5. Шийтгэл

2K 229 21
                                    

Завсарлагааны хонх дуг нойрноос минь хүчтэйхэн шиг сэрээж орхилоо. Хичээл орсноос хойш унтсаар их завсралгааны хонхоор сэрж буй минь энэ юм. Дээш өндийн босоод сэргэх санаатай ариун цэврийн өрөөний зүг удаан алхлаа.

Ихэнх хүүхэд зоогийн газар байгаа бололтой аз болж ариун цэврийн өрөөнд хэн ч байсангүй. Толгойд минь хэтэрхий их бодол хуралдаж байсан учир зүгээр л нэг өрөөнд орон суултуурны таглааг тавин дээр нь суулаа.

Хэсэг хугацаанд надад саад болох хэн ч байсангүй. Хэсэг хугацаанд.

Охид дуу шуу болсоор ариун цэврийн өрөөнд орж ирэх бөгөөд нэгийгээ аргадаж байгаа бололтой. "Тайвшир", "Зүгээрдээ" гэх үгсийг л амнаасаа гаргаж байсан юм.

Тэр уурлаж байгаа охин манай ангийн У Сон байсан юм. Ким Жунин багшийг урхидах гээд чадахгүй махаа идэж байгаа тухайгаа чангаар ярин уурлаж байгаа нь эгдүүг минь ихэд хүргэх бөгөөд тэсэлгүй угаалгын өрөөнөөс гарлаа.

"Ий Хэ Сон. Чи энд юу хийж байгаа юм?" Усон бантсан бололтой надаас чангаар ийн асуухад би гэнэн төрх гарган "бие зассан юм" гэж хэлэн хажуугаар нь зөрөн гарлаа.

Багш сурагчийн харилцаа гэдэг бол байж боломгүй асуудал. Ялангуяа ахлах сургууль.

Насанд хүрээгүй хүүхэд садар самуунд уруу татсан гэх гэмт хэрэгт тооцогддог тул ихэнх багш нар энэ асуудал дээр их хатуу.

Гэхдээ энэ хууль надад бараг үйлчлэхгүй гэдэгт нь би ихэд баярлаж байсан юм. Учир нь Ду Кёнсү ахлах сургуулийн багш.

____________________

Хүсэн хүлээсэн гэрийн давтлага. Би ойрын хугацаанд дахиж түүнийг өдөхгүй байхаар шийдсэн. Түүнийг уурлуулчих юм бол бүх зүйл дуусна гэдгийг би хамгийн ихээр ойлгож бас айж байгаа шүү дээ.

Хонх яг нэг цагтаа дуугардаг учир хаалганы наана ирж зогсоод түүнийг хүлээлээ. Яг одоо л ирж байгаа байх гэсээр.

Тав, Арав, Арван таван минут түүнийг хүлээн байрандаа зогсоно. Гэвч тэр үл ирнэ.

Магадгүй тэр ээжид бүх зүйлийг хэлээд надаас явж байгаа байх гэж бодон нулимс дуслуулан зогсоход хонх дуугарлаа.

Би нулимсаа ч арчилгүй хурдхан шиг хаалгаа онгойлгож орхисон юм. Тэр гүйсэн бололтой хүндээр амьсгалж, нэлээдгүй хөлөрсөн харагдана.

Тэр өвдгөө тулан амьсгаагаа даран зогсохдоо "зам дээр осол гарсан учир хоцорлоо" гэж хүйтэн гэгч нь хэлснээ дээш өндийн уйлсандаа улайсан нүдийг минь харчхаад хэсэг чимээгүй зогслоо.

Call me teacher. Completedحيث تعيش القصص. اكتشف الآن