21. Бохир тоглоом

1.5K 174 12
                                    

"Томъёонд орлуулаад бодвол тийм ч хэцүү бодлого биш ээ" тэр орж ирснээсээ хойш толгой эргэм бодлогогууд бодуулсаар байв. Түүнийг ядаж над руу нууцаар ч болтугай харах байх гэж горьдсон ч тэгсэнгүй.

"Багшаа эхний хичээл юм чинь та өөрийнхөө тухай яриач" хамгийн хойно сууж буй хэн нэгэн ийн хэлэх үед ангийнхан дэмжих мэт "тэг л дээ", "ээ багшаа" гэх мэтээр дуу нэмнэ.

Кёнсү баруун гараа үл ялиг өргөх бол ангийнхан үүнийг нь ойлгох мэт аниргүйд автав. "Та нар асуух асуулт байвал асуу. Асуулт дуусаад хичээл үргэлжилнэ, дахиж ийм зүйл болохгүй шүү" түүнийг инээмсэглэх үед зарим охидууд даган инээж харагдана. Гэвч би түүний инээмсэглэл хуурамч гэдгийг мэдэж ядаад байсангүй.

"Багшаа та найз бүсгүйтэй юу?" Сүён гараа өргөөд ийн асуух бол Кёнсү ёжтой инээмсэглэл тодруулаад миний зүг удаан гэгч нь хараад "Харамсалтай нь байгаа" гэж хэлээд ширээнийхээ урд гарч ирээд хойш тулан зогсоно. Тэр охидын харцыг өөртөө татахгүй байхын аргагүй дур булаам байх аж.

Түүний хариултыг сонсоод инээд хүрч орхив. Түүнийг хошигнож чаддаг чинээ бодсонгүй.

"Тэгвэл харамсалтайгаар өөр охинд хайртай болчихвол яах вэ багшаа? Магадгүй soulmate чинь энэ сургуульд байвал?" Сүён өөртөө итгэлтэй гэгч нь хэлж байхдаа хөлөө салган Кёнсү рүү илэрхийлж боломгүй харцаар харж буйг хэн ч анзаарсангүй.

"Тийм юм болохгүй болохоор хичээлдээ орцгооё" түүний царай хувьсхийн өөрчлөгдөв. Сүёны хэлсэн үгийг сонсоод миний дотор ч бас эвгүй мэдрэмж төрлөө. Ангийнхан ийм богинохон яриа болоод өнгөрсөнд урам хугарах бол өөрийнх нь өгөөшийг үмхэж орхисон гэх андуурал Сүёны бахыг хангах ба уруулных нь үзүүр өргөгдөх аж.

Хэсон яагаад ч юм гуниглаж орхив. Өдөр болгон түүнийг харна гэж баярлаж байсан бол яг одоогоор зүгээр л гэрийн багш нь байгаасай гэж хүснэ. Хэсон ширээгээ дэрлэн цонхоор харан хэвтэж байтал толгой дээр нь зузаан номны хүнд жин ирэх нь тэр. Хэсон дээш өндийтөл Кёнсү элгээ тэврэн зогсох ба хөмсгөө үл ялиг зангидаж ээ.

"Хөөе... Багшаа?" Хэсон толгойгоо илэн Кёнсү рүү харах бол Кёнсү хувиралгүй царай гаргасаар "Чамайг хэн гэдэг вэ?" хэмээн асуув. Хэсон гайхширан харах бол Кёнсү үл ялиг жуумалзах аж. Хэсон одоо л нэг ойлгох шиг болоод "Ий Хэ Сон багшаа" гэж гэмгүй царай гаргав.

"Ийм байдалтай байвал миний хичээл дээр дүн чинь гарахгүй! Чиний голч дүнг харъя" тэр ийн хэлээд ширээ рүүгээ алхана. Түүнийг алхах бүрт гуталных нь өсгий чанга дуугаран сүр хүчийг харуулах аж. Ширээний голд байрлах журналыг дэлгээд хөмсгөө зангидан "Голч дүн чинь үнэхээр муу юм. Ийм байж ширээ дэрлээд хэвтээд байвал чамайг харж үзэх хүн байхгүй шүү! Хичээл тараад миний өрөөнд ороод ирээрэй" түүний хоолой үнэхээр тоглоогүй мэт сонсогдоно. Гэвч би түүнээс айсангүй. 

Call me teacher. CompletedWhere stories live. Discover now