Last chapter

1.9K 152 17
                                    

Бөгжөө алга болгочихоод Тэхён бид хоёр хуримын ордонг нураах шахам юм болж байж арай гэж нэг юм олоод танхим руу гүйцгээлээ.

"Хуримаа сүйтгэх шахлаа шүү" Тэхён өөдөөс хараад инээхээр нь хариу инээмсэглэчихээд хурдхан уруул дээр нь үнсэхээр ойрттол өнөөх чинь амжиж гараараа хаагаад

"Танхимаар алхаад, индэр дээр очоод, тангарагаа өргөөд, бөгжөө солилцоод, номлогч үнсэлц гэж хэлтэл түр азна" гээд намайгаа харин түлхдэг байгаа.

Яг Тэхён намайг түлхэхтэй зэрэгцэн "Сүйт залуу, сүйт бүсгүй хоёрыг урьж байна" гэх дуулдан бид хоёр ч нэг гүнзгий амьсгаа аван сугадалцаад аажим нээгдэх хаалганы урд очин зогслоо.

Тиймээ өнөөдөр амьдралд ганц л тохиох бидний хуримын өдөр. Бас нэгэн гайхалтай зүйл нь би төрсөн өдрөөрөө ингээд хайртай залуугаа сугадаад ирээдүй рүүгээ алхаж байна.

"Ким Тэхён би Жон Нариг насан туршдаа хэзээ ч хувирашгүй хайраар хайрлаж, баяртай гунигтай бүхий л цаг мөчид нь хамт байж, үсээ цайж, нуруугаа бөгтийтөл үргэлж жаргалтай байлгана гэдгээ тангараглаж байна"

Түүнийг тангарагийн үгээ хэлж дуусахад номлогч над руу одоо чиний ээлж гэсэн шиг гараараа дохиход нь би танхимд суух хүмүүс рүү харж зогсоод 

"КИМ ТЭХЁН БОЛ МИНИЙ ЗАЛУУ" гэж чангаар хэлэхэд миний үг хүмүүсийг сэргээсэн бололтой бүгд орилолдоцгоов. 

Одоо ганцхан зүйл хийчихвэл ноён Ким Тэхёныг үнсэж болох нь ээ...

Намжүн ах бидний бөгжийг барьсаар тайз руу гарах шатаар өгсөж байгаад бүдрээд уначихав. Очиж очиж хамгийн бүтэлгүйдээ ийм ажил даалгаад байхдаа яахав дээ.

Бүгд доош тонгойн бөгж хайх зуурт би Тэхёнд дөхөж очоод зангианаас нь татан өөртөө ойртуулаад "Ер нь өөрөө миний 18 насны төрсөн өдрийн хүсэл байснаа мэдэж байна уу?" гэхэд тэр бэлхүүсээр гараа оруулан тэврээд "Сонсоогүй хов байх чинь" гээд уруул дээр үнсэв.

Миний анх удаа үнэн сэтгэлээсээ шивнэсэн хүсэл. Арван найман насны минь хүсэл мөрөөдөл одоо ингээд хорин таван насны маань төрсөн өдрөөр амьдралын минь нэгээхэн хэсэг болоод зогсож байна.

Хөөрхий Намжүн шалаар нэг мөлхөж байж арай гэж бөгжөө олоод өндийвөл Тэхён Нари хоёр хэдийнээ үнcэлцчихсэн бүх хүмүүс тэдэн рүү хайр дүүрэн харцаар хараад зогсож байлаа.

_____

Жин ах Юнги хоёр хэзээ танилцсан юм бүү мэд хуримын урилга явуулсанаас хойш хамтдаа үзүүлбэр бэлдэж байгаа л гээд байсан ингэж хурим самрахыг нь мэдсэн бол урилга явуулдаггүй байж.

•18TH BIRTHDAY DESIRE•   |Дууссан|Where stories live. Discover now