8. Хүлээ

1.9K 211 6
                                    

"Надтай үнсэлцмээр байна уу?" Ду Кёнсү Хэсоны дээрээс харан ийн асуух бол Хэсон балмагдан өөдөөс нь харсаар байсан юм.

"Уучлаарай" Кёнсү хийсэн зүйлдээ гэмшсэндээ түүнээс холдоход Хэсон түүний хүзүүгээр тэврэн үнсчих нь тэр. Тэд хэн хэн нь ийм зүйл хийхийг хүсч байсан бололтой нэгнээ хайраар тэтгэх мэт зөөлөн басхүү ялдам үнсэлтээр нэгнээ шагнана.

Тэд амьсгаа авах гээд нэгнээсээ холдох мөчдөө харц буурууллаа. Учир нь тэд төлөвлөж байгаагүй тийм нэгэн тааварлашгүй үнсэлт болоод өнгөрсөнд балмагдсан биз.

"Өнөөдөр ямар хичээл ороосой гэж хүсч байна?" Кёнсү хоолойгоо засан Хэсоноос ийн асуухад Хэсон инээмсэглэн "Өнөөдөр зүгээр л надтай хамт цагийг зугаатай өнгөрөөж болохгүй гэж үү? Ирэх долоо хоногоос би дахиж хичээлийн цагаар танийг өдөхгүйгээр хичээлээ сайн хийнэ гэж амлъя" Хэсон түүний өөдөөс муур шиг нүд гарган суухад Кёнсү яаж эсэргүүцэж чадах билээ зүгээр л толгой дохьлоо.

"Би таньд хоол хийгээд өгье. Би их сайн тогооч шүү" Хэсон нүдээ ирмэчихээд түүний гарнаас хөтлөн доод давхар луу буулаа. Шатнаас буумагцаа Хэсон Кёнсү рүү эргэж харан "Өнөөдрөөс биздээ?" гэж асуух бол Кёнсү юуг ч ойлгохгүй түүний өөдөөс харна. "Юу билээ?" Кёнсү чимээгүйхэн асуухад Хэсон инээмсэглэн "Өнөөдрөөс би тантай үерхэж байгаа биздээ?" гэж асуух бол Кёнсү санаа алдан

"Хэсон аа. Чи бид хоёр сая зүгээр л нэг нэгнээ үнсэхийг хүсээд л үнссэн. Тэрнээс биш энэ хайртай гэдгийг батлах үнсэлт байгаагүй. Чи бид хоёр уулзаад хэдхэн хонож байна. Энэ хугацаанд чиний бодож байгаа шиг зүйл үүсэх ямар ч боломжгүй. Баталгаатай болтол... Үгүй ээ ер нь зүгээр л багш сурагчийн харилцаатай хэвээрээ байсан нь дээр байх"

Түүний хэлсэн үг намайг яг хав харанхуй хонгилруу түлхэх шиг санагдсан юм. Урам минь хугарч, сэтгэл минь урагдах мэт мэдрэмж төрөх хэдий ч түүний өөдөөс инээмсэглэн "Хэд хоноход хайр үүсэх боломжгүй гэж хэн хэлж байна. Хайртай болоход хэдхэн секунд хэрэгтэй. Харин мартахад их хугацаа хэрэгтэй байх. Би тантай санал нийлэхгүй байна. "

Түүнд эрс эсэргүүцсэн үг хэлэхэд тэр толгой сэгсрээд "би ийм зүйлд бэлэн биш Хэсон аа. Би яг л уянгын кинон дээр гардаг шиг сурагчтайгаа тийм харилцаатай байж зовж шаналж, тэмцэх хүсэл надад байхгүй Хэсон аа. Үнэхээр надтай хамт байхыг хүсч байвал намайг тийм зүйлийг хийх сэтгэлийн хаттай болох хүртэл хүлээ."

"Хэр удаан хүлээх байсан ч хамаагүй. Би таныг хүлээнэ. Та харин заавал надтай хамт байх сонголтыг сонгох ёстой шүү. Надтай хооллочхоод явах тухай бодоорой" би түүнд яг л аз жаргалтай тэнэг охин мэтээр харагдах ч би түүний үг, үйлдэл, байгаа байдалд хайрагдан хөлдөж байсан юм.

Гал тогоонд хоол хийж зогсоход минь тэр ардаас минь харан суух жаргал мэт санагдах ч яг л нүцгэн нурууг минь хүйтэн төмрөөр хайрч буй мэт санагдана. Түүнийг илэрхийлэх үгс бол хүйтэн, хөндий, хайрч алмаар...

__________________________

Халуухан үнсэлтээр эхлүүлсэн хэдий ч хоолны ширээний хойно суухдаа бидний хэн нь ч юм дуугарсангүй. Багаасаа ганцаараа хооллож байсан хэрнээ тэр үеэс илүү одоо ганцаардах шиг санагдана.

"Та аль ахлах сургуулийг төгссөн бэ? Миний бодлоор лав та Элит ахлах сургуулийг төгссөн байхаа. Таны байгаа байдал өмсөж зүүсэн, биеэ авч яваа гээд л та яавч энгийн айлын хүүхэд..."  тэр өөдөөс тийм гэхийн аргагүй хачин харцаар харан "Уучлаарай. Хоолоо идэхдээ юм ярихгүй байж болохгүй юу?" гэж хэлэн харцаа хоолон дээрээ аваачлаа.

Түүний хэлсэн үгс бүхэн яагаад ийм гомдмоор бас өөрөөсөө түлхсэн байдаг гэдгийг би ойлгох гээд хичээсэн ч чадсангүй.

Өдрийн хоол асар их аниргүй дунд дуусгавар болж түүнийг үдэхээр үүдрүү хамт алхлаа. "Маргааш миний амардаг ганц өдөр. Тиймээс шинэ долоо хоногт уулзацгаая. Хэлсэн амандаа хүрвэл их сайн байна" тэр ийн хэлчихээд үгийн зөрүүгүй хаалга хаагаад гарч одлоо.

Миний хайртай хүн чамайг буцаагаад хайрлахгүй. Харин Ромье Жулетта хоёр цэвэр тохиолдол байсан юм.

Зүгээр л бүх зүйлийг хэтэрхий их төсөөлөн бодож хариуд нь төсөөлсөн шигээ зүйлийг хумсын толион чинээ ч хүртэж чадаагүйдээ бухимдан сууна. Түүнтэй хамт байх цаг мөч бүхэндээ хаана нь хожиж хаана нь алдахыг тааж чадамгүй. Гэхдээ хожих боломж байгаа гэх хоосон найдвар тавин азаа үзсээр л байх нь хачин.

___________

Author's note: богинохон хэсэг байлаа. Арай гэж зав гараад бичсэн ойлгоорой

Бас хөөрхөн уншигчдаа төрсөн өдрийн мэнд❤️

Call me teacher. CompletedWhere stories live. Discover now