Chapter 19

1.4K 161 9
                                    

Бүхий л зүйлс удаашран зөвхөн бид хоёрыг тойрон эргэлдээд ч байх шиг.

Бид харцаа огт салгаж чадсангүй. Яг л бие биенийхээ нүдэнд живчихэв үү гэлтэй.

Юнги намайг дуудахад нь л ухаан орж хаана байгаагаа саналаа. Эргэж харан тэднээс хүлцэл өчөөд доош буун түүний байсан газарт ирэхэд тэр байсангүй.

Олон хүн дунд уусчихсан юм шиг л ор сураггүй алга болчихсон байна.

____

Буруутай хүн нь би биш байхад өчигдөр Тэхёныг зугтчихсанд гутраад уучихсан чинь толгой яг задрах нь ажлын өдөр байсан учраас яах ч аргагүй ажил дээрээ ирсэн боловч дээрдсэн юм алга.

Ашгүй Юнги цайны цагаар шар тайлах шөл аваад ороод ирэхэд нь барьж аваад үнсэмээр санагдсан шүү.

"Хэн тэгээд чамайг тэгэж их уу гэсэн юм. Зүв зүгээр байж байснаа гэнэт уугаад эхлэхээр чинь гайхсан шд. Аягүй бол манай найзууд чамайг архичин гэж бодоо биз"

"Хүмүүст архичин гэж бодогдох ч яахав. Одоо л нэг юм сайхан болж байна"

"Ажил тараад ороод ирье явж ганц лааз хоосолъё" гээд өнөөх чинь хоолой амаа няслаад л гараад явлаа.

Найжэл Ким гэх өвчтөн дахиж утсаар зөвлөгөө авахгүй гэсэн болохоор сүүлийнхээ хүнийг гаргачихаад ашгүй эрт тарах нь гээд байж байтал Им нарын бичиг ороод ирэв.

"Юу болоов?"

"TH корпорицын орлогч захирал Найжэл Ким гэх өвчтөн өглөө зөвлөгөө авахгүй гэсэн боловч өнөөдрөөс биечлэн зөвлөгөө авна гэнэ ээ. Бас одоо гадаа ирчихсэн байна"

Өнөөх сүрхий нуугтаж барьдаг хүн чинь юу болоод биечлэн уулзана гэсэн юм бол гэж хэсэг гайхсан ч ямар хүн байгаа бол гэх бодол сонирхол татаж байсан учир оруул гэж хэлчихээд буйдандаа очин суулаа.

Түүнийг хүлээх зуураа яагаад ч юм сандраад байлаа. Хэний ч мэдэхгүй нууц ноёнтоныг харна гэхээр тэгсэн байх л даа.

Нөгөө залуу бололтой хаалга тогшихоор нь орохыг зөвшөөрөөд үүд рүү хартал зургаан жилийн өмнөх өөдгүй залуу дүрээрээ зогсож байлаа.

Өчигдөрхөн л архины халуундаа дараа дахиад таарвал шууд үсдэнэ гэж бодож байсан хүн чинь яахаа мэдэхгүй түүнийг гөлөрсөн чигтээ таг гацчихна тэр.

Харин тэр нэг инээмсэглэчихээд урд ирээд өөдөөс харсан чигтээ "Царайлаг болохоор маань харцаа салгаж чадахгүй байна уу?" Гээд доош суулаа.

•18TH BIRTHDAY DESIRE•   |Дууссан|Where stories live. Discover now