27. Салцгаая

1.3K 154 16
                                    

    Би мэдсэн, аврагч минь гэдгийг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

    Би мэдсэн, аврагч минь гэдгийг. Миний амьдралдаа авсан өвдөлт бүхнийг ганцхан хүрэлтээрээ анагааж чадах хүн гэдгийг. Ганцаараа цөхрөлд автах үед дулаахан энгэртээ нааж өгөх хүн гэдгийг. Юу юунаас илүү намайг хайрлаж чадах хүн гэдгийг чинь би мэдэрсэн.

Тиймээс чамайг орхихийг, чамаас холдохыг, чамгүйгээр амьдралаа төсөөлөхийг хүсэхгүй байна.

Цаг хугацаа харвах мэт урсан одсон байв. Хаврын улирал бараг дундаа орсон байх бөгөөд анги дэвших шалгалт юу юугүй хаяанд ирчихсэн болохоор ихэнх хүүхдүүд шалгалтандаа бэлдэнэ. Кёнсү дараагийн цаг Хэсоны ангид хичээлтэй болохоор бага зэрэг баяртай байв. Тэгээд завсарлах хонх дуугарав уу үгүй юу цүнхээ аван Хэсоны анги руу алхаж байтал дөнгөж сая орсон ангийнх нь нэг охин Кёнсүгийн хажууд хамт алхангаа "Багшаа танд нэг юм хэлэх гээд" хэмээн нэг л таагүй инээмсэглэл нүүрэндээ тодруулна.

Кёнсү аль болох зүгээр мэт царайлахыг хичээн "Юу юм бол доо?" гэж хэлээд эвсэлгүй гэгч нь инээмсэглэнэ. "Би харин дээр танай өрөөнд Хэсон та хоёрыг харчихсан юм л даа" охины хэлсэн үгийг сонсоод Кёнсүгийн нүүрэнд тодорсон инээмсэглэл агаарт уусах шиг алга боллоо. Тэгээд ээрч муйрсаар "Аан бид давтлага хийдэг юм л даа" гэхэд өнөөх охин инээд барьж ядан өөдөөс нь хараад "Тэгж харагдаагүй дээ" гэчхээд яваад өгөв.

Кёнсүд тайвшрах заяа байхгүй бололтой. Тэр бүх зүйлд санаа зовж байлаа. Гэнэт чимээгүй болчихсон ааваасаа болж, Хэсоноос болж. Гэтэл одоо санаа зовох асуудал дахиад нэмэгдчихлээ. Түүнийг бодолд автан зогсож байтал завсарлагааны хонх чихэн дээр нь аймшигтай чангаар дуугаран бүх бодлоос нь салгаж амжив.

Тэр уртаар санаа алдчхаад Хэсоны анги руу орох ба Хэсон энэ удаа суудалдаа суугаагүй байгааг нь анзаараад амжив. Тэрээр хамгийн арын суудалд ширээгээ дэрлэн хэвтэх ба хүүхдүүд багштайгаа мэндлэхээр босоход ч Хэсон боссонгүй. Кёнсү сурагчидтайгаа мэндэлчхээд самбарын урд хөмсгөө зангидан зогсон он сараа биччихээд хичээлээ заах гэж оролдов. Гэсэн ч тэр төвлөрч өгсөнгүй. Хэсон нэг л хачин байгаа гэдгийг холоос хараад л тэр мэдэрч чадна шүү дээ.

"Ий Хэ Сон, бие чинь өвдөө юу? Эмч рүү явах уу?" Кёнсү эргэж хараад ийн хэлэхэд Хэсон ширээнээсээ дээш өндийн суугаад "Зүгээр ээ" хэмээв. Түүний хоолой нэг л биш сонсогдох бөгөөд урдуур нь унжсан үс царайг нь харахад хэцүү болгож байв.

Кёнсү яг одоо очоод түүнд тохиолдоод байгаа бүхнийг мэдмээр байгаа хэдий ч чадсангүй. Нэгт тэд сургууль дээр байна. Хоёрт тэд бараг л баригдчихсан. Тийм байтал бараг харилцан ярих ч хэцүү санагдана.

_____________________

Хэсон түүнийг гарах хүртэл царай руу нь хараагүй бөгөөд өдрийн турш Кёнсү хөмсөг зангидан явж байгаа билээ. Өнөөдөр битүү хичээлтэй байсан болохоор үнэхээр их ядарсан харагдана. Хамгийн сүүлийн цаг орж дуусаад тэр толгойгоо массажласаар өрөө рүү орвол буйдан дээр Хэсон сууж байх ба өмнөх шигээ тухаа олоод тайван гэгч нь хэвтээгүй байх аж. Үйлдэл бүр нь сэтгэл зовоомоор...

"Багшаа" Хэсон уйлсан бололтой хоолой нь зангирсан байх аж. Кёнсү саяхан л хөдөлж ядаж байсан бол түүний хоолойг сонсоод хажууд нь очиж суугаад энгэртээ түүнийг тэврэв. "Юу болсон бэ? Яагаад уйлсан юм?" тэр түүнийг тайвшруулах мэт нурууг нь илэх бол Хэсон өдийг хүртэл тэвчиж явсан нулимсаа түүний өмнө асгаруулав.

"Ээж дампуурчихлаа. Бид нүүх ёстой болчихлоо... Одоо яах вэ? Бид яах вэ?" Хэсон түүний энгэрт наалдан улам л цурхирна. Кёнсү түүнд хүрэх ч эрхгүй гэдгээ шууд л ойлгов.

Биелэшгүй мөрөөдөл дотроо дэлбээлж чадахгүй цэцгийг ургуулчихжээ. Бидний хайр тийм бүтэшгүй зүйл байсан юм байхдаа?

Бүхий л үзэсгэлэнт одод чамд минь зориулж гялалздаг. Харин би зүгээр л нэг сөнөсөн гариг. Байгаа бүхнээ шавхаад ч хамаагүй гэрэл гаргаж чамайг гэрэлтүүлэхийг хүссэн ч зүгээр л бутран унах тийм л хүчгүй нэгэн.

Чиний төлөө хэчнээн хичээсэн ч улам дордуулж байгааг минь уучлаарай. Хорвоо дээрх бүх эмэгтэйчүүдээс ч илүү хүчтэй гэж боддог байлаа. Гэхдээ чамаас бусдад нь л тийм байж. Чи л намайг хамгийн сул дорой, хамгийн арчаагүй нэгэн болгож чадах юм.

"Хэсон аа...

Хоёулаа салцгаая"

Энэ бүхэн чинийхээ төлөө хийсэн хулчгар миний хамгийн сүүлчийн үйлдэл байсан юм шүү. Одооноос намайг сэтгэлдээ үзэн ядсан ч гомдоллох эрх надад байхгүй ээ. Хайрын жинхэнэ нэр нь гарцаагүй үзэн ядалт байдаг юм хойно.

Ингээд хорвоод орших Ду Кёнсү хэмээх амьд биет үхэж үгүй болов. Хайртай бүхнээ өөрөө орхин одсоноор тэр яг л үхэлтэй нүүр тулах шиг болсон юм.

Үгүй ээ...

Тэр үхчихсэн. Тэр хайртай бүсгүйнх нь нулимс өөрөөс нь болж урсах үед л аль хэдийн үхчихсэн шүү дээ.

——
A/N: Удахгүй дууслаа🥺 Хайрлаж өгөөрэй🤍

—— A/N: Удахгүй дууслаа🥺 Хайрлаж өгөөрэй🤍

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Call me teacher. CompletedWhere stories live. Discover now