Chapter 28

1.2K 122 2
                                    

Энэ бүр сийхгүй гар юмаа аав ээж хоёрт өнгөрсөнд юу болсон талаар тайлбарлаад л нөгөө хоёр нь бүр аманд нь давхиж очоод орох нь ээ.

"Ивий дээ миний муу хүргэн их зовж дээ" 

"Алив Ким хүргэн энэ хоол ид" саяхан Юнгиг эрхлүүлээд байсан ээж одоо болохоор Тэхёныг барьж авч үнсчих гээд яана даа энэ хоёр.

Юнги түрүүн ажил гарчихлаа гээд яваад өгсөн. Харин Тэхён аав ээж хоёртой дэмий балай зүйлс яриад байсан болохоор татаж чангаан байж арай гэж нэг юм явуулах гэж байтал аав "Орой болчихсон байхад хоноод явахгүй юу даа" гэж хэлэхэд өнөөх чинь уухайн тас гээд шууд дээшээ гүйгээд гарчихав.

Аяга тавгаа угаачихаад өрөөндөө ортол Ким Тэхён гуай бүр тухалчихсан оронд ороод хэвтчихсэн байв.

"Хартай Ким гуай" гэтэл тэр надруу өнгийж харсанаа "Миний нүүрэнд массаж хийгээд бас маск тавиад өг" гээд нүдээ аниад хэвтчихэв.

Мөрөөдчихсөн юм би ч түүнийг тоолгүй угаалгын өрөө рүү ортол тэр гонгиносоор үлдэв.

Шүршүүрт орчихоод үсээ хатаагаад гарахын хооронд хаалга тогшоод байсан болохоор нь уур хүрэн "Чимээгүй байхгүй бол хөөгөөд гаргачихна шүү!" Гэж орилоход ашгүй нэг юм чимээгүй болов.

"Ямар их уддаг юм бэ?"

"Чи харин ямар яршигтай юм бэ?"

"За за олон юм яриад байлгүй үтэр түргэн өвөрт ороод ир"

Энэ удаад ч түүний хэлсэнийг тоолгүй толиныхоо өмнө суутал Тэхёны хошуугаа унжуулчихаад хана руу харан хэвтэж байгаа нь харагдав.

Нүүрэндээ хурдхан тос түрхчихээд хөнжилд орон хартай залуугынхаа араас тэврэхэд тэр ч мөн адил эргэж хараад намайг тэвэрлээ.

"Юу вэ цамцаа яагаад тайлчихсан юм?" Гэж түүнээс асуувал

"Жон Нари аав ээж хоёр гэрт байгаагүй байсан бол одоо юу болох байсныг мэдэж байна уу?"

"Нэг хоёр гу~"

"За даа за чимээгүй боллоо"

"Сайн байна"

"Гэхдээ л..."

_____

Юнгиг миний үеэл гэдгийг сонсоод үнэхээр шоконд орсон шүү. Ядаж байхад Тэхён гэнэт орж ирээд олигтой ч зүйл ярьж чадаагүй учраас өглөө түүний өрөөнд шууд л дайран орлоо.

"Чи нээрээ эртхэн гараад ирэхгүй тэгсэн бол би юу гэж энэ олон жил ганцаардаж байдаг юм"

•18TH BIRTHDAY DESIRE•   |Дууссан|Where stories live. Discover now