Chapter 9

1.6K 126 1
                                    

Ийм хүнд итгэж байдаг миний л тэнэгийнх байхдаа. Сувон бид хоёр сургуулиас гараад аль хэдийн 3 цаг болчихжээ. Бүр байн байн хувцас сольж өмсөөд "ямар байна" гээд тольны өмнө баахан эргэлдэж, өөртэйгөө ярьж байгаад л буцаад хувцас солих өрөө рүү орно.

Энд ер нь миний хэрэг юу байна аа. Хөөрхий ирээдүйн нөхрийг нь өрөвдчихлөө бас над шиг л ингээд хэдэн цаг цүнхийг нь бариад зогсох байхдаа.

Ашгүй нэг юм сэтгэлд нь нийцсэн бололтой усан ягаан өнгийн даашинз худалдаж аваад бид дэлгүүрээс гарлаа.

"Киахх эндэхийн догбуги үнэхээр амттай шүү даан ч сургуулиас жоохон хол болохоор байнга ирж чадахгүй" гээд би амандаа чихсээр хэллээ.

"Тэгвэл надтай байнга дэлгүүр хэсэхэд л болох юм байна"

"Айшш чиний наад үгийг чинь сонссон хоол амтгүй болоод байна зүгээр л чимээгүй ид за юу" гээд Сувоны аманд ч бас догбуги чихлээ.

***

Үдээс хойш уулзахаар болсон болохоор ёстой л үд болтол унтаж үхрийн дуунаар бишээ ээжийн дуунаар сэрсэн юм байна.

Эхлээд усанд орох гэж байсан ч өлсөөд байсан болохоор шууд л доош буун ширээнд суулаа.

Ээжийн гарын хоолыг идээгүй уджээ. Аав ээж хоёр сүүлийн үед шинэ салбар нээх гэж байгаа болохоор урьд урьдныхаасаа ч илүү завгүй би ч бас байнгын хичээл хийж байгаа болохоор ах л гэр орныхоо хамаг ажлыг зохицуулж байгаа.

Би ч хоолоо идэж, аягаа угаачихаад өөрийгөө бэлдэхээр өрөө рүүгээ явлаа. Тэдэнтэй нилээн удаан явж магадгүй болохоор аль болох тухтай хувцас сонгож өмсөөд нүүрээ ч гэсэн хөнгөхөн будаад гарахад бэлэн боллоо.

Товлосон газраа очиход тэд хэдийнээ ирчихсэн хүлээж байлаа.

"Удаан хүлээсэн үү?" Гээд Сувоны хажууд суухад надруу муухай харж байгааг нь бодоход би ч асуудалд орсон бололтой.

Харин Жонгүг утсанд нь зурвас ирэхэд "Би түр гарчихаад ирье" гэж хэлээд биднийг орхилоо.

"Хөөе чи яагаад оройтож байгаа юм. Хоёулахнаа үнэхээр эвгүй байлаа" гээд Жонгүгийг гарав уу үгүй юу Сувон шүлсээ үсчүүлсээр хэллээ.

"За уучлаарай даа автобус жоохон оройтож ирээд"

"Танайх баян биздээ ганц удаа найзынхаа төлөө таксидаад ирж болсонгүй юу"

"Яа би чамайг битгий баян гээд бай гэж хэлсэн байхаа" гээд намайг дуугаа өндөрсгөхөд тэр хошуугаа унжуулаад "Үнэн л биздээ" гээд амандаа бувтнана.

Жонгүг орж ирсэнээр бид хоёрын яриа өндөрлөж бид гурав кафегаас гарч парк руу явсан юм.

Амралтын өдөр учраас нилээн их хүнтэй байлаа. Биднийг усан оргилуурын ойролцоо ирэхэд Жонгүг уух юм авчирхаар явсан юм.

Нээх ч удалгүй тэр хоёр гартаа ундаа барьсаар ирсэн юм. Гэхдээ...

"Сайн уу?"

"Өө багш" гээд Сувон толгой бөхийлөө.

"Гадуур байгаа болохоор багш гээд хэрэггүй дээ" гэж Тэхён ах түүнд хэлээд надад ундаа өгчихөөд хажууд суув.

"Та энд..." би үнэхээр гайхаж байна. Тэр энд юу хийж байгаа юм бол. Сая Жонгүгтай таарсан юм байхдаа.

"Би дуудсан юмаа. Одоо хүйсийн харьцаа тэнцүү боллоо. Болзоогоо эхлэх үү дээ" гээд Сувон руу гараа сунгалаа.

Жонгүг ч бас Сувоныг сонирхдог байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Мөн энэ уулзалт ч тэрний санаа байсан юм.

Сувон үнэхээр цочирдсон бололтой ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй гар луу нь харж суусаар л.

"Яасан бэ Сувон явахгүй юмуу?" Гээд энэ удаад Жонгүг түүний гарнаас шууд л бариад цаашаа явахад нь бид ч гэсэн араас нь даган явлаа.

Энд ирсэн л бол мэдээж тоглох хэрэгтэй ялангуяа галзуу хулгана бол шилдэг нь тиймээс бид дөрөв одоо урт дараалалд удаан зогссоны эцэст тоглоомондоо суух гэж байна.

"Хоол идээгүй нь болж" гээд Тэхён ах хажууд бэхэлгээгээ хийн сууна.

"Айгаад байгаа юмуу?"

"Тиймээ анх удаа суух гэж байгаа болохоор жоохон сандраад байна"

"Тэгвэл заавал суух албагүй шүү дээ хоёулаа буух уу?" Гээд түүн рүү харахад тэр толгойгоо сэгсрээд инээмсэглэлээ.

Ойрд инээхийг нь их харж байна шүү.

Галзуу хулгана эхэндээ шулуун замаар аажуухан явна. Тэгж байгаад гэнэт л доошоо хурдтай явж эхлэхэд Тэхён ах миний гарнаас чанга атгалаа. Би ч хамаг анхаарлаа тоглоомонд төвлөрүүлчихсэн байсан болохоор гараа дээш өргөөд хашгирахад тэрний ч бас гар хамт өргөгдөнө.

Жонгүг Тэхён ах хоёр одоо болтол муухай царайлан суусаар л. Галзуу хулганаас буусны дараа дотор нь эвгүйрхсэн хэрэг.

"Зайрмаг идэх үү? Хүйтэн юм идвэл дээрдэж магадгүй" гээд намайг босоход Тэхён ах "хамт явъя" гээд бид мөхөөлдөсний мухлагийг зүглэлээ.




Хааяа нэг Сувон шиг найзыгаа тархидах ч гоё л доо хха❣







•18TH BIRTHDAY DESIRE•   |Дууссан|Where stories live. Discover now