Chapter 12

1.5K 144 3
                                    

Өнөөх л ядаргаатай юмнууд. Яахлээрээ заавал ширээн дээр овоолоод байдаг байна аа хүнд гай болох гэж байгаа юм шиг.

Давтлаганы өмнөх амралтаар Сувонтой гарч юм авчихаад ирэх хооронд ширээн дээр баахан бэлэг сэлт, идэх юм овоолчихсон байхыг хараад цэвэрлэж буй минь энэ.

"Тэр талхаа идэхгүй юм бол надад өгчихөөч" Тэхён ах орж ирээд хэлсэн нь энэ байлаа.

"Хүсвэл бүгдийг нь ав" нөгөө юмнуудыг нь нийлүүлж торонд хийгээд түүнд өгөхөд тэр дуртай нь аргагүй аваад шууд задлаад идчихэв.

"Хоолоо идээгүй юмуу?"

"Надад ямар ингэж юм өгөх хүн байх биш уг нь хүнд сайн болвол идэх юм энэ тэр өгдөг л юм шиг байна шд Нари" гээд л удаанаар сунжруулж хэлсэнээ өөдөөс малийхаар нь юу гэж хэлэхээ мэдэхгүй бантаад зогсож байтал ашгүй хүүхдүүд орж ирэн бидний яриа өндөрлөв.

Ангийн хүүхдүүд бүрэн цугласаны дараа хонх ч дуугарч давтлага яг эхлэх гэж байтал өнөөх алцгар Сүжон "Багшаа тэр Наригийнх биш билүү?" Тэрний заасан зүг рүү харвал өнөөх тортой бэлэгнүүд байлаа.

"Тиймээ Наригийнх"

"Тэгээд яагаад танд байгаа юм?" Ингэж яриад байвал энэний хоолой мөд боогдох байхаа. Хоолойгоо шахаад л эрхлээд байгаа юмуу хаашай юм.

Харин ангийхан ахын юу гэж хэлэхийг хүлээх мэт бүгд түүн рүү анхаарлаа хандуулсан байлаа.

"Кан Сүжон байхаа" тэр ширээн дээрээсээ нэг юм харж байгаад ийн асуухаад Сүжон хурдхан шиг толгой дохиод "Тиймээ багшаа" гэж хэлэв.

"Улирлын эцсийн шалгалтан дээр унасан, хуулж байгаад баригдсан бас бие даалтаа өгөөгүй байгаа юм байна. Тийм байж бусдын хэрэгт хошуу дүрэх цаг зав байгаа хэрэг үү? Маргааш гэхэд бие даалтаа өгөхгүй бол миний хичээл дээр унах нь дээ"

Нэг нүдэнд нь арай илүү гүн орсон давхраа, өтгөн хар хөмсөгөө өргөж байгаа байдал дээрээс нь энэ чөтгөрийн инээмсэглэл бурхан минь тэр намайг алахаар шийдсэн бололтой.

Сүжон ч нилээн эвгүй байдалд орсон болохоор давтлага дуустал чимээгүйхэн суусаар байгаад гарав.

Би ч сургууль дээр өөр хийгээд байх юмгүй болохоор шууд л гэртээ харихаар Сувонтой хэлхэлдэсээр сургуулиас гарлаа.

Харин сургуулийн хашааны үүдэнд хэдэн банди нар өнөөх л чихэр шоколадаа бариад зогсож байхыг хараад ядаргаатай санагдан гарах эсэхтээ хэсэг эргэлзээд байж байтал Тэхён ах машинаа үүдэнд зогсоон гарч ирээд

•18TH BIRTHDAY DESIRE•   |Дууссан|Where stories live. Discover now