🅻🅰︎🆂🆃

3.1K 357 9
                                    

Эцэст нь авга ах Сокжины гэрт ирсэн ч Фортландаас бүтэн тив зайтай юм. Вашингтоноос Фортланд хүртэл дор хаяж хоёр өдөр. Харин би түүн дээр зул сар гэхэд л оччихсон баймаар байна.

Ээжээс гурван зуун доллар шалж шалж нэг авсны дараа би бүтэн тив туулах шаардлагатай болсондоо тийм ч төвөгшөөсөнгүй. Хот хоорондын метронд сууж, дамжин таксинд сууж, дараа нь автобусанд суулаа. Гэсэн ч Америк тийм амар орон биш бололтой. Унааныхаа мөнгийг алдахгүй гэсэндээ хэдэн нөхдүүдтэй гар зөрүүлэх шаардлагатай болов. 

Фортланд руу яагаад онгоцоор нисээгүй юм бэ гэж үү? Сүүлийн хоёр сарын тасалбар дуусчихсан байсан. Тэгээд л болоо.  10 муж дамжиж, хоёр хоног нойр хоолгүй явсны дараа Орегон мужийн хилээр давлаа. Зул сарын өдөр.

Дулаахан хэрнээ бүрхэг үүлтэй. Өмссөн пальто маань зузаадмаар цаанаа нэг бүгчим. Би Фортландын төв талбайд ирлээ. Жонгүгийн ахын бичиж өгсөн хаягийг хэдэн өдөр атгаж явсны эцэст таксины жолоочид өгөөд бүүдийсэн тэнгэрийн цонхоор ажина. Сэтэрсэн уруул минь жолоочид их сонин байгаа бололтой байн байн толиндоо харах нь надад жаахан төвөгтэй байлаа. Ганцаараа яваа арван долоон наст тэдэнд угаасаа их сонин байдаг бололтой.

Жолооч хаягийн дагуу ирсэн бололтой нэгэн барилгын урд зогсоод надаас арван доллар нэхэв. Арван километр ч хүрээгүй юм байж арван доллар гэнэ шүү. Тэгсэн ч сүүлийн арван доллароо шавхан түүнд өгөөд долоон давхрын нэг тоотын үүдэнд ирэв.

Яг хонх дарах болсон чинь гар хөл салгалаад, хөлс цуварч эхлэх нь тэр. Анх удаа л хонх дарах ийм сандралтай байх юм гэж бодсонгүй. Эцэст нь арай хийн өнөөх хонхоо дараад алгаа хавсран уруулынхаа урд өөрийн эрхгүй аваачлаа. Нэг их удалгүй онгойж бууралтсан үстэй өвөө гарч ирэв.

"Excuse me, Does Jeongguk live here?"

Өвөө гайхсан байртай зогсож байснаа гэнэт санасан бололтой нүд нь сэргэж

"He just left." гэх нь тэр.

Би бушуухан доош буухыг хүссэн ч цахилгаан шат хэтэрхий удаан байсанд аюулын шатаар хар хурдаараа гүйн орцноос гарлаа.

Эргэн тойрноо харсан ч адил гээд хэлчих нэг ч хүн алга. Шар толгойтой цагаан царайтай хүмүүс миний цухалдлыг хангалттай хүргэж байгаа нь сайн хэрэг.  Гарцан дээрх хэсэг хүмүүс анхаарлыг минь татахад өөрийн эрхгүй тийш зүглэв.

Цув өмссөн шар толгойнууд дундаас ганцаархнаа хар пальто өмсөж, мөөгөн үсээ ургуулсан залууг би хамгийн түрүүнд харлаа. Улаан гэрэл. Муу чөтгөрийн ходоод.

"ЖОНГҮГ!"

Барилга дунд хоолой минь цуурайтан олон арван би орилж байгаа мэт сонстоно. Тэр замын цаана зогслоо. Цаг хугацаа урсан одох ч биднийх зогсчихсон аятай удаанаас удаанаас зогсоно. Дэлхий эргэдгээрээ эргэж байгаа ч тэр дунд бид хоёр л тэр хуулийг жингүйдэн зөрчиж байгаа мэт.

Ногоон гэрэл асахад би юуг ч үл ажран түүн рүү гүйлээ. Түүний нуруунд нүүрээ наан тэврэхэд... Тийм ээ. Энийг л үгүйлээд байж. Яг энэ мэдрэмж. Ямар их санасан гээч.

"Гуйя, дахиж битгий яв тэгэх үү? Ганцхан удаа. Дэндүү хулчгараа мэдэх болохоор ганцхан удаа харж үзээч. Зүгээр л айсан. Хараалгах вий гэхээс. Гэхдээ хамгийн аймар зүйл нь чамайг алдах байж."

Байн байн нусаа татан, цамцныхаа цаана цээж нь түнхэлзэн байгаагаас би түүнийг уйлж байгааг мэдлээ.

"Яасан уддаг юм?"

Инээд минь хүрч Жонгүгийг өөр лүү гээ харуулан духыг нь зөөлхөн үнэрлэв.

"Би чиний биш, чи миний амттай мөрөөдөл юм байна."

Хэлээ хазаж ярьсанд минь Жонгүг хамраа үрчийлгэн инээмсэглээд хүзүүгээр минь гараа оруулан тэврэх нь тэр.

Энэ л биднтй амттай мөрөөдөл байж...

The End

|Хамт байсан Риби нартаа баярлалаа. Гэхдээ яг гоё үгс хэлэх гэтэл хэлэх үг байдаггүй ээ. За тэгээд Jealous -аа хайрлаарай.

Гүнээ хүндэтгэсэн: jennifer_vk

⍟Sweet Dream⍟||Taekook\Completed\Where stories live. Discover now