Chapter 1

4.7K 196 1
                                    

"Нари бүх юм бэлэн болчихлоо ээж чамайг буугаад ир гэнэ ээ"

"Заа уба одоохон очлоо"

Би сүүлийн удаа өөрийгөө толинд харж шалгачихаад доор болж буй өөрийнхөө 18 насны төрсөн өдрийн үдэшлэг рүүгээ явлаа. Намайг доошилсоор шатны гол хавьцаа очиход бүх хүмүүсийн харц над дээр бууна. Энд миний найзууд болон ахын найзууд мөн зарим нэг хамаатнууд маань ирсэн байгаа харагдана.

"Алив миний охин нааш ир" гээд аав намайг дуудахад нь би яг л жоохон хүүхэд шиг гүйж очин тэврүүлээд духан дээрээ үнсүүллээ.

"Айягүү том бүсгүй болж байж эрхэлж байгааг нь хараад байгаарай" гээд нагац эгч намайг шоолно.

"Нагац эгчээ та яаж хархаараа миний алгын чинээхэн бяцхан дүүг том бүсгүй болгож хараад байгаа юм бэ?" Гэж ахыг хэлэхэд тэд намайг улам л шоолно.

"Уба болиоч дээ найзууд маань байхад" гээд зүгээр л сурсанаараа хошуугаа унжуулчихлаа.

Харин Хусог ах миний хацраас чимхээд "Тэгвэл чи битгий ийм эгдүүтэй царай гаргаад байлдаа" гэсээр өнөөх үзэсгэлэнт инээдээ тодруулна. Ахын инээд намайг яг л ховсдох шиг болох юм.

Ямар ч хүн хөндлөнгөөс харсан манай гэр бүлийг өөлөх юмгүй сайхан гэр бүл гэж хэлэх байх. Бид бие биетэйгээ үнэхээр дотно мөн хамт байхдаа үргэлж жаргалтай байдаг. Аав ээж хоёр Солонгосдоо дээгүүрт тооцогддог ресторан ажиллуулдаг. Харин ах бид хоёрын хувьд гэвэл Хусог ах оюутан болоод хоёр жилийн нүүр үзэж байгаа бол би энэ жил ахлах сургуулиа төгсөнө.

Би найзуудтайгаа юм ярин хэсэг зогсож байгаад Хусог ахын найзууд руу явлаа мэдээж түүнийг ирсэн эсэхийг л шалгах гэж.

"Миний төрсөн өдрийн үдэшлэгт ирчихээд намайг ч бүр тоохгүй байх шив"

"Яа Нари битгий ийм царай гарга л даа ах нь чамд дурлах нь байна шдээ" гэж Жин ах зүрхээ даран хэллээ.

"Муу шалиг амьтан миний дүүд ойртоод үзээрэй"

Би харин Жин ах руу харж байгаад "арилж үз" гээд яг л bad girl шиг царай гаргалаа. Харин тэд миний гаргасан хариу үйлдэлд үнэхээр гайхсан бололтой зогсоно мэдээж Жиминаас бусад нь.

"Oh my god гайхалтай Жон Нари сайн сурчээ чи сая үнэхээр үнэмшилтэй байлаа бараг жүжигчин болсон ч болохоор байна" гээд Жимин алга ташна.

"Яаа Пак Жимин битгий хүүхдэд хачин юм зааж өгөөд бай бас Нари чи яагаад энэний зааж өгч байгаа хачин юмыг сураад байгаа юм бэ?" Ахын ээлжит үглэлт эхлэх шив.

Тэдний дундаас арай буурь суурьтай нь гэж хэлж болохоор Намжүүн харин "Нари үнэхээр хөөрхөн шүү дээ ийм юм сурсан нь дээр байх би энэ удаад Жиминий талд орж байна" гэж хэлэхэд Жимин үнэхээр том ялалт байгуулсан аятай л баярлаж үсэрч цовхчино.

Тэд ахын хар багын найзууд болохоор би тэдэнтэй үнэхээр дотно байдаг. Харин ах их сургуульд орсоныхоо дараа бас нэгэн шинэ найзтай болсон. Тэр үнэхээр гайхалтай хүн.

Flashback start.

Энгийн л нэгэн өдрүүдийн адилаар би хичээлээ тарчихаад гэр лүүгээ яарсаар ирлээ. Хамгийн эрт тардаг нь би байсан болохоор намайг тараад ирэхэд гэрт хэн ч байдаггүй байлаа.

Би ч дуу аяласаар гэрлүү орж цүнхээ газар шидчихээд бүжиглэж эхлэлээ. Ганцаараа байхдаа дуулж бүжиглэх энэ л жаргал биш гэж үү?

Нүдээ анин хөгжмийг бүр ч сайн мэдрээд улам чанга дуулна. Гэхдээ миний энэхүү бяцхан тоглолт ахын намайг дуудах чимээнээр дууссан юм.

"Нарияа юу хийж байгаа юм?"

Эргэж хартал ах нэг залуутай хамт зогсож байлаа.

Айшш ичмээр юм.

а яагаад ийм эрт ирсэн юм?"

"Гадуур судалгаа хийх ёстой болохоор гэрээс зарим нэг зүйлсээ авах гэж ирсэн юм гэхдээ чамайг ийм сайн дуулдаг гэж  мэдээгүй юм байна" гээд намайг өхөөрдөөд байна уу аль эсвэл шоолоод байна уу гэдэг нь мэдэгдэхгүй хачин инээнэ.

"Аан нээрээ танилц энэ манай багын гишүүн байгаа юм"

"Ким Тэхён гэдэг"

Түүнийг ийн хэлэхэд л би тэр залууг тогтож харлаа. Нүд рүү нь харах мөчид биенээс минь ямар нэг юм сороод авчих шиг л боллоо.

Анхны харцаар дурлана гэдэг нь энэ бололтой...

Flashback end.

"Төрсөн өдрийн мэнд Нари"

Тиймээ түүний хоолой, түүний үнэр галзуурмаар сайхан юм. Эцэст нь тэр ирчихлээ.






За шинэ зохиол эхэлж байна шүү. Анхных болохоор мэдэхгүй чадахгүй зүйлс зөндөө байгаа ч гэсэн өгүүллэгийг минь уншаарай❣

•18TH BIRTHDAY DESIRE•   |Дууссан|Where stories live. Discover now