24. Сүй тавь

1.3K 170 35
                                    

Түүний харцанд гуниг хуржээ. Далайн ёроол мэт гүн. Хэзээ ч арилахгүй, хэн ч анагааж чадахааргүй тийм гунигтай харц. Тэгээд над руу цоо ширтэнэ.

Анги дэвших шалгалт эхлэх дөхөж байгаа болохоор ихэнх хүүхдүүд хичээл номондоо шамдана. Харин бидний хувьд давтлагаа хийсэн хэвээр. Гэхдээ ихэнх үед сургууль дээр түүний өрөөнд хичээлээ давтах болсон юм.

Бидний харилцаа нууцлаг хэрнээ гал мэт халуун хэвээрээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл. Хичээл орж байхад түүнээс ирэх гунигтай харцыг мэдрэхдээ би ахиад л даарч эхэлсэн юм. Яагаад ч юм уй гашуу биднийг чиглэн ирж байгааг би мэдэрч байлаа.

Түүнтэй харц тулгарсан хэдий ч хэн хэн нь нүүр бууруулсангүй. Нэг нэгэн рүүгээ ширтэнэ. Хоёул дотроо өөр зүйлийг бодно. Хэсон түүний гунигтай харцыг хараад зүгээр л өөдөөс нь инээмсэглэж орхив. Магадгүй түүнд хэцүү зүйл тохиолдсон байх гэж бодохдоо түүнд үүнээс өөр хийж чадах зүйл байхгүй гэдгийг хамгийн сайн ойлгож байлаа.

Харин Кёнсү түүний урмийг хугалахгүй гэсэндээ хэтэрхий ихээр өөрийгөө хүчлэн инээмсэглэнэ. Тэр энэ сахилгагүй бяцхан охиныг хараад тайтгарч орхив. Тэглээ гээд тэдэнд тохиолдож буй зүйл тойроод өнгөрчихнө гэсэн үг биш. Хэн хэн нь ирээдүйгээ бодож эрүүлээр сэтгэх хэрэгтэй.

Сурагчид эхнээсээ бодлогоо бодож дууссан бололтой гараа өргөн "Багшаа" хэмээн түүнийг дуудлаа. Кёнсү тэдний бодлогыг шалгахаар толгой дотроо эргэлдэх бодлоо түр зуур ч болтугай мартахыг хичээнэ.

Хэсоны зүг харахад тэр буцаад бодлогодоо төвлөрчээ. Аргагүй шүү дээ. Энэ бол хариуцлагатай байх ёстой үе. Тэр энэ шалгалтаа өгчихвөл төгсөх анги болно. Түүнд хичээх ёстой өчнөөн зүйл бий, тийм байхад хоосон найдвар төрүүлээд өөртөө үлдээж чадахгүй шүү дээ.

Кёнсү дахиад л түүний зүг хараад санаа алдана. Төгсгөлийг нь бодохгүй эхлүүлэхдээ тэр ийм зүйл болно гэж төсөөлж ч байгаагүй юм.

Flashback

Кёнсү аавынхаа гэрт орж ирэхдээ л хөмсгөө зангидсан ба оройн хоолон дээр хүртэл өнөөх хөмсөг нь тэнийгээгүй байх аж. Ээж нь түүний байгаа байдлыг ажиглахдаа анхааруулах мэт хоолойгоо засах бол Кёнсү хөмсгөө улам зангидаад "Хэлэх зүйл байхгүй бол би ингээд явлаа" гэж хэлээд босох гэтэл аав нь одоо л нэг юм Кёнсүгийн зүг хараад урдаа байрлах хундагатай улаан дарсыг гартаа барин "Хэн хэлэх зүйл байхгүй гэсэн юм" гэж хэлээд хундагатай дарсаа шимнэ.

Call me teacher. CompletedOnde histórias criam vida. Descubra agora