Chapter 10

1.5K 128 3
                                    

"Тэр хоёрыг үлдээсэн нь дээр байхаа" гэж Тэхён ах зайрмаг авах зуураа надад хэлэв.

Жонгүг Сувон хоёр ч тухтай нь аргагүй бие биентэйгээ юм ярин инээлдээд сууж байсан болохоор одоо миний хэрэг байхгүй байх гэж бодон Сувонд "Гэрт ажил гарчихсан болохоор харьлаа" гэж зурвас үлдээгээд Тэхён ахыг дагаад явлаа.

"Хайчих гэж байгаа юм?" Намайг түүнээс ийн асуухад тэр мөрөө хавчаад халаасандаа гараа хийсэн чигтээ урагшаа хараад алхсан хэвээр л.

"Та завтай байгаа юмуу?"

"Яасан?"

"Завтай байгаа юм бол кино үзэх үү гэх гээд л. Удаан хугацааны дараа гадуур гарч байж ингээд харих жоохон тиймхэн байгаа болохоор. Завгүй бол яахав ганцаа-"

"Тэгвэл явцгаая. Угаасаа хийх юмгүй уйдаад байсан юм" гээд тэр над руу эргэж хараад хэлэв.

Зориг гаргасан нь үнэхээр болж ингээд сайн хүнийхээ хажууд суугаад кино үзэж байна шүү дээ.

Аймшгийн кино үзвэл айж хашхичаад өөрийгөө эвгүй байдалд оруулчихаж магадгүй гэж бодоод гунигтай кино сонгосон нь бүр бурууджээ.

Ингэж их сэтгэл хөдөлж уйлна гэж бодоогүй ч дэлгэцнээс харцаа огт салгасангүй.

Харин Тэхён ах миний нүүрнээс барьж нулимсыг минь арчаад гараа араар оруулаад мөрөөр тэвэрлээ.

Үнэхээр их сандарч байсан болохоор гэнэт л зогисоод эхлэх нь тэр. Хүмүүс кино үзэж байхад нь ингээд чимээ гаргаад суугаад байж болохгүй дээрээс нь энэ эвгүй байдлаас гарах хэрэгтэй байсан болохоор би танхимыг орхин гарлаа.

Гарсаныхаа дараа шууд л ариун цэврийн өрөөг зүглэсэн бөгөөд толинд өөрийнхөө царайг хараад золтой л хашгирчихсангүй.

Мангар охин нүүрээ будсан гэдгээ мартаад уйлчихдаг нь ч юув дээ. Сормуусны будаг маань буугаад нүдний эргэн тойрон тэр чигтээ хар болчихжээ.

Үнэхээр сайн усны хамгаалалттай болохоор буухгүй энээ тэрээ гээд байсан эгчийг хараасаар нүүрээ угаагаад ариун цэврийн өрөөнөөс гарлаа.

Тэхён ах харин үүдний хэсэгт намайг хүлээгээд зогсож байлаа. Би ч хурдхан хажууд нь очоод доошоо харсаар "Уучлаарай. Киногоо бүрэн үзэж ч чадсангүй" гэж сулхан хэллээ.

"Зүгээрээ угаасаа нээх сонирхолгүй байсан юм. Гэхдээ чамайг кино үзээд уйлдаг төрлийн хүн гэж бодсонгүй шүү"

"Би тийм хатуу хүн шиг харагддаг юмуу?" энэ удаад би түүний нүүр лүү хараад асуулаа.

"Тиймээ үнэхээр ширүүн хүйтэн хүн шиг харагддаг... яг л над шиг"

"Тиймээ таныг бол хүлээн зөвшөөрч байна. Харин би бол гэгээлэг дулаан хүн шүү" гээд хоёр гараа ирүүнийхээ доор бариад цэцэг шиг поз авахад тэр хацраас минь чимхээд авав.

"Эгдүүтэй гэдэг нь"

Бурхан минь тэр намайг дахиад л эгдүүтэй гэж хэллээ. Ингэж байгаад үнэхээр хүсэл минь биелэх юм биш биздээ.

"Өлсөөд байна хоол идэцгээе" тэр ийн хэлээд цааш алхалаа. Гэхдээ бид явсаар манай гэрийн гадаа ирсэн юм.

"Хоол идье гэсэн биздээ" суудлын бүсээ тайлангаа асуухад тэр "Хусог хоол хийж байна гэсэн" гээд машинаасаа буулаа.

Гэрт ороход гэрийнхэн үнэхээр хоолоо идээд сууж байлаа. Бид ч гараа угаагаад тэдэнтэй нэгдлээ.

"Та хоёр болзоонд явсан юмуу?" Гэж ах гэнэт л пал хийтэл асуухад нь би идэж байсан хоолондоо золтой л гахчихсангүй.

"Үгүй ээ зүгээр гадуур явж байгаад таарсан юм" би хурдхан хариулахад Тэхён ах "Болзоо шдээ. Хамт кино үзэж, паркаар зугаалж бас тоглосон" гээд надад ус өгөнгөө хэлэв.

"Хөгшөөн бид хүргэнтэй болж байгаа бололтой" энэ удаад ээж ам нээсэн нь энэ байв.

"Надад лав манай хүргэн Тэхён байвал сайхан л байна. Чи шууд тэнцлээ Ким хүргээн" гээд аав Тэхён ах руу ирмэв.

"Юун хүргэн бэ? Бидэнтэй Сувон ч гэсэн хамт гарсан битгий хэтрүүлээд бай. Хүн эвгүй байдалд оруулаад байх юм" үнэхээр эвгүй байсан болохоор би ийнхүү гомдоллоо.

Харин Тэхён ах "Яасан бэ? Хөгжилтэй л байна шдээ ханиа" гээд инээхэд нөгөө гурав ч даган инээнэ.

Энд эвгүй байгаа хүн нь ганц би бололтой тэд хоолоо идэж дуусах хүртэл нүүрнээс нь инээмсэглэл огт салсангүй. Хоолоо идэж дуусаад тэр дөрөв цай уухаар зочны өрөө рүү явсан бол би аягаа угаахаар гал тогоог зүглэсэн юм.

Гэнэт хажуугаар нэг гар орж ирээд угаалтуур луу аяга хийхэд нь ахыг байна гэж бодоод хөөс бариад нүүрэнд нь наахад миний урд Хусог ах биш Тэхён ах зогсож байлаа...







За нилээн удаачих шиг боллоо өршөөж ажаймуй❣

•18TH BIRTHDAY DESIRE•   |Дууссан|Where stories live. Discover now