19. Тогооч хүргэн

1.4K 177 6
                                    

Ширээний хойно их эвгүй уур амьсгал мэдрэгдэнэ. Кёнсү Хэсоны хажууд биеэ барин суух бол тэр хоёрын өөдөөс Хэсоны ээж ихэд чухалчилан харна. Ээждээ ихэд эвгүй байдалтай баригдсан учир Хэсон бараг газар шагайх нь холгүй байх аж.

"Та хоёр үерхдэг юм уу?" ялаа ниссэн ч сонсогдохоор анир чимээгүйг эвдэн Ий хатагтай тэднээс ийнхүү асуулаа. Ийм асуулт асууна гэдгийг мэдсээр байж тэд хоёул Ий хатагтайн зүг зэрэг гайхан харна.

Хэсон сандарсандаа гараа сэгчих бол Ду Кёнсү хүнгэнэсэн хоолойгоор "Тиймээ бид үерхдэг" гэж чангаар хэлэв. Ий хатагтай чухал царайлан хөмсгөө зангидах бол Хэсон ээжийнхээ хэлэх үгийг тааж ядан тавгүйтэн сууна.

Энэ байдлыг ажигласан Кёнсү ширээн доор байх Хэсоны гараас атгаад зүгээрдээ гэх шиг өөдөөс нь зөөлхөн инээмсэглэнэ. Энэ үйлдэл нь Хэсонд үгээр хэлэмгүй тийм их тайтгарлыг авч ирэх аж.

"Та юу ч гэж хэлсэн би Кёнсүгээс салахгүй" Хэсон хоолойгоо засан ийн хэлэхэд Ий хатагтай битгий хэл Кёнсү ч гайхширсан байх харагдана. "Охин минь чи намайг юу гэж хэлэхийг мэдэхгүй байж яагаад ийм яаруу загнаж байгаагаа хэлээч?" Ий хатагтай охиныхоо зоригтой занг ихэд таашаах ба жуумалзсаар ийн асуув.

"Та хэрвээ багшийг өсвөр насны охин уруу татсан гэж гүтгэх гэж байгаа бол энэ бүхэн миний буруу байсан юм. Тэр надаас зайгаа барих гэж үнэхээр хичээсэн. Бас би түүнд хайртай гэдэгтээ итгэлтэй байгаа болохоор та ойлгооч дээ." Хэсон ээжээсээ айхгүйгээр цурам ч үгүй ийн хэлж орхив.

Харин Ий хатагтай Кёнсүрүү хараад "Чи харин ямар байр суурьтай байдаг юм?" гээд хариултыг нь хүлээх аж.

"Энэ харилцаанд нэг нь бурууг үүрэх ёстой биш. Хэрвээ та бидний эсрэг байр суурьтай байгаа бол энэ бүхэн миний буруу. Би түүнийг эцсээ хүртэл эсэргүүцэх ёстой байсан юм. Гэхдээ би түнд хайртай байхад яаж энэ бүхнийг эсэргүүцэх юм бэ? Та үнэхээр бодоод үзээч." Кёнсү гуйх мэт өнгө аясаар ийн хэллээ.

Тэдний хариулт Ий хатагтайн нүүрэнд инээмсэглэл тодруулах аж. "Та хоёр намайг муу хүн болгоод байна. Би хүүхдийнхээ хэт хувийн асуудалд хошуу дүрдэг ээж биш. Үнэхээр нэг нэгэндээ хайртай бол би яаж та хоёрыг эсэргүүцэх билээ. Насны зөрүүтэй хос аз жаргалтай амьдарч байхыг би зөндөө л харсан. Харин та хоёр минь энийг сул тал биш нэгнийхээ давуу тал болгон ашиглаж нэгнийхээ дутууг нөхөж амьдрах хэрэгтэй.

Миний охин нас бага, амьдрал ойлгохгүй чамайг жаахан зовоох л байх. Гэхдээ чи тийм үед нь түүнээс ах гэдэг талаа ашиглаж түүнийг ухаан суутал нь тэвчих хэрэгтэй. Охины минь сул талыг засаж сургуулийг нь төгстөл дэмжээд өгөөсэй л гэж чамаас тусгайлан гуйх байна.

Би муу ээж болохоор охиноо бага байхаас нь л ганцаардуулсан. Тийм болохоор хүнтэй яаж харьцахаа мэдэхгүй болохоор чи сайн ойлгоорой"

Ий хатагтай тэдний зүг инээмсэглэн ийн хэлчхээд "Хоолоо идэцгээе" гээд түрүүхэн Кёнсүгийн хийсэн амтат хоолноос амсав. Ий хатагтай улам жаргалтай инээх аж.

"Охин минь ч үнэхээр жаргах бололтой шүү. Тогооч хүргэнтэй болчихсон уу би?" тэр хоолноос амсаад ийн хэлэх үед Кёнсү ичингүйрнэ. Хэсоны дотор ямар нэг юм буглаад байсан бол гараад явчхав уу гэх шиг үнэхээр тайван мэдрэмжийг мэдрэх ба яагаад ээжийгээ үзэн яддаг байснаа гайхах шиг болоод ээжийгээ хайрласан харцаар харна.

Өдрийн хоол үнэхээр аз жаргалтай өнгөрлөө. Ээжид ажил гараад явсан болохоор бид хоёр миний өрөөнд хамтдаа хэвтэнэ. Бид дээшээ харж хэсэг хэвтсэний дараа би түүнрүү харж хэвтээд "Түрүүн ээж орж ирэхэд сандарсан уу?" гэж асуух бол тэр ч бас өөдөөс минь харж хэвтээд "Үнэхээр их" гээд инээдтай царай гаргана.

Би түүний царайны хувирлыг харж инээд алдчхаад хацрыг нь зөөлхөн илээд "Ээжийг ингэж хүлээж авна гэж би огтхон ч бодоогүй" гэхэд тэр зүгээр л толгой дохино.

Бид нэг нэгэнрүү харсаар хэвтэх ба нэгнээ зөөлхөн тэврэнэ. Исгэрэх цасан шуурганаас биднийг хамгаалах байшин, намайг хамгаалах дулаахан энгэр. Энэ бүхэн л надад хангалттай.

____

A/N: анх бүр цалгисан их хүслээр бичдэг байжээ. Одоо бүр юу бичихээ мэдэхгүй байгаа болохоор жаахан бухимдалтай л байна😅 Одоо удахгүй дууснаа.

Гэснээс Fifty Shades Of Wang гээд шинэ сторигоо уншаарай🌫

Call me teacher. CompletedWhere stories live. Discover now