Chapter 17

1.4K 143 6
                                    

Тэмцээн дууссан бололтой хүмүүс холхих нь ихэссэн тул бид арга буюу бие биенээсээ холдлоо.

Цаг ч орой болж байсан болохоор өлсөцгөөсөн хүмүүс тэндхийн хоолны газрыг нүүлгэж байлаа.

Зугаалганы хамгийн оргил үе мэдээж галын наадам юм хойно бүх хүмүүсийн сэтгэл санаа сайхан байгаа бололтой бүгд аз жаргалтайгаар инээмсэглэн явцгаана.

Багш сурагчид тусдаа суусан учраас би Тэхён ахыг холоос ажихаас өөр аргагүй болсон юм.

Ахиад л өнөөх шулам Сүхён болдог бол босч очоод үсдээд авмаар санагдаж байна шүү.

Хэсэг тоглоомондоо сатаарч байгаад багш нарын хэсэг рүү харвал тэр байсангүй. Би ч тэрхэн үедээ нээх зүйл бодолгүй үргэлжлүүлэн тоглолоо.

Бидний тоглоом хөгжилтэйгөөр үргэлжилж байсан хэдий ч хэсэг сурагчдын шуугианаас болоод саатахад хүрсэн юм.

Яриаг нь хальт сонсвол Тэхён ахын нэр ч сонсогдох шиг. Тэгэхээр нь өндийж байгаад харахыг оролдтол Сувон гүйхээрээ ирэн үгийн зөрөөгүй намайг чирээд явчихав.

"Яагаад байгаа юм бэ?"

"Зүгээр дагаад яваадах" гэсээр тэр намайг үргэлжлүүлэн чирж эхлэлээ.

Нилээн явсаны дараагаар ашгүй нэг юм тэр зогсож амьсгаа авахтайгаа болов. Сувон хэсэг чимээгүй зогсож байгаад над руу нэг л сонин хараад эхлэв.

"Яасан бэ? Юу болсон юм хэлэх зүйл байгаа юмуу?"

Нэг л санаа зовоод байх чинь.

"Тэгэхээр байна шдээ Нари би түрүүн сургуулийн цахим хуудсан дээрээс нэг сонин зүйл харсан юм л даа...тэгээд чамд санаа зовоод" гэж нэг л гундуухан хэлэв.

Би ч шуудхан утсаа гаргаж ирэн Сэрим ахлах сургууль гэсэн цахим хуудас руу ороход сургуулийн далжгар хөвгүүдийн нэгийнх нь нийтлэл миний нүдэнд шууд тусав.

____________________________________________

Том мэдээ! Маш том мэдээ! Дэбак би сая бие засах гэж явж байгаад англи хэлний багш Ким Тэхён болон шинэ дадлагжигч багш Ян Сүхён хоёрыг үнсэлцэж байхыг харлаа. Тийм дотно байхыг бодвол тэд хос бололтой үнэхээр гайхалтай биш гэж үү? Мөн та нарыг итгэхгүй байж магадгүй гэж бодоод зургийг нь хамт орууллаа.

____________________________________________

Ким Тэхён...

Ян Сүхён...

•18TH BIRTHDAY DESIRE•   |Дууссан|Where stories live. Discover now