23. Тав тух

1.5K 164 8
                                    

Завсарлагаан дуусаж ангийнхан буцаж орж ирлээ. Ду Кёнсү сэм сэм над руу харах бөгөөд уруулных нь үзүүр дээш өргөгдөж миний хийх үйлдлийг хүлээн намайг ёжилж буй нь энэ юм. Би толгойгоо сэгсрэн аяархан инээмсэглээд урагшаа дэвтэр рүүгээ харан хичээлээ хийж эхэллээ. Тэр намайг дэггүйтнэ гэж найдаж байсан бололтой хичээлээ хийж эхлэхэд  минь хоолойгоо засан аль болох анхаарлыг минь сарниулахыг оролдоно.

Би доош дэвтэр рүүгээ харсан чигтээ инээмсэглэн түүнийг ямар царай гаргаж байгааг дотроо төсөөлнө. Удалгүй хөлийн чимээ чимээгүй ангид чангаар сонсогдох үед зарим хүүхдүүд доош харан худлаа хичээлээ хийж буй мэт дүр эсгэнэ. Харин би түүний алхааг хэзээ миний зүгт эргэх бол гэсэн догдлолоор хүлээж байв.

Гэсэн ч тэр миний сууж буй салаа руу зүглэлгүй буцаад ширээ рүүгээ алхаж эхэлсэн юм. "Багшаа" анги үнэхээр чимээгүй байх ба Сүёны хоолой аниргүйг эвдэн дуугарсанд бүгд харцаа дээшлүүлэн Сүёны зүг харна. "Би энэ бодлогыг ойлгохгүй байна" тэрээр ийн хэлсээр дэвтэр лүүгээ заах бол Кёнсү хувиралгүй харцаар түүнрүү хараад "Хэддүгээр бодлого юм" хэмээн асууж номоо барьсаар самбарын урд очоод гэнэт миний зүг харж ёжтой инээмсэглэл тодруулаад Сүёны зүг алхаж эхэллээ.

Би түүнийг дотроо харааж байлаа. Учир нь тэр намайг хардуулахын тулд энэ зүйлийг хийж байгаа шүү дээ.

Тэрээр Сүёны баруун талд зогсон цээжээрээ дээш тонгойн бодлогоо үнэхээр чин сэтгэлээсээ зааж байгаа харагдана. Харин Сүён түүний өөгүй төгс царайг ойроос харж байгаадаа баярлан секунд алгасалгүй ширтэх аж. Хэсон тэднийг яг л кино үзэж буй мэт харан инээмсэглэх аж.

Кёнсү Сүёнд хичээл зааж дуусаад Хэсон руу харвал тэр тоосон шинжгүй хичээлээ хийсээр байх аж. Кёнсүгийн хичээл зүтгэл талаар өнгөрсөнд уур нь хүрч байсанд бараг л нүдэнд нь харагдсан юмыг авч шидэхэд бэлэн байлаа.

"Багшаа энийг тэгвэл яаж бодох билээ?" Сүён дахин гараа өргөн асуусанд Кёнсү хөмсгөө зангидан ширүүнээр хараад "Энэ чинь өмнө жил үзчихсэн хичээл гэж Им багш хэлсэн. Та нар ер нь юугаа хийж байсан юм? Хэддүгээр бодлого юм?" гэж цухалдангуй хэлээд энэ удаа самбар дээр тайлбарлаж өглөө. Сүён хийсэн үйлдэлдээ харамсав бололтой хүзүүгээ илэн айсан нүдээр самбар луу харна.

Аз болж хичээл завсарлах хонх дуугарч ангид байсан ихэнх хүүхдүүд гүйх шахам ангиас гарлаа. Би энэ удаа ангиас гарахаар шийдэн багшийн ширээний хажуугаар явтал тэр цүнхээ янзлангаа "Чи шийтгүүлэх эрхтэй боллоо" гэж хэлээд надаас түрүүлээд гараад явчхав. "Ингээд өгөөш үмхлээ гэж." би толгойгоо зөөлөн сэгсрээд ангиас гарлаа.

Call me teacher. CompletedМесто, где живут истории. Откройте их для себя