Chapter 24

1.4K 133 4
                                    

Ээ хөх тэнгэр минь аль насандаа хийсэн үйлийн үр байгаа юм Жимин Жин ах хоёр авсан цагтаа жинхнээсээ орж ирээд баахан утгагүй зүйлс ярьж байгаад гарсан.

Ашгүй нэг юм цайны цаг болж тэднээс саллаа гэж бодтол хар дарсан зүүд минь гэж тэд манай ажлын цайны газарт бөөндөө суучихсан намайг хүлээгээд байж байлаа.

Аз болж Тэхён байгаагүйд арай л дээрдэн хоолоо авчихаад аргагүйн эрхэнд тэдний байгаа ширээнд очин суулаа.

Энд байгаа бүхий л хүмүүс бидэн рүү сониучирхан харж, хоорондоо шивэр авир хийцгээнэ.

Арга ч үгүй биздээ тавын таван танихгүй залуутай хамт сууж байгаа юм чинь сонирхохгүй гээд яахав.

"Одоо хоол идчихээд харьцгаана биздээ" гээд их л найдвар тээсэн харцтайгаар харахад тэд бүгд зэрэг толгой сэгсэрцгээв.

"Ёо яадаг хар гайнууд вэ? Надаар яг яах гээд байгаа юм?"

"Бид яасан гэж алдарт сэтгэл зүйчээс зөвлөгөө авахаар л ирсэн хүмүүс юундаа уурлаад байгаа юм?" далчиграараа Жимин л хамгийн түрүүнд дуугарав. 

"Муу Тэхёны талын чөтгөрүүд" надад үүнээс өөр хэлэх зүйл байсангүй зүгээр л дуугаа хураан хоолоо идэж эхэллээ. Харин чимээгүй байдлыг эвдэн  Тэхён бидэнтэй нэгдэн суугаад "За ажил нь хэр байна" гээд өдөж байгаа аятай их л баясгалантай асуув.

"Таны ачаар их л сайн байна"

"Тэгвэл аштай юу даа"

"Та нар одоо хоолоо идэж дуусгачихаад шууд яваарай өөр яриад байх юм байхгүй" гэж ширүүхэн хэлчихээд тэднийг орхин явлаа.

Нээх уурлаад байх юм байгаагүй ч бүгд Тэхёны талд байгаад яагаад ч юм гомдоод байлаа. Яг өрөөндөө орохын даваан дээр Ан нарын бичиг "Захирал таныг өрөөндөө дуудуулж байна" гэж хэлсэн ёсоор зүгээ өөрчиллөө.

"Дуудсан уу захиралаа" 

"Тиймээ наашаа суугаач Жон доктороо"

Түүний хэлсэн ёсоор буйдан дээр очин суухад "Найжэль Ким захиралыг таньдаг гэж санасангүй. Тэгээд яагаад танихгүй юм шиг царайлаад байсан юм бэ?"

"Нөгөө...би ч бас саяхан мэдсэн болохоор л" 

"Тийм мундаг хүн намайг зорьж ирэхэд нь үнэхээр баярласан шүү" гээд захиралыг инээхэд би түүнийг бас юу хийчихсэн юм бол гэж тааж ядан сууна.

Хүн өөдөөс инээж байхад ярвайгаад бүдүүлэг загнаад байж болохгүй учир нэг инээх аядчихаад цааш түүний ярих зүйлд анхааран сууна "Хэдий ганцхан сар ажилласан ч гэсэн үр дүн сайтай ажилласаныг чинь бодоод ганцхан удаа гуйсан ёсоор чинь чөлөө өгье" гээд захирал надад чөлөө олгох хуудас өгөв.

•18TH BIRTHDAY DESIRE•   |Дууссан|Where stories live. Discover now