🆂🅴🆅🅴🅽

2.1K 299 16
                                    

Тэхён харсан зүйлдээ итгэж ядан нүдээ нухалж, эргэн эргэн харсаар байшингаас гарлаа.

"Өнөөдөр харсан бүх зүйлээ март! Гуйя мартаарай, март!"

Жонгүг яг л ховстохыг хичээж буй аятай гараа эргэлдүүлэхэд Тэхён тоосон ч үгүй тэр чигтээ явав. Бор үст гэртээ ормогцоо үсэрч дэвхцэн, үсээ зулгааж аав ээж хоёрыгоо үнсэж авсан ч дараа нь шоовдор хүүхэд шиг ширээн доогуур орон суулаа.

"Тэр чамайг хараагаагүй биз?"

Аав нь болгоомжлон асуухад Жонгүг толгой сэгсрэн нусаа татав.

"Тэр цочролд орчихсон. Харин эрүүл ухаантай болохоороо яаж хүлээж авахыг нь бодохоор л тэнгэр нурсан юм шиг санагдаж байна."

Ээж нь түүний нурууг илэн зулайг нь үнэрлээд

"Яадаг ч байсан аав, ээж хоёр чамайг дэмждэг гэдгийг мэднэ биз дээ." гэлээ. Түүнд ямар азаар ийм сайхан эцэг эх байгаа юм бэ?

---

Амралтын өдрүүд жамаараа дуусч Жонгүг өглөө эртлэн босч хичээлдээ явлаа. Гэсэн ч өнөөх их зориг зүрх нь ангийн хаалганы өмнө ирээд усанд хаясан чулуу шиг замхран одох нь тэр. Хаалганы цаана Ким овогтны ууган хүү Тэхён байгаа гэж бодох агшинд хамаг хурдаараа зугтмаар санагдана. Хаалгаа онгойлгох гэснээ болин буцаж шат руу алхаад удалгүй дахиад л хаалганы өмнө ирнэ.  Ингэж хэд хэд тойрсоор нэг л мэдэхэд багшдаа чирэгдээд анги руугаа оржээ.

"Одоо яах вэ?"

Түүнийг амандаа бувтнахад Мину юу болохгүй байгаа талаар асуулаа. Хичээл аль хэдийн эхэлчихсэн тул хүүхдүүд багшийн яриаг л анхаарна. Энэ бүх анхаарлыг сарниулж болохгүй учраас Жонгүг цаас гарган бичиж эхлэв.

"Хагас сайн өдөр Тэхён гэнэт манайд ирээд... Тэгээд чи ойлгож байгаа биз дээ. Миний өрөөнд орж ирсэн."

Мину хэсэг харж сууснаа сая л санасан мэт нүдээ томруулан амаа ангайлаа. Тэгээд байж суух газраа олж ядан тонгочно.

"Тэгэхээр чинь, ээ бурхан минь! Чиний нөгөө амттай мөрөөдөл?"

Жонгүг цаасыг уншин толгой дохив. Тэр одоо хэрхэн Ким Тэхён гэгчийн нүүрийг харахаа мэдэхгүй байлаа.

Гэнэт хажуугаас нь нэг цаас нисээд ирэх нь тэр. Дотор нь хэдийн танил болсон Тэхёний бичиг үзэгдэнэ.

"Яагаад ингэтлээ сандраад, харцнаас зугтаад байгаа юм?"

Жонгүг үл тоох мэт өнөөх цаасыг базаад ширээн доогуураа хийчхэв.

Цайны цаг болж хүүхдүүд ээлж дарааллаараа хоолоо авна. Жонгүгийн ард Тэхён ирж зогсжээ.

"Мину, хоёулаа гарч юм авч идэх үү?"

"Үгүй ээ! Өнөөдөр соустай тахиа байна лээ. Би идмээр байна!"

Жонгүг санаа алдан Минугийн мөрөнд духаа наагаад

"Мэдрэмжгүй амьтан!" хэмээн бувтнав.

"Тайлбарлахгүй юм уу?"

Чихэнд нь чихэрлэг залуугийн амьсгал мэдрэгдэж шар үс нь босож байгааг Жонгүг мэдэрлээ.

"Т-тайлбарлах юм байхгүй. Т-тэр чинь м-манай д-дүүгийн өрөө."

Тэхён инээд алдав. Тэгээд дахин чихэн дээр нь тулж ирээд

"Айлын ганц гэдгийг чинь мэднэ. Битгий худлаа ярь!" гэлээ.

Жонгүг дэмий л нүүрээ нуун зогсоно.

"Надад сайн юм уу? Айн?"

|За мэдэхгүй ээ хаха

⍟Sweet Dream⍟||Taekook\Completed\Where stories live. Discover now