🆃🅴🅽

2.1K 300 10
                                    

Жонгүг, Мину, ангийн дарга Хэчан гурвыг цайны газар луу ороход хэн нэгэн тэдэн руу хар ус цацаж, дараа нь чөтгөр харсан аятай хүн хувин дүүрэн цагаан давс цацах нь тэр. Жонгүг хамгийн түрүүнд орсон учраас ихэнх нь түүнд наалджээ.

"Яаж байгаа юм!"

Түүнийг хашхирахад өнөөх зүйлийг гардаж хийсэн хүү мөрөө хавчаад мушилзлаа.

"Чамайг гей гэж сонссон юм байна. Арын хоёр бас чамтай нийлдэг болохоор тийм гэсэн үг үү?"

Цайны газрын цаад булангаас Жонгүгт хаягдсан нэг охин орилоход, Тэхёнтой нийлдэг бүтэхгүй гаруудын хамгийн биерхүү нь хахир дуугаар

"Одоо хүртэл ээжийнхээ өвөрт унтаж, мөөмөө хөхдөг гэсэн." хэмээн байдлыг улам дордуулах нь тэр.

Жонгүгийн нулимс цийлгэнэж эхлэв. Ким Тэхёнд яаж шоглуулсан, яаж ч дээрэлхүүлсэн тэр тэвчиж чадна. Гэхдээ энэ арай хэтэрнэ.  Давс, хар ус бол хамгийн муухайгаар, жигшил зэвүүцэл нь багтаж ядахаараа зайлуулахыг хүссэн хүн рүүгээ цацдаг зүйл.

Тэхён бохь зажилсан шигээ инээд алдан Жонгүгтай зөрөхөд, Мину араас нь гарах гэж оролдов.

"Мину, хэрэггүй ээ. Хаячих."

Жонгүг нүүрэндээ наалдсан давсаа цэвэрлээд, цүнхээ ч авалгүй тэр чигтээ сургуулиас гаран гүйлээ. Тэр зүгээр л чигээрээ гүйж байв. Нулимс нь шороон шуурганд халтартан наалдаж, зүрх нь дэлсэж, хөл нь янгинаж байсан ч хамаагүй тэр гүйсээр байлаа. Тэгээд гэртээ орж ирэн өрөөндөө байгаа бүхий л Тэхёний зургийг урж хаяв. Энийг урахад Жон Жонгүгаас ямар их зориг гарсныг хэн ч мэдэхгүй. Ким Тэхён түүнд асар их найдварыг төрүүлсэн. Тэгээд дараа нь давсаар унтраачхаж. Эцэст нь тэр зургуудыг хогийн сав руу хийлээ. Багтахгүй байсан ч хамаагүй тэр бүгдийг нь чихэв.

"Одоо бүгд дууссан."

Жонгүг амандаа шивнэх төдий хэлээд шүршүүрт орлоо. Халтартсан дүрэмт нь хүйтэн усанд норж биед нь наалдана. Анх удаа тэр өөрийгөө ижил хүйстэн гэдгээр нь үзэн ядах нь тэр. Хүмүүс өөрийг нь ойлгоно гэж бодсон. Олон ижил хүйстэн хүмүүс эрхийнхээ төлөө тэмцэж, тэд жаргалтай амьдардаг. Гэтэл тэр ганцхан жигшлийн дараа бууж өгчээ.

Нүүрээ угаасан болоод биеийнхээ бүх давсыг арилгаж, зулгартал нь угаана. Хүйтэн усанд удаан ороод даарч байгаагаа мэдэрсэн ч, тэр тоосонгүй.

Эцэст нь Жонгүг хов хоосон болсон өрөөндөө оров. Хов хоосон. Ким Тэхёнийг санагдуулах юу ч байхгүй. Бүгд хогийн саванд байгаа.

Яагаад ч юм хоосон өрөө нь гунигтай атлаа цаанаасаа л сэтгэж уужруулах тийм л хоосон аж.

|Ёстой уучлаарай. Богинохон байгаад

⍟Sweet Dream⍟||Taekook\Completed\Where stories live. Discover now