6.Дурлал

2K 226 16
                                    

Дурлалд татах хүчийг буруутгах аргагүй.

Түүнийг зүүдэлж сэрсэн болоод ч тэр юм уу өглөө үнэхээр сайхан эхэлээ. Өмнө нь би амралтын өдрүүдийг гэртээ өнгөрөөдөггүй байлаа. Гэхдээ одоо бол нөхцөл байдал шал өөр түвшинд байгаа шүү дээ.

Өсвөр насны гормоноо зохицуулж чадахгүй банди нар одоо бол яг л бяцхан жаал шиг санагддаг болж. Магадгүй Ду Кёнсү гэгч тэр хүйтэн хөндий залуу нүдийг минь сохолж орхисон байх.

Намрын налгар өдрүүдийн адил навчис моддоо орхин амар амгаланг олох аятай салхинд хийсэн газарт бууна. Энэхүү байгалийн гайхамшгийн цонхоороо харан суух зуур ээж өрөөнд минь орж ирлээ.

"Яасан эрт боссон юм?" ээж инээмсэглэн ийн хэллээ.

"Амралтын өдөр гээд үд хүртэл унтаад байвал миний амьдралыг нурна гэж та үргэлж хэлдэг шүү дээ. Ду багш ч бас хувийн зохион байгуулалттай байх талаар ярьж өгсөн болохоор арай дээр хүн болох гээд л" би ээжтэй хэзээ ч дотно яриа өрнүүлж байгаагүй. Өнөөдөр ч бас би өмнөх шигээ түүнийг үл хүндэтгэн ярилцана.

"Чи их зүйл сурч байгаа бололтой. Би оройтно шүү. Бас Ду багшийг миний өмнөөс хоолоор дайлчихвал их баярлана шүү. Би хэлчихнэ." тэр ийн хэлчхээд өрөөний минь хаалгыг зөөлхөн хаалаа.

Бор шаргал ханын цаастай өрөө минь нарны гэрэлд улам дулаахан болох нь сэтгэлд нэг л таатай. Яагаад ч юм энэ өдөр сайхан болох юм шиг санагдаж өөрийн мэдэлгүй инээд алдана. Би түүнийг хүрж ирэхэд нь хоол хийж өгөх аль эсвэл явахаас нь өмнө хоол хийж өгөх талаар бодсоны эцэст явахынх нь өмнө хоол хийж өгье гэж шийдлээ. Ядаж илүү удаан хамт байх болно.

Түүний ирэх цаг дөхөх тусам зүрх минь хурдан цохилно. Өчигдөрхөн хамгийн их хүсэж явдаг улаан уруулыг нь мэдрэхдээ төсөөлөлд буумгүй тийм сайхан мэдрэмжийг авсан болохоор яагаад ч юм улам ихийг хүсч, шунах шунал нэмэгдэж байлаа.

Гэхдээ хайр гэдэг араас нь хөөцөлдөж гүйх тусам үргэж, тоохгүй хаяхаар өөрөө хүрээд ирдэг нь их сонин.

Хаалганы хонх. Миний хамгийн их сонсох дуртай зүйл болсон нь их хачин.

Хаалгаа онгойлгоход тэр бугуйн дахь цагруу харан "Таван минутын өмнө ирлээ. Ямар ч хүсэл, шийтгэл байхгүй шүү" гэж хэлэн хажуугаар зөрөн орлоо.

Би яагаад юм гонсойж орхилоо "Таван минутын өмнө ирлээ. Ямар нэгэн шагнал авъя" гэж хэлэх болов уу гэж их горьдож байсан өөрийгөө шоолмоор ч юм шиг. 

Түүнд манго жимстэй цай аягалж өгчхөөд хичээлээ эхэлээ. Түүний ярьснаар миний зан ааш, хандлага дээр эхэлж ажиллана гэсэн болохоор түүний үгэнд орон чимээгүй сууна.

Гэтэл толгойд минь гэнэтхэн түүний "Чи харин хичээлдээ сайжрахгүй бол надаас аймшигтай шийтгэл авна гэж мэд" гэж өчигдөрхөн хэлсэн үг нь орж ирэх нь тэр.

Сахилгагүй зан минь хөдлөн тавиур дээр байсан утасруугаа гараа сунган авч түүний хэлсэн үгсийг сонсохгүй утсаа оролдож эхэллээ. Тэр эхэндээ анзаарахгүй доош харан ямар нэгэн юм ярьж байсан бол утсаа оролдоод инээд алдах надруу яалт ч үгүй харцаа шилжүүлсэн юм.

"Чи намайг үл тоогоод байгаа бол бүтэхгүй гэж хэлье" тэр ийн хэлээд миний утсыг гарнаас минь булаах нь тэр. Миний хүссэн зүйл л энэ байсан юм. Намайг анзаараад намайг шийтгээсэй гэж хүссэн юм.

"Утсаа оролдсон хүнийг та яах юм?" би ийн хэлэхдээ доод уруулаа хазлан гаранд нь хүрсэн юм. Харин тэр өөрийгөө барьж байгаа бололтой суудлаа цэхлэн биеэ чангалж байгаа харагдана.

"Та хэдий хүртэл өөрийгөө барих гэсэн юм бэ? Та ганц л амьдрана." би хойшоо сандлаа налан хөлөө ачихдаа түүнийг хөлөнд хүрнэ. Энэ үйлдэл минь цаашдын харилцаанд минь бүр мөсөн ан цав суулгах уу? Аль эсвэл биднийг голд байх ханыг нурааж орхисон уу?

"Ий Хэсон! Харамсахаасаа өмнө боль!" тэр үнэхээр өөрийгөө барьж байгаа бололтой хамраараа гүнзгий амьсгаа авна.

Би түүний нүүрэнд тулж очин "Харамсахгүй болохоор юу хийж чаддаг гэдгээ надад үзүүл" түүнийг ёжилсон өнгө аястай ярихад тэр огцом хөдлөн орон дээр намайг түлхэн унагааж өөрөө дээр минь гарч нүдрүү минь цоо ширтэнэ.

"Надтай үнсэлцмээр байна уу?" Ду Кёнсү ийн хэлэн уруулыг минь үнссэн юм.

Author's note: дараагийн хэсэг зөвхөн Ду Кёнсүгийн талаас бичигдэнэ. Хэсонтой уулзаад түүнд ямар сэтгэгдэл төрж яаж тэвчсэн тухай дараагийн партаас🙈

I love bigloffees❤️

Call me teacher. CompletedWhere stories live. Discover now