдэрсэн хэрэг. Ердөө хэдхэн чулуу... Илүү хүчтэй байж, улам ихээр түүнийг хайрла. Ойлгосон уу?"

Ээжийнх нь гайхалтай үгс түүнд үнэхээр их дэм болж байв. Хэдхэн чулуу шүү дээ. Бор үст өөрийгөө зоригжуулан амандаа шивнээд, нүүрээ угаахаар угаалгын өрөө орлоо.

---

"Ayo! Күүл убба?"

Уулздаг газраа уулзсан хөвгүүд гар гараа цохилцоход Мину түүнийг ямар царайлаг байгаа талаар дахин дахин хэлнэ.

"Үс чинь бүр, Найс!"

Мину эрхий хуруугаа гозойлгоход Жонгүг инээд алдаад

"Бүхэл бүтэн нэг цаг шүү дээ. Тэр их хөдөлмөрийн дараа муухай харагдвал онцгүй биз дээ?" хэмээн нүдээ ирмэв.

"Ооё~ ах бүр шийдчихжээ?"

Жонгүг толгой дохин, хөвгүүд хамт сургууль руугаа явлаа. Хичээл ч ордгоороо орж, хамгийн чухал цайны цаг ирэх нь тэр.

"Хоёроо!"

Ангийн дарга гэх нэг хөгжилтэй хүү байдаг юм. Тэр үргэлж л ямар нэг зүйлийг шоглон ярьж, хүмүүсийг хөгжөөж байдаг нэгэн.

"Та хоёрын зургийг сургуулийн хуудас дээр "Алт, гууль хоёр" гэсэн гарчигтай үлгэрийн гол дүр болгоод биччихсэн байна лээ."

Түүнийг ярьж эхлэхэд хөвгүүд хэдийн утсаа гаргачихсан үзэж байлаа.

"Чамайг гууль гэнэ ээ."

Жонгүг Мину руу хуруугаараа заан инээд алдсанаа

"Миний муу ганц найзыг яаж байгаа юм болдоо?" хэмээн духыг нь үнэрлэв.

"За битгий долигоно! Дагз минь!"

Хөвгүүд инээлдэн цайны газар луу ороход төсөөлөөч гүй зүйл угтан авах нь тэр.

|Инээд хүрээд байна шүү🤣🤣🤣 та нар гоё байвал гоё байнх. Тэгээд эвгүй байвал би ч гэсэн эвгүй байна шүү🤭

⍟Sweet Dream⍟||Taekook\Completed\Where stories live. Discover now