2. Анх удаа

2.4K 248 12
                                    

Сэвшээ салхи.

Модны навчис аль хэдийнээ үзүүрээсээ шарлаж эхэлсэн байлаа. Чихэвчинд намуухан хөгжим аялан түүний хэмнэлд тааруулан тайван алхална.

Эхний цаг ямар хичээл орох билээ? Ямар хичээлүүд орох билээ? Бусдын адил ийн бодсонгүй. Гагцхүү ганцхан удаа уулзахдаа зүрх сэтгэлийг минь булиглуулж орхисон тэр эрхмийн тухай л бодол болж байсан юм.

Хичээл эхлээгүй байхад тарах тухай бодож, өмнө нь харих тухай бодолгүй цаг нөхцөөдөг байсан бол өнөөдөр аль болох хурдан л гэртээ харихыг хүснэ. Аль эсвэл зөвхөн түүнтэй үүрд гэртээ хоригдохыг хүсэж байсан ч байж магадгүй юм.

Сэрүүн салхи хацар энгэсгийг минь хүчтэй гэгч нь цохин салхилахад би ухаан орох шиг болов. Гэрлэн дохион дээр аль хэдийн ирсэн байлаа. Магадгүй намрын салхи намайг бүтэшгүй мөрөөдлөөсөө хагацахгүй бол дугуйны нөхөөс болно гэдгийг илтгэж байх шиг.

Өөрийгөө шоолох мэт урууландаа жижигхэн инээмсэглэл тодруулан замаар гарлаа. Сургууль ойртсоныг илтгэх мэт ойр хавиар хоёр, гурваараа алхах хүүхдүүд элбэг байв.

__________________

Хичээл эхлээд удсан атал цаг огтхон ч явахгүй мэт санагдан тарчилна. Ахлах ангийн сурагч охидод бол сургуулиа дөнгөж төгссөн эрэгтэй багш нар сонин байдаг бол надад огтхон ч тийм биш байлаа.

Сүүлийн цаг түүхийн хичээл. Сургуулиа төгссөн шинэхэн багш Ким Жунин. Халуухан, бүр хэтэрхий халуухан. Ангийн аальгүй охид аль хэдийн сээтэн хаяад эхэлсэн хэдий ч тэр халгаасангүй. Түүний энэ зан Ду Кёнсү гэх хүнийг санагдуулж байлаа. Хүйтэн хөндий хэдий ч өөртөө уусгах мэт. Гэвч түүний халуухан байдлыг ажигласан хэдий ч огт татагдсангүй нь хачирхалтай.

Миний сэтгэл зүрх аль хэдийн зүс мэдэх тэр залууд алдарсан гэдэг нь өөрт минь мэдрэгдэж байв. Ким Жунин багшийн хувьд анхны удаа орж байгаа анги учир хичээлээр шахахыг оролдсонгүй. Хэдий охидод ханд өгөхгүй хэдий ч асуусан асуулт бүрт нь хариулт өгж байлаа. Гэвч ямар ч ойлгомжгүй, бөөрөнхий хариулт.

Ангидаа тэр бүү хэл сургуульдаа алдартай сээтэгнүүр охин дараагийн байгаараа Ким Жунин багшийг сонгосон бололтой асуулт болгоноороо түүнийг өдөж бас багагүй уурлуулж байлаа. Арван зургаахан настай хэдий ч бидний үеийнхэн хэтэрхий зах замбараагүй байгааг сээтэгнүүр Усон болон бузар бодол ургуулан бодож явдаг надаас харж болно.

Call me teacher. CompletedWhere stories live. Discover now