Chapter 8

1.6K 122 0
                                    

"Чи одоо болтол надад уурласаар байгаа юмуу?"

Юу гэж хариулах ёстой вэ? Үнэхээр мэдэхгүй нь энэ газраас зүгээр л зугтчихаж болохгүй юм байхдаа.

"Чамайг үнэхээр ингэж уурлана гэж бодсонгүй мэдсэн бол тэгэж хэлдэггүй л байж. Надаас ингээд зугтаад байгааг чинь харахаар буруутай юм шиг санагдаад-"

"Би танд уурлаагүй ээ" хэсэг чимээгүй суусны эцэст би ийн дуугарлаа.

"Юу? Уурлаагүй юм бол яагаад..."

"Тэр нөгөө...зүгээр танд сайн гэдгээ мэдэгдчихсэн болохоор ичээд байсан юм" гэж сунжруулан хэлэхэд тэр над руу хэсэг ширтэж байгаад шоолох мэт намдуухан инээв.

"Тээр та ингээд л намайг шоолоод байгаа биздээ. Цаашдаа нэг хэсэгтээ таарахгүй байсан нь дээр" гээд би шууд л босон хаалга руу явав.

"Шоолоогүй ээ" гэж хэлэхэд нь ичиж байсан ч гэсэн эргэж харахад тэр үргэлжлүүлэн "Эгдүүтэй харагдсан болохоор чинь л" гэж хэлчихээд надтай зөрөөд гарав.

Би яаж амьсгалахаа хүртэл мартчих шиг боллоо. Толгойд түүний "Эгдүүтэй харагдсан болохоор чинь л" гэж хэлсэн нь дахин дахин тоглогдоно.

Орон дээрээ догдолон хэвтэж байгаад дэрээ тэврээд унтаад өгчихжээ. Харин Сувон миний хажуугаар үсрэн хэвтэхэд л сэрсэн юм. Ойрд өдөр унтах нь байтугай орой ч нойроо бүтэн авах сөхөөгүй хичээл хийснээс болоод ядарсан бололтой.

"Мөхөс би үзэсгэлэнт гүнж таныг гүн нойрноос тань сэрээсэндээ хүлцэл өчиж байна" гээд л Сувон маяглаж гарлаа.

"Дорд чи арай миний ягаахан уруулыг янаглан сорсон юм биш биз" гээд би ч мөчөөгөө өгөлгүй нарыхан хоолойгоор амаа дарсаар хэллээ.

"Тэнэг минь тэгэж байж л чи гүнж болно биздээ. Муу бах мэлхий" гэж хэлээд тэр энэ удаад миний толгой руу товшоод авлаа.

Ингээд л бидний дайн эхэлж байгаа юмдаа. Нэг ч тайван өдөр өнгөрөхгүй шүү. Нилээд ноцолдсоны эцэст бид орон дээр тэрийн хэвтлээ.

"Нари би бүр улам дурлаад байна яах вэ?"

"Би ч гэсэн ялгаагүй ээ. Учраа олохгүй мунгинаж л явна"

"Гэхдээ чи намайг бодвол ядаж л нэг шатаар илүү явж байгаа шдээ харин би одоо болтол түүнтэй бараг үг сольж ч чадахгүй байсаар"

Энэ удаад би дээш өндийн суугаад Сувоны хацарнаас нь бариад "Харин тэгээд л би уулзуулаад өгье дотносоод ав гэж хэлсэн биздээ"

"Тэр тийм амархан гэж үү яаж хоёулахнаа уулзах юм эвгүй шдээ"

"Тэгвэл би хамт явъя энэ долоо хоногийн амралтын өдрөөр гадуур гарцгаая хөөрхөн болж ирээд зүрхийг нь шууд сугалчих" гэсээр намайг инээхэд тэр "Зүрхээ сугалуулах хүн нь би л байхдаа" гээд санаа алдсаар нүдээ анилаа.

Өмнөх шигээ Тэхён ахаас зугтахаа больсон ч тэр одоо миний багш болсон болохоор хамаагүй харьцаж ч болохгүй. Нэг л тийм боогдмол санагдаж байлаа. 

Өнөөдрийг л давчихвал илүү дутуу шалгалт, хичээлүүд зогсож төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтандаа бүрэн анхаарах боломж гарах юм.

Одоо бүр сүүлдээ санаа зовох зүйлгүй байгаа доод ангийхандаа атаархаж байна шүү. Уг нь төгсөх ангид ороод зөндөө олон дурсамж бүтээнэ гэж бодсон ч үнэхээр тийм зав гараагүй нь харамсалтай.

"...За тэгэхээр одооноос шалгалтандаа сайн бэлдээрэй. Хурал дууслаа тарж болно" гээд ангийн багш ангиас гарлаа.

Ядаж л өнөөдөр бидэнд давтлага өгөхгүй амрааж байгаа нь аштай юу даа.  Маргааш нөгөөдрийг бүхэл өдөржингөө унтаж өнгөрөөмөөр санагдаж байна шүү. Даан ч найзынхаа бүтэлгүй хайр дурлалыг нийлүүлэх зууч болох ёстой.

"Наринари надад хувцас сонгоод өг" гээд хошуугаа унжуулсаар Сувон урд ирж суулаа.

"Айягүү наад царай чинь намайг ятгаж дөнгөсөнгүй. Муурын нүд гаргаад ч нэмэргүй болохоор би харьлаа"

Сувонтой дэлгүүр хэснэ гэдэг жинхэнэ амьдын там л гэсэн үг. Тэрийг ч үзье, энийг ч үзье, энэ нь арай бишээ, өнгө нь муухай юм бла бла бла. Нэг удаа ганц цамц сонгох гэж бараг л хоёр цаг болж байсан.

"Догбуги авч өгье"

"Өөрөө хийгээд идсэн нь бараг амар байх. Тийм болохоор амжилт найз минь" гээд ангиас гарах гэж байтал тэр миний араас тэвэрчихээд тавьсангүй.

"Би энэ удаа үнэхээр удахгүй ээ амлаж байна. Хоёрхон цаг үгүй ээ ганц цаг ганцхан цаг л надтай хамт явчих тэгэх үү" гээд тэр намайг явуулах шинжгүй зууран зогсоно.

"За яахав 30минут. Тэрнээс цааш чи хувцасаа сонгож чадсан чадаагүй чинь надад хамаагүй би явна шүү" гэж хатуу сануулаад бид их дэлгүүрийг зүглэсэн юм.



❣❣❣

•18TH BIRTHDAY DESIRE•   |Дууссан|Where stories live. Discover now