9.Мэдрэмж

1.9K 214 10
                                    

Зузаан үүлсийн цаанаас цухуйж ядах нар. Хэдий бусад үед хурцаар шарах мэт манддаг ч зузаан үүлсийг гарч ирэх мөчид сул дорой болдог нар надтай дэндүү ижил мэт.

Гунигаа нуух нарны халхавч зузаан үүл бол надад нуух, нуугдах газар ч байхгүй гэдгийн санахдаа уртаар санаа алдлаа.

Түүний хэлсэн үгс бүр чихэнд минь хоногшин сонсогдоно. Бусад хүн зөвлөхдөө "зүгээр л мартаж үз","дахиад оролдоод үз", аль эсвэл "хүлээ" гэж хэлэх байх. Гэвч хүлээнэ гэдэг тийм амар зүйл биш. Надад сэтгэлтэй үгүй нь мэдэгдэхгүй хүнийг хүлээнэ гэдэг жаваргүй дулаан өвлийг хүлээхтэй адил зүйл. Аль эсвэл халуун зунаар цас орохыг хүлээхтэй адил гэвэл зохих биз.

Гадаа салхи хүчтэй салхилан модны мөчрийг хугалахнуу гэлтэй сэрчигнэнэ. Намрын шуурганд мөчрөндөө тогтож ядсан навчис бүгд унаж орхилоо. Энэ хүчтэй салхины жавар миний өрөөнд ч мэдрэгдэж байсан юм. Даарсандаа хөнжил дотроо улам шигдэх бол өрөөний минь хаалгыг тогших дуу год хийтэл өндийхөд минь хүргэлээ.

"Охин минь! Чи хоёр туйлт юм биш биздээ? Хэлсэн үг хийсэн үйлдэл чинь үргэлж зөрөх юм" түүний наргиа инээдтэй санагдсангүй.

"Больж үз. Бие тавгүй байна" түүнд хариулсан хариулт зөвхөн хүндэтгэлгүй харилцаа, үл тоосон байдал байсан юм. Ангийн минь охидууд ээжтэйгээ үнэхээр сайхан харилцаатай. Тэдэнд охидын өдөр хүртэл байдаг. Харин бидэнд?

Ахлах сургуульд ордог жилээ өөртөө баймгүй их зориг гарган ээжтэй ярилцахыг хүсч байсан үе минь санаанд орно. Түүнд ч бас өсвөр нас, шилжилтийн үе тохиосон болохоор намайг ойлгож сэтгэлийн дэм өгнө гэж бодсон. Харин хариуд нь юу болсон гэж санана. Тэр намайг, миний асуудлыг зүгээр л "ядаргаатай" гэх үгээрээ зогсоосон нь бидний дундах анхны хэрүүлийг эхлүүлсэн юм. Түүнээс зөвхөн халамж хүссэн атал хариуд нь хүчтэй алгадалт, зүрх зүсэм үгсийг сонсоод өрөөнөөс нь гарсан юм. Магадгүй тэр үеэс бидний хооронд байсан бүх сайхан зүйлс аажим аажмаар нурж унасан байх.

Тэр надаас уучлалт гуйгаагүй. Уучлалт гуйхыг нь ч хүлээгээгүй. Энэ бол тэнэглэл шүү дээ. Одоо бодоход Ду Кёнсү надтай хамт байхыг, ээж надаас уучлалт гуйхыг хүлээнэ гэдэг миний хамгийн том тэнэглэл юм шиг.

___________________

У Сон Ким Жуниныг гуйсаар байгаад давтлага авахаар болов. Түүний багштайгаа ойртох хамгийн сонгодог арга нь давтлага авах гэдэг л арга байсан биз.

Call me teacher. CompletedDär berättelser lever. Upptäck nu