29. Төгсгөл бас эхлэл

1.4K 155 48
                                    

[дуугаа сонсоод уншаарай🌧]

Гэхдээ тэр намайг хайрлах үед би яг л хөвж байгаа юм шиг санагддаг

Oops! Bu görüntü içerik kurallarımıza uymuyor. Yayımlamaya devam etmek için görüntüyü kaldırmayı ya da başka bir görüntü yüklemeyi deneyin.

Гэхдээ тэр намайг хайрлах үед би яг л хөвж байгаа юм шиг санагддаг. Тэр намайг хөөрхөн гэж хэлэхэд би утга учиртай нэгэн гэдгээ ойлгодог.

Бид эцэст нь юу ч биш болон замхарсан ч...

Өчигдөр ээж гэрт орж ирэхдээ зөөлхнөөр инээмсэглээд гэртээ үлдэх тухай хэлсэн

Oops! Bu görüntü içerik kurallarımıza uymuyor. Yayımlamaya devam etmek için görüntüyü kaldırmayı ya da başka bir görüntü yüklemeyi deneyin.

Өчигдөр ээж гэрт орж ирэхдээ зөөлхнөөр инээмсэглээд гэртээ үлдэх тухай хэлсэн. Би маш их баярлаж байсан хэдий ч хуучин сургуульдаа явахаас, Ду Кёнсүтэй дахиж уулзахаас эмээж байлаа. Бид төгсчихсөн шүү дээ.

Хүмүүс хэлдэг. Нэгэнт дуусчихсан юм чинь мартаад амьдралаа шинээр эхлэхэд болно гэж. Гэхдээ мартана гэдэг үхээд сэхэхтэй адил шүү дээ. Нүдээ аниад түүнтэй хамт бүтээсэн дурсамжаа дурсан санана. Нүдээ нээгээд төрхийг нь төсөөлөн харна.

Өглөө босоод шөнө зүүдэлсэн зүүдээ мартаж орхидог шиг нэг өглөө сэрээд л түүний гэсэн бүхнийг мартах боломжтой гэж үү? Үгүй шүү дээ. Магадгүй үхэхийнхээ өмнө амьдралынхаа бүхий л мөчийг тархиндаа бичлэг шиг гүйлгэж үзээд зүрх минь зогсох үед, амьсгал минь гарахаа болих үед л энэ бүхнээс ангижрах байх.

Гэхдээ үхсэн ч мартагдахааргүй зүрхэнд минь зоогдоод үлдчихвэл яах вэ?

Тэр энэ хайрыг над шиг мэдэрсэн болов уу? Эд эс битгий хэл цусан дахь цагаан эсээрээ...

Магадгүй тэр энэ хайрыг хэзээ ч над шиг мэдэрч үзээгүй, бас цаашдаа хэзээ ч мэдрэхгүй байх.

Call me teacher. CompletedHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin