3. Ууртай багш

2.2K 255 5
                                    

Тэр намайг зочдын өрөөнд орхин дээш гарахад яг л цас мөсөөр хучигдсан ойн цоорхойн дунд ганцаараа үлдэх шиг санагдана. Магадгүй түүнд дурлаад, цаашаагаа хайрлалцах боломж олдсон ч би түүнд яг л одоогийнх шигээ хаягдах биз. Гэхдээ би энэ бодолдоо гунигласангүй. Ирээдүйд болох зүйлд биш одоо болох зүйлдээ анхаарлаа хандуулан дэггүй инээмсэглэл тодруулан шатруу хөнгөн гэгч нь гүйлээ.

Түүнийг өөртөө дурлуулахын тулд би чадах бүхнээ хийх болно. Хэн ч юу ч гэж хэлсэн хамаагүй. Түүний энгэрт хэвтэж байгаагаар дотроо төсөөлөн хамаг бие минь хачин болох ч өөрийн өрөөний хаалгийг зөөлөн түлхэн орлоо.

Хаалга онгойх агшинд  түрүүхэн цацсан үнэртэний минь үнэр хамар цоргитол үнэртэн дотроо бодож байсан  бодлыг минь улам л төсөөлөлд минь буулгах бол түүний надруу ууртайгаар харан хоолой засах нь бүх зүйлсийг агаарт сарниулж орхисон юм.

Түүний харц орж ирснээсээ ширүүн харагдаж байгаа нь намайг чичрэхэд хүргэж байв. Өтгөн хар хөмсөгөө гүн зангидах нь түүнд тунчиг сайхан зохиж байгааг нуух юун.

"Чиний өрөө дэндүү нялуун үнэртэй юм. Цонхоо онгойлго" тэр мөс шиг хүйтэн хоолойгоор ийн өгүүлчхээд урагшаа харан цүнхнээсээ юуны гэдэг нь мэдэгдэхгүй ном гаргаж ирэн хүчтэй гэгч нь тавьснаа цонхны урд зогсох надруу харцаа зүглүүлэн "Бас дахиж битгий үнэртэй ус цацаарай. Би байгалийн гаралтай зүйлсд дуртай. Хүсч байвал лаа асаа" тэр үнэхээр шударга гэгч нь хэлж орхисон юм.

Магадгүй түүнийг хайрлана гэдэг ихээхэн тэвчээр шаардагдах зүйл байх. Тэр өнөөдөр хүмүүсийн хамгийн чухал гэж ярих математикийн хичээл орохоор ирсэн байж. Харин миний хувьд чухал зүйл математик биш. Түүнийг харахаас өмнө хамгийн чухал зүйл минь юу байсан гэдгийг мэдэхгүй нь. Гэхдээ одоо бол тэр л хамгийн чухал зүйл минь болж орхижээ.

Түүний зааж байгаа хэрэггүй тоо томъёог ойлгох хүсэл ч байсангүй. Зөвхөн түүний ямар ч алдаагүй үйлдсэн бурхны төгс бүтээл шиг нүүр царайг нь харж байлаа. Тэр үнэхээр анхаарлаа зааж буй хичээлдээ хандуулсан бололтой. Их ойлгомжтой тайлбарлах гэж хичээж байгаа бололтой хөмсгөө үл ялиг зангидсан харагдана.

"ойлгосон уу?" тэр хэсэг ярихаа завсарлахдаа надаас ийн асуухад нь би зүгээр л түүнрүү гөлөрч байлаа. Ду Кёнсү. Түүний нэр нь хүртэл чихэнд минь төгс төгөлдөр аялгуу мэт сонсогдоно.

"Ойлгосон гэж ойлгож болох уу?" тэр ийн асуухдаа нүдрүү минь ширтэнэ. Хорвоо дээр амьдарч байхад минь тохиосон хамгийн төгс мэдрэмж. Би хөшиж орхисон юм. Тэр харин надруу хариулт нэхэх мэт харлаа.

Call me teacher. CompletedWhere stories live. Discover now