Chapter 23

1.4K 136 5
                                    

Түүнийг уучлалт гуйгаад хүрээд ирээсэй гэж үнэхээр их хүсдэг байсан. Гэхдээ энэ тийм ч сэтгэл хөдөлгөм биш байна.

Өвдөж байна. Энэ ганцхан үгийг ийм гашуун байх юм гэж санасангүй.

Одоо надад үнэхээр хамаа алга зүгээр л өнгөрсөн дэхь бүхий л гомдлоо гарган цурхиран уйлж байна.

Харин Тэхён огт хөдлөлгүй надад цохиулан зогсож байгаад аажим аажмаар ойртон намайг тэврэн авлаа.

Хэтэрхий их уйлсанаас болж сульдсан бололтой дээрээс нь түүнийг яагаад ч дийлэхгүй байсан учир бууж өгөн зүгээр л тэврүүлэн зогслоо.

Намайг тийчлэхээ больмогц тэр тэврэлтээ сулруулан илүү нандигнан зөөлөн тэврэв.

Гэнэт их чимээ гарсанд хажуу тийш харвал залуус бүгд давхралдаад уначихсан хаалганы өмнө хэвтэж байлаа.

Тэр хэд юм хэлэхийн завдалгүй гүйгээд гарчихсанд Тэхён бид хоёр тэднийг шоолон нэг инээчихээд ямар байдалд байгаагаа санан бие биенээсээ зайгаа барьлаа.

Хэсэг юм дуугарахгүй зогссоны эцэст яг ам нээх гэж байтал Тэхён хашхирсаар хажууд ирж сугадаад юу гээд байгаа нь мэдэгдэхгүй гоншигноод эхлэв.

"Юу гээд байгаа юм бэ?"

"Тэ-тэнд аалз байна" гээд хуруугаа чичигнүүлсээр шүүгээний зүгт заагаад надад улам наалдаад байв.

Тэгэхээр нь гар луу нь нэг цохин өөрөөсөө холдуулчихаад "Чи хэзээ аалзнаас айдаг болчихоов. Жүжиглэх чадвар чинь зургаан жилийн өмнөхөөсөө муудсан бололтой" гээд гаргаж тавьсан юмнуудаа орон доор буцаан хийлээ.

"Бүгд миний буруу. Үнэхээр уучлаарай. Тийм болохоор намайг хайрлаач гэж гуйж чадахгүй нь гэхдээ ядаж битгий үзэн ядаач дээ"

"Хайр гэнэ ээ. Хайрлаач гэж гуйж чадахгүй нь гэсэн үү? Би чамайг хэний ч гуйлтгүйгээр хайрласан гэхдээ чи тэр хайрыг юу ч болоогүй мэт төвөггүй үгүй хийчихсэн. Тийм байж одоо надаас хайр гуйх талаар бодлоо гэж үү?"

"Мэдээж анхнаасаа чамд бүхнийг хэлээгүй нь миний буруу гэхдээ тэр үед би үнэхээр яахаа мэдээгүй надад энэ бүхнийг ярилцаж шийдвэрлэх  хүн ч байгаагүй. Одоо чи бүхнийг мэдсэн юм чинь надад ганцхан боломж олгож болохгүй гэж үү?"

"Энэ бүхнээ шийдвэрлэсэн л юм бол яагаад эртхэн хэлээгүй юм? Өнгөрсөн жилүүдэд надад ямар их хэцүү байсныг мэдэж байна уу?"

•18TH BIRTHDAY DESIRE•   |Дууссан|Where stories live. Discover now