17. Ярилцъя

1.4K 167 9
                                    

Мандсан нар нь хүртэл ямар ч элчгүй бас өмнө болж байгаагүй тийм хүйтэн өдөр болж байв. Цаг агаар нь хүртэл ийм байгааг юм чинь тийм ч сайхан өдөр болохгүй нь ээ.

Сургуулийн зүг итгэлгүй алхаж байхдаа түүний тухай бодож орхив. Бодох төдийд нулимс минь урсаж, хөл минь хөдөлж чадахгүй тэр чигтээ зогслоо.

Тэр надад хайртай байсан болов уу? Үгүй ээ. Ядаж надтай байхдаа тэр эмэгтэйгээ боддоггүй байсан болов уу? Тийм л бол болоо.

Ийн бодол болон зогсож байгаад сургууль дээрээ очив. Урьдын адил өсвөр насны тэнэглэл дүүрэн газар. Хаа таарсан газраа нялуурах хосууд, бөөгнөрч зогсоод дараагийн байгаа онилдог сагсны шигшээгийн хөвгүүд, нүүрээ будах охид, хичээлдээ бэлдэх номын хэнээтэн нар бас дээрэлхүүлж доромжлуулах нэгэн.

Түүний зүг өрөвдөнгүй харж байгаад гэнэт өөрийнхөө зовлонг яая гэж байж түүнийг өрөвдөөд байх сэтгэл гаргахыг хүссэнгүй.

Хичээлийн цаг өнгөрсөөр. Би бодолдоо дарагдан суудалдаа хадагдсан мэт суусаар. Нэг мэдэхэд л хичээл тарах цаг болчихжээ.

Толгой гудайн алхаж явахад урд минь хэн нэгэн хөндөлсөөд зогслоо. Хүрэмнийх нь үзүүр нүдэнд харагдах үед сагсны шигшээгийн Ким Тэхён гэдгийг тааж ядах зүйл байсангүй.

"Хэсон. Өнөөдөр завтай юу?" бусад охин байсан бол энэ үг бараг тэнгэрт нисгэх байх. Гэвч би Ду Кёнсү гэгчээс болж үхэлтэй нүүр тулахад ч бэлэн байна. Харин түүний хувьд тэр бол тоглогч бас миний хамгийн дургүй хүмүүсийн нэг.

"Уучлаарай завтай байсан ч чамтай цагаа өнгөрөөсөн дор амиа хорлосон нь дээр. Тэгээд ч би өсвөр насны бандиас илүү халуухан багш нар сонирхдог л доо. Хэрвээ мөрийцсөн бол уучлаарай чи хожигдчих шиг боллоо." сүүлийн өгүүлбэрээ хэлэхдээ биднийг ажиглаад зогсох түүний найзууд руу заагаад хажуугаар нь зөрөн гарлаа.

Тэдэнтэй ороолцолдох бол жинхэнэ өөрийнхөө гараар амиа хөнөөж байгаатай адил зүйл. Учир нь тэд хар тамхичид, охидоор тоглогч бас хэтэрхий том ар талтай хүмүүс.

Тэднийг бодож толгой сэгсэрчихээд сургуулиас гартал танил хүрэм нүдэнд минь туслаа. Гайхсандаа өнөөх зүг рүү лавшруулан харвал миний хамгийн их зугтахыг хүсэхийн хажуугаар энгэрт нь тэврүүлэхийг хүсч буй хүн зогсож байв.

Хэдий баярлаж байсан ч түүн рүү гүйгээд очиж чадсангүй. Зүгээр л байгаа зүгрүү нь алхах аж. Тэр урьдын адил тайван төрхтэй зогсож байх агаад хажуугаар нь зөрсөн охид эргэж хараад царайлаг гэдгийг нь гайхан магтаж байлаа.

Call me teacher. CompletedWhere stories live. Discover now