25. Эвлүүлдэг тоглоом

1.2K 142 26
                                    

Өсвөр насанд байхдаа... Өөрийнхөө хүсэж мөрөөддөг зүйлээ олоогүй явахдаа Ду Кёнсү өөрийгөө хамгийн жаргалтай нэгнээр мэдэрдэг байж билээ. Хүссэн бүхнээ авч болох мөнгөтэйгөө тэр жаргал гэж ойлгодог байв.

Гэхдээ жаргал гэж юу байдгийг мэдэрсэн хойноо өөрийнхөө амьдралыг үзэн ядах шиг болов. Хичээл завсарлах хонх дуугарах үед Ду Кёнсү бодлоосоо ангижирч харцаа Хэсоноос салгав. Тэр дараагийн ангидаа орохоор зэхэх үед Хэсон багшийн ширээний хажууд ирж зогслоо. Кёнсү хөмсгөө зангидан түүний зүг харах үед Хэсон эргэн тойрноо ажиглаж байгаад түүний гаранд зөөлхөн хүрэх аж.

Кёнсү түүн рүү сандарсан харцаар анхааруулах мэт хараад ангид үлдсэн сурагчид тэдэн рүү анхаарал хандуулж байх вий хэмээн айдастайгаар эргэн тойрноо ажиглана. Тэгээд эргэж Хэсон руу хараад "Юу болсон бэ?" гэж ихэд зовиуртайгаар асуув.

Хэсон санаа алдаад "Бие чинь муу байгаа юм уу?" гэж асуув. Кёнсү нүдээ анин хэсэг зогсож байгаад "Зүгээр болохоор битгий анхаарал хандуул! Бид сургууль дээр байна" гэж хэлчхээд цүнхээ шүүрээд гараад явлаа.

•|Do Kyungsoo|•

Түүний инээмсэглэл гялалзах алт шиг, хүртэхийн тулд өөрийнхөө хамгийн үнэт зүйлийг золиослох ёстой. Гэхдээ миний хамгийн үнэт зүйл минь чи шүү дээ.

Түүнийхээ төлөө өөрийн бүхнээ алдсан ч хамаагүй болохоор.

Өөрийнхөө шийдвэрт итгэлгүй байгаа хэдий ч үүнийг л хийхгүй бол би түүнийгээ нуран унахыг харах ёстой болох болохоор би өөрийнхөө шийдвэрт бат итгэх шиг болов. Түүнийг аз жаргалтай амьдруулах бүхнийг хийх болно.

Бодолд дарагдан суусаар аль хэдийн хичээлийн цаг дуусчхаж. Давтлага дөхөх үед догдолдогсон. Харин одоо зүгээр л шаналж байна.

Түүний царайг харж өөрийгөө хүчлэн инээмсэглэхээс, жаргалтай дүр эсгэн түүнийг хуурахаас, дахиж хамт байх баталгаагүйг дахин дахин санаж зовохоос айж байна. Би зүгээр л айж байна.

Түүний хөлийн чимээ өрөөг минь зүглэн ирж буй нь сонсогдоно. Түүний баяртай байгаа нь алхах чимээнээс нь мэдрэгддэг байж билээ. Харин өнөөдөр тэр хөлөө зөөж байгаа нь мэдрэгдэнэ. Түүнийгээ би гомдоочихсон шүү дээ. Өрөө рүү минь гүйж ирдэг охиныг явж ядтал нь гомдоочихдог. Надгүй өнгөрөөх түүний амьдрал түүний хамгийн жаргалтай амьдрал байх болно.

Тог тог. Хаалга тогшихыг амьсгаа даран хүлээхдээ би сандарч байсан юм. Уруулаа чийглэн долоогоод "Ор ор" гэж хэлчхээд урдаа байсан ямар ч хамаагүй цаасыг гартаа бариад уншиж буй мэт дүр эсгэв.

Тэр минь нүүрэндээ өнөөх гэгээхэн инээмсэглэлээ тодруулжээ. Тэгээд гэмших мэт доош харсан чигтээ "Өглөө бодлогогүй аашилсанд уучлаарай" гэж шивнэв. Энэ үед би гаргасан шийдвэрээсээ буцахад хүрсэн юм. Энэ бяцхан охины эгдүүтэй төрхийг харахгүйгээр өөрийнхөө ирээдүйн амьдралыг төсөөлөхөд бэрх юм.

Тийм ээ! Би түүнийг тийм амархан орхиж чадахгүй бололтой.

Үгүй ээ! Би түүнийг орхиж чадахгүй.

Би энийг л ойлгож авлаа. Тэр миний амьсгалах агаар, уух ус мэт чухал нэгэн болсон байж. Тэрэнгүй амьдрал, амьдрал биш болчхож!

Кёнсү түүний өөдөөс хэсэг хугацаанд ямар ч хувиралгүй ширтэж орхисонд Хэсон сандарч орхив. Тэр өөрийнхөө үйлдлийг буруутайг мэдэх хэдий ч түүнийг ийм ихээр уурласан гэж төсөөлөө ч үгүй. Тийм болохоор илүү их уурлахаас нь өмнө өрөөг орхихоор шийдэн хойш ухран хаалганы бариулаас барив.

Тэр хаалга онгойлгон гарч одохоос өмнө Кёнсү хамгийн хурднаараа хөдлөн түний араас тэвэрч амжив. Хэсон балмагдсандаа онгойлгосон хаалгаа ч хаахаа мартаж орхив. Кёнсү түүнийг тэврэх тэврэлтээ улам чангалан хүзүүнд нь нүүрээрээ шигдэх бөгөөд түүнээс л үнэртэх боломжтой анхилам үнэрийг уушгинийхаа гүнд хүртэл уушгилчхаад чихэнд нь "Хаалгаа хаахгүй юм уу?" хэмээн шивнэв.

Хэсон ичсэндээ хоолойгоо засан хаалгаа хурдан гэгч нь хаагаад цоожлох аж. Кёнсү түүнийг тэвэрсэн чигтээ доош тонгойн хүзүүн дээр нь зөөлөн үнсэлт тамгалсаар "Өнөөдөр манайд очиж хонох уу?" гэж асуух бол Хэсон ийм зүйл болоод байгаад одоо ч итгэж чадахгүй хэвээр.

Хариу хэлэхгүй удаад байсанд Кёнсү түүнийг тэврэх тэврэлтээ салган өөр лүүгээ харуулан урдуур нь унжсан үсийг хойшлуулаад "Би яах ч үгүй болохоор янз бүрийн зүйл бодож айх хэрэггүй" гэж яг л бяцхан охиноо аргадах аав шиг түүнтэй харьцав.

"Үнэхээр болох юм уу?" Хэсон одоо л нэг үг хэлэв. Кёнсү түүний хариултанд толгой дохин хацрыг нь илээд "Зүгээр л хамт байя. Цаг мөч бүхнийг хайрлая тэгэх үү?" хэмээв. Хэсоны санаа амарч орхисон тул биеэ суллан түүний цээжинд наалдаад "Дахиж бодлогогүй үйлдэл гаргахгүй болохоор битгий уурлаарай. Үнэхээр их айсан" гэж эрхлэнгүй хэлнэ. Кёнсү бяцхан охиныхоо үсийг илээд жаргалтай нь аргагүй инээмсэглэнэ.

Тэд яг л эвлүүлдэг тоглоом шиг. Кёнсүгийн энгэрт зөвхөн Хэсон л төгс багтдаг.

——
A/N: 5part ороод дууслаа🥺🤧Та нар минь хайрлаад өгөөрэй🤍

Дараагийн хэсэг +35сэтгэгдэл🎞

Road to 600followers🌠

Call me teacher. CompletedOn viuen les histories. Descobreix ara